Сонголтын тойрог

0

Сонголтын тойрогДөрвөн жилд нэг удаа өгдөг улс төрийн шалгалттай харьцуулахад нөхөн сонгууль шүүлгийн хэмжээнд үнэлэгдэнэ. Харин энэ удаагийнх жирийн нэгэн түвшин тогтоох шүүлэг биш зэрэг зиндаа дэв зэрэг ахиулахад нөлөөлөх шалгалтын хэмжээний шүүлэг гэдэг нь улс төрд өнөөдөр үүсээд байгаа зарим нэгэн үйл явцаас харагдаж байна.
Сонгууль бүхэн л ялалттай ялагдалтай. Аваатай өгөөтэй. Харин тэр дундаас хэнийг хэн ялав гэдэг нь ялалт, ялагдлын мөн чанарыг харуулахгүй. Улс төрийн намуудын зэрэг дэв, чансааг давхар илэрхийлдэг. Сонгуулийн дараагийн цикл хүртэлх улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд цэвэр агаар оруулдгаараа улс төрийн төдийгүй нийгмийн хэмжээний ач холбогдолтой. Тийм ч учраас аль нам хэнийг нэр дэвшүүлэв, хэнийг үлдээв, ЯАГААД гэдэг асуулт анхаарал татсаар хоцордог.Энэ удаа МАХН-ын нэр дэвшүүлэх үйл явц зөвхөн улстөрчдийн төдийгүй олон нийтийн ч анхаарлын төвд байсан. Бүхэл бүтэн нэгэн үеийн турш буюу 1997 оноос хойш МАХН-д байр суурь нөлөөгөө хүчтэй хэвээр хадгалсаар ирсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас илүү ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод итгэж нэр дэвшүүлсэн. Энэ нь МАХН гэх 88 настай намын ардчиллаас хойшхи 20 жилийн түүхэн дэх хоёр дахь үеийн шинэ сонголт болсныг улстөрчдөд хүлээн зөвшөөрүүлсэн. Yүнээс эхлээд МАХН-д Н.Энхбаярын үе халаагаа өгч шинэ үеийнхэн орж ирж байна. Сонгуулийн сурталчилгааны үйл явц ч хоёр намын өрсөлдөгчдийн дунд төдийгүй өөр бусад хэлбэрээр хүрээгээ тэлж зарим нэгэн улстөрчийн ашиг сонирхол нам, үзэл бодлоос үл хамааран нийлж, нэгдэж эхэлсэн гэсэн яриа сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. АН-аас нэр дэвшигч Р.Бурмаа, МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригт нарын хооронд гол өрсөлдөөн сонгогчдын дунд ил явагдаж байгаа бол Н.Энхбаярын МАХН-тай хийх тооцоо улс төрийн зарчимаар далд өрнөж буй гэнэ. МАХН-ын зарим нэгэн улстөрчид дунд Н.Энхбаярыг АН-аас нэр дэвшигч Р.Бурмааг дэмжиж байгаа гэсэн яриа гарчээ. Яаж гэдэг нь тодорхойгүй ч ил гаргах сонирхол одоогоор тэдэнд алга. Сонгууль өнөөдөр болоод л дуусна. Харин улс төрийн амьдрал цааш үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ үед МАХН-ын гишүүнчлэлээ нэгэнт сэргээсэн Н.Энхбаярын хувьд цаашид сайн, муугаар алинаар нь ч бай данстай явах нь тодорхой тул үүнийг сонгуулийн шоуны нэг хэсэг болгохыг хүсэхгүй байна. Гэхдээ л олон нийтэд “шударга” гэх имижийг бүрдүүлж, сурталчилгаа хийж, өөрийгөө таниулж байгаа Р.Бурмаа нэгэн цагт авилгачаар нь дуудаж байсан хүнтэйгээ дотноссон нь үнэн бол энэ шударга явдал гэж үү.
“Улстөрд найз байдаггүй” гэсэн үг үнэн гэдгийг олон удаагийн сонгууль таниулсан. Тохой залгаж хэдэн жилийн турш хамт сууж, найз нөхөд болсон нэгийгээ сонгуулиар газар доор ортол нь муулчихсан гүйж явдгийг монголчууд бид олон сонгуулийн сурталчилгаанаас харсан, мэдэрсэн.
БНН-ын дарга Б.Жаргал­сайхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар хоёр гурван жилийн өмнө ямар байлаа даа. Хонь, чоно хоёр шиг л байсан. Гэтэл өнгөрсөн хавар өнєє Жагаа чинь “хонь” болчихсон Н.Энхбаярыг магтан дуулж байсныг олон хүн нүдээрээ харж, чихээрээ сонссон. Гэтэл одоо хэл амтай, хэрүүлч, заргачаараа Yндсэн хуулийн цэцийг ч дээрээ гаргахгүй Р.Бурмаа нэгэн цагт “үзэн ядаж” байсан авлигачтайгаа нөхцсөн нь эрх ашиг гэдэг хэнийг ч юутай ч нөхөрлүүлж бас дайсагнуулж чаддаг Р.БУРМАА+Н.ЭНХБАЯР= СОНГУУЛЬ болгож байгаа бололтой.
