Стресс, өвдөлтийг богино хугацаанд арилгахын тулд хийж болох 8 зүйл

0

Эм судлал өндөр хөгжсөн цаг үед амьдарч буй боловч ямар нэгэн эм бэлдмэлгүй нөхцөлд өвдөлтийг түргэн хугацаанд намдаах шаардлага тулгарах үе олон бий. Манай сайт уншигч танд өвдөлт, стрессийг богино хугацаанд арилгах аргуудаас танилцуулж байна.

1. Мөс тавих

Хүн төрөлхтөн эрт цаг үеэс эхлэн биеийн бүх л хэсэгт мөс тавьж өвдөлт намдаах аргыг хэрэглэж ирсэн түүхтэй. Үрэвсэл, хавдалт зэрэг олон төрлийн өвдөлтийг энэ аргаар дарах боломжтой.

 

2. Хөмсөгний дунд хэсэгт иллэг хийх

© cokacoka / Depositphotos

Хөмсөгний дунд хэсэгт мэдрэлийн судал байх бөгөөд түүнд даралт өгч иллэг хийснээр бүх төрлийн өвдөлт намдаж, бие амрах үндэс болдог аж.

 

3. Чихэнд иллэг хийх

Чихэнд зөөлөн даралт өгөх замаар иллэг хийж биеийн ядаргаа тайлж, амраах боломжтой байдаг.

 

4. Овъёос идэх

Биед олон төрлийн ашиг тустай овъёосны бас нэгэн эерэг үйлдэл нь биеийг амрааж, тайвшруулах аж. Магни, калигаар баялаг овъёос нь цусны даралтыг бууруулж, сератонин дааврын хэмжээг нэмэгдүүлдэг ач тустай.

 

5. Цагаан гааны шүүсийг чихний дэлбээнд түрхэх

Чих өвдөх үед цагаан гааны шүүс эсвэл халаасан тосыг чихний дэлбээнд түрхэж өвдөлтийг намдаах боломжтой.

 

6. Жүржийн шүүс уух

С амин дэмийн дутагдлаас үүдэлтэйгээр хүн стресстэж, сэтгэл хямрах явдал түгээмэл гардаг аж. Иймээс С амин дэмээр баялаг жүржийн шүүсийг ууж хэвшээрэй.

 

7. Бохь

Бохь зажилснаар хүний стресс тайлагдаж, илүү сонор сэрэмжтэй болдог гэдгийг судлаачид нотолсон байдаг.

 

8. Хэлэндээ давс цацах, давс долоох

Хэлний хурц мэдрэхүйг ашиглан биеийн бусад хэсэг дэх өвдөлтийг дарах бас нэгэн арга нь давс долоох явдал ажээ. Гэхдээ давс долоосноор ам цангах сөрөг нөлөө ажиглагддаг гэдгийг анхаарах нь зүйтэй.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *