Өд сөд, арьс яс тэр ч бүү хэл мах нь хүртэл хар

0

Өд сөд, арьс яс тэр ч бүү хэл мах нь хүртэл харӨтгөн сагсгар, зөөлөн өд сөдтэй учир Силки /Silkie, Silky/ хэмээн нэрлэгддэг нэгэн зүйл тахиа байдаг. Бусад төрлийн тахианууд хөлдөө дөрвөн хуруутай байхад энэ зүйлийн тахиа таван хуруутай байдгаараа ялгаатайгаас гадна өнгө зүсний хувьд ихээхэн ялгаатай юм. Азид тэр дундаа Хятадад маш түгээмэл байдаг энэ зүйлийн тахиа нь улаан, бор шаргал, саарал, цагаан, тарлан зүстэй байхаас гадна тас хар зүстэй бас байдаг. Тайван, нөхөрсөг зан чанараараа алдартай Силки тахианы хар зүстэй тахиа нь хар өнгийн сэгсгэр өд сөдтэйн дээр бүх Силки тахиануудын арьс яс нь хар өнгөтэй. Түүгээр ч зогсохгүй мах нь орог саарал хар өнгөтэйгээс гадна дотор эрхтнүүд нь бүгд хар өнгөтэй аж. Хятад эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсний дараа энэ хар тахианы хар махыг идэж, шөл уудаг ба энэ нь энергийг өсгөдөг, ялангуяа цус, уушиг, ходоод нь эерэг сайн нөлөөтэй гэдэг. Силки тахианы махыг шарах нь ховор байдаг ба Хятадууд хүн орхоодой, хатаасан улаан чавга зэргээр амталсан шөл хийж иддэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *