
Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын эрэг дээрээс үл мэдэгдэх хачин амьтны үхсэн байдалтайгаар олджээ. Далайн уснаас эрэг дээр шидэгдсэн бололтой энэ учир битүүлэг амьтны талаар далайн мангас, үлэг гүрвэл гэсэн таамаглал яриа тархаад байгаа ба Шинэ Зеландын умард эрэгт орших Бей-оф-Пленти хэмээх томоохон доголын Пукехина эрэг дагууд машинаар давхиж явсан хэсэг хүмүүс энэ амьтны хүүрийг анх олсон юм байна. Есөн метр орчим урттай, том том шүдтэй, дутуу хөгжсөн сэлүүр бүхий энэ амьтан нь эрт галавын үеийн аймшигт амьтныг санагдуулж байгаа ба ямар нэг дайралтанд өртөж, гэдэс доторных нь ихэнх хэсэг нь ил гарсан байдалтай байжээ. Тэнгис далайн хөхтөн амьтдыг судлагч мэргэжилтнүүд энэ хачин амьтны үлдэгдлийг уг догол орчмоор элбэг байдаг алуурчин халимтай их төстэй байна гэж үзэж байгаа аж.








Speranza_ily
2013/05/08 at 20:00
Худлаа байхөө
dulguun_1124
2013/05/08 at 21:15
hehe sonin l ym
FYMRN
2013/05/08 at 22:22
WTF
madamamada
2013/05/09 at 11:06
iii aimar