Уг нь Н.Энхбаяр МАХН-ын гишүүн. Энэ утгаараа Р.Бурмааг биш Д.Зоригтыг дэмжих учиртай хүний нэг. Гэтэл хоёр Ерөнхийлөгчийг төрүүлсэн МАХН энэ удаагийн “ерөнхийлөгч төрүүлсэн” тойрогт Н.Багабанди гэх ганц Ерөнхийлөгчөөрөө сурталчлуулж байна. Н.Энхбаяр хэнийг дэмжив.
Зарим нэгэн улстөрчид Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлээгүйн хариуг УИХ-ын намрын чуулган эхэлмэгц авахыг оролдож С.Эрдэнийн УИХ-ын гишүүний тангараг өргөх үйл ажиллагааг тасалдуулаад авсан. Оюутолгойн гэрээг батламжилсан Засгийн газрын тэнцвэрийг С.Эрдэнийн тангараг өргөх ажиллагаагаар боомилж гацаанд оруулах ажиллагаа хийхийг оролдсон. Тэр ч байтугай зарим нэг нь АН-ынхантай далд нийлэн тэдний нэр дэвшигчийг дэмжиж байгаа гэсэн яриа ч гарах болсон нь анхаарал татахгүй байхын аргагүй. МАХН, АН аль аль нь ялахын төлөө байгаа. Гэхдээ АН ялсан тохиолдолд Ардчиллын 20 жилийн ойгоо баталгаажуулалтаар мялаах бол харин МАХН-ын хувьд хүндхэн сорилын өмнө тулж ирнэ. МАХН Бага хурал дээрээ Д.Зоригт, Н.Энхбаяр гэдэг хоёр хүнийг хувь улстөрчийнх нь хувьд өрсөлдүүлээгүй. Харин үүний цаана Н.Энхбаярын дарангуйллын үеийг нуга дарж чадах уу гэдэг сонголтыг гишүүдийнхээ өмнө тулгасан. Д.Зоригт ялсан. Өөрөөр хэлбэл МАХН-ын шинэ үеийн залуучууд хуучин “коммунист“ дарангуйлагчдаа ялж чадсан. Харин УИХ-ын нөхөн сонгуульд хэн нь ялахаас өнөөдөр Монголын улс төр шинэчлэгдэж чадах эсэхийг шийдэх сонголтыг энэ удаагийн нөхөн сонгуулиар хийнэ. Тийм учраас энэ тойрог жирийн нэг сонгуулийн тойрог биш сонголтын тойрог болоод байна. Тэр тусмаа хэн нь шударга, хэн нь цаашид Монголын төрд бас улс төрд үнэнч байж чадахыг харуулах сонголт болж байна.
Монголчууд ардчилсан сонголтоор санал өгч, төрийн түшээдээ сонгодог болсон өнгөрсөн 20 жилийн хугацаанд УИХ-ын дөрөв, нөхөн сонгуулийн таван сонголтыг хийсэн. Энэ хугацаанд өрсөлдөж байгаа улс төрийн хоёр гол намын лидерүүд нөгөө намынхаа нэр дэвшигчийг ил, далдаар дэмжиж байсан тохиолдол гарч байгаагүй. Харин энэ удаагийнх үүгээрээ Монголын улс төрийн түүхэнд шинэ “хуудас” нэмж байна.
Улс төрийн хамгаалалт гэх шинэ нэр томьёог АТН-ын дарга асан Л.Гүндалай Монголын улс төрд анх оруулж ирж АН-ын хамгаалалтад орж байсан. Yүнээс хойш ИХ намын дарга Ж.Батзандан, О.Магнай нар түүний араас орсон. Харин одоо АН-аас нэр дэвшигч Р.Бурмааг дэмжиж байгаа нь үнэн бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэний хамгаалалтад орох гэж байгаа юм бол. МАХН-ын уу, АН-ын уу. Ямартай ч одоо намынх нь нөхдүүдийн дунд өрнөөд байгаа энэ яриа үнэн эсэхийг цаг хугацаа харуулна. Хэдхэн хоногийн дараа өндөрлөх сонгуулийн шоу дууссаны дараа улс төрийн амьдрал өрнөдгөөрөө өрнөнө. Харин энэ өрнөл хуйвалдаангүй, шударга явагдах эсэхийг сонгогчид бид хөндлөнгөөс харахаас өөрийг хийж үл чадах тул сонголтоо л зөв хийхээс бүх зүйл шалтгаалах болоод байна.
[right]Д.БОЛД[/right]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *