Өргөө кинотеатр азтангуудаа явууллаа

0

Өргөө кинотеатр азтангуудаа явууллаа

Өргөө кинотеатр 6-р сарын 1-нд тодруулсан “Холливуд хүрэх зам” сугалааны супер азтангуудаа өчигдөр явуулсан байна. The Karate Kid киноны албан ёсны дэлхийн нээлтийг үзэхээр азтантай хамт Өргөө кинотеатрын баг бүрэлдэхүүн явсан байна. Харин Монголын үзэгчид тус киног энэ сарын 18-наас эхлэн “Өргөө” кинотеатрт үзэх боломжтой. Тус кино нь Холливуудад нилээдгүй шуугианыг тарьж байгаа бөгөөд гол дүрд домогт Jaсkie Chan болон Will Smith-ийн хүү Jaden Smith нар тоглож байгаа аж. Ингээд тун удахгүй та бүхэндээ дэлхийн нээлтийн үеэр хийсэн видеог хүргэхээ амлаж байна.The Karate Kid Товч танилцуулга: 12 настай Dre нь АНУ-ын Detroit хотдоо нилээд алдаршсан нэгэн байсан бөгөөд ээжийнх нь сүүлчийн карьерийн нүүдэл нь Хятадад газардсан юм. Тэрээр Хятадын нийслэл Бээжин хот руу шилжин шинэ орсон ангийнхаа Mei Ying-д сайн болж цагийг хамтдаа өнгөрөөж их дотно хамтдаа байхыг хүсдэг болсон байв. Гэхдээ тэд ёс заншлын хувьд өөр учраас бага зэрэг төвөгтэй, боломжгүй мэт байлаа. Бүр цаашлаад ангидаа дайсантай болсон нь Cheng юм. Кунфугийн нутаг оронд Dre түүний дайсан болох Cheng-аар шоглуулж шахагдаж, газар мэдэхгүй танихгүй хотод байхад хэцүү байсан боловч сантехникийн засварчин ноён Han-тай уулзсанаар түүний амьдралын хэв маягт нилээд өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Ноён Han түүнд кунфу бол зодож цохилцох биш харин яаж сэтгэлээрээ тайван байх, хүчээ тэнцвэржүүлэх арга барил болох, мөнхүү энэ урлагийн талаар зааж сургаснаар тэрээр дээрэлхүү хүмүүстэй тэмцэх ёстой гэдгийг ухаарсан үйл явдлууд өрнөдөг.
Энэхүү кино нь 1984 онд бүтээгдсэн бөгөөд дахин сэргээж орчин үед гаргаснаар хүмүүсийн анхаарлыг татах адал явдалт, амжилт ялалтыг эрмэлзсэн, мөн тухайн киноны гол баатар болох бяцхан хүү Jayden Smith мөн түүний каратегийн багш болох Jackie Chan нар тоглосон нь кино сонирхогчдын сонирхолыг татаж энэ зуны Box Office, кино фанатуудыг байлдан дагуулахаар кино болсон байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/06/17 at 01:29

    Mongold ochij bgad l uzii dee

  2. Black_Hawk

    2010/06/17 at 08:05

    bayarhuegii

  3. Bayaraa_9884

    2010/06/17 at 09:23

    Congrats :136: :136: :136: :136: :136:

  4. AngelAsokoo

    2010/06/17 at 14:35

    :-x :-x :-x :-x

  5. number23

    2010/06/17 at 22:10

    Nutag butshaaraal vzhees :-?
    zarim hvmүүs aztai ymaa

  6. jerry-man

    2010/06/18 at 10:46

    :-x

  7. ungaanaa

    2010/06/23 at 15:56

    wooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *