
Өвлийн турш идэх өргөст хэмх дармаар байна уу? Яаж амттай дарах аргаа олохгүй яваа бол бид танд тусалъя. Маш энгийн, гэхдээ үнэн бас найдвартай арга юм. Өргөст хэмх даршилсан шилэн сав болгоныг найдвартай хамгаална. Ногоо ерөөс муудахгүй. Даршилсан өргөст хэмхээ юунд ч хэрэглэж болно: салат, шөл, зууш.

Даршилсан өргөст хэмх
Энэ жороор өргөст хэмх даршлахын тулд 70 хувийн уксусын хүчлээс 6 хувийн уксус бэлдэх хэрэгтэй. Ойлгоход амаргүй схем санагдаж болох хэдий ч яаран дүгнэлт бүү хий. 70 хувийн уксусын хүчил болон хүйтэн усны харьцаа 1:11 гэж ойлгоход л хангалттай. Уусмалыг сайтар хутгаад бэлэн болно. Ашиглах шилэн савны хэмжээ 1 литр, үүнд 6 х.х уксусын уусмал хийнэ.

Орц:
- 2 кг өргөст хэмх
- 1 л ус
- 10 хумс сармис
- Багц ногоон гоньд
- Үхрийн нүдний навч
- 2 ц.х кориандр
- 18 х.х уксусны уусмал
- Цагираг хэлбэрээр хэрчсэн сонгино
- 2 х.х давс
- 3 х.х сахар
- Бөөрөнