Интернэт санал асуулгаар Д.Зоригтыг дэмжиж байна

0

Интернэт санал асуулгаар Д.Зоригтыг дэмжиж байна Хамгийн олон уншигчидтай вэб сайтуудын санал асуулгын дүнгээр иргэд УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг ялна гэж үзэж байна. Тухайлбал, залуусын хамгийн их орох дуртай чөлөөт сайтуудаас явуулсан санал асуулгад 5000 гаруй иргэн санал өгснөөс 3744 нь МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтыг өнөөдрийн улс төрд хэрэгтэй хүн хэмээсэн байна. Түүний удаад АН-аас нэр дэвшигч Р.Бурмаа, дуучин С.Жавхлан нар оржээ.Монголын өдөр тутмын болон чөлөөт сонинуудын мэдээллийг түгээдэг sonin.mn сайтаас явуулсан санал асуулгад 855 хүн саналаа өгсний 424 буюу 50 хувь нь мөн л Д.Зоригтыг хамгийн бодитой, хийсэн ажилтай нэр дэвшигч тул УИХ-д сонгогдож, хийж буй ажлаа улам үр дүнтэй болгох шаардлагатай гэжээ.

Түүнчлэн чөлөөт мэдээллийн сайтуудын нэг factnews.mn –аас явуулсан санал асуулгад оролцогчдын 49.4 хувь буюу 1838 хүн УИХ-ын сонгуулийн 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтын төлөө саналаа өгнө гэсэн байна.

Энэ мэтчилэн интернэт санал асуулгад оролцогчдын дийлэнх нь энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээс МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтыг дэмжихээ илэрхийлжээ. Нэр дэвшигчийг ийнхүү үнэлж байгаа иргэд саяхан байгуулагдсан Оюу толгойн гэрээн дээр чадварлаг ажилласан, бусад нэр дэвшигчээсээ ажил хэрэгч, залуу боловсролтой, цаашид Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин хэмээн тайлбарласан байна. Санал асуулгын дүнгээр түүний дараа АН-аас нэр дэвшигч Р.Бурмаа, дуучин С.Жавхлан, сэтгүүлч Г.Уянга нар оржээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *