Хэт их зардал гаргахгүйгээр гэртээ цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэхэд тань туслах 10 зөвлөгөө

0

Орон гэрээ тохитой, цэмцгэр байлгана гэдэг тийм ч хялбар зүйл биш билээ. Тэгвэл манай сайт уншигч танд цэвэрлэгээ хийх бүртээ төдийлөн анзаарч хараад байдаггүй газруудыг цэвэрлэж, гэрээ илүү тухтай, цэвэр болгох 10 зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

1. Хөргөгчийн ар болон доод талыг цэвэрлэх

Хөргөгчийн зөвхөн дотор тал цэвэрхэн байх ёстой юу гэвэл үгүй ажээ. Хөргөгчийн доод болон ар хэсгийг ч мөн адил анхаарч жилдээ 1-2 удаа цэвэрлэж байх шаардлагатай. Эдгээр хэсгийг зөөлөн алчуур эсвэл сойз ашиглан цэвэрлэх боломжтой.

 

2. Бие угаагч

Ямар материалаар хийгдсэн эсэхээс үл хамаарч бие угаагчид хир буртаг, гуужсан арьс гэх мэт олон зүйлс хуримтлагдаж байдаг тул ариутгагч шингэнд 5 минут байлгаад цэвэр усаар зайлж цэвэрлэж байхыг зөвлөж байна.

 

3. Хувцасны сагс

Хиртсэн, хөлс шингэсэн хувцас ихэвчлэн хадгалдаг хувцасны сагсыг 7 хоног тутамд ариутгагч эсвэл содатай усаар арчиж цэвэрлэж байх шаардлагатай байдаг ажээ. Түүнчлэн хэрэв та даавуун материалтай сагс хэрэглэдэг бол угаалгын машинд шууд хийж угаах ч боломжтой.

 

4. Ванны хөшиг

Саван, шампунийн үлдэгдэл цацарч бохирдож байдаг ванны хөшиг дулаан, чийглэг орчинд мөөгөнцөртөх нь хялбар байдаг. Иймээс шүршүүрийн хөшгөө тогтмол угаалгын машинаар угааж хэвшээрэй.

 

5. Суултуур цэвэрлэгч

Суултуур цэвэрлэгчээр бид суултуур дахь бохирдлыг тогтмол цэвэрлэдэг ч түүнд наалдаж буй бохирдлыг төдийлөн анхаардаггүй билээ. Цэвэрлэгчид их хэмжээний нян үржиж байдаг тул түүнийг халдваргүйжүүлэгчээр цэвэрлэж байх шаардлагатай.

 

6. Шал

Гэрээ цэвэрлэхдээ хивсээ шүүрдэх эсвэл тоос сорогчоор соруулахын зэрэгцээ түүний доорх шалыг ч бас давхар цэвэрлэж байхыг зөвлөж байна.

 

7. Хана

Гэрийн эдлэл хэрэглэлээ цэвэрлэдэг шиг ханаа ч бас чийгтэй алчуураар тогтмол арчиж, тогтсон тоосыг цэвэрлэж байх хэрэгтэй.

 

8. Лаа

Лаа асаах үед агаар дахь тортог галын дөл рүү татагдаж байдаг ажээ. Ийнхүү лаа нь өөртөө бохирдол үүсгэж байдаг тул нойтон хөвөнгөөр арчиж хэвшээрэй.

 

9. Цүнх

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон бас нэгэн зүйл бол яах аргагүй цүнх билээ. Гадаад орчинтой шууд хүрэлцдэг цүнх нь нян үржих бас нэгэн газар болдог тул тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй ажээ.

 

10. Үсний сам

Саманд унасан үс орооцолдохоос гадна гуужсан хуйхны арьс, хаг зэрэг олон зүйлс наалдаж бохирдол үүсгэж байдаг тул 7 хоног тутамд халуун усаар савандаж угаах эсвэл хүнсний содтой усанд хийж хонуулж байх хэрэгтэй.

6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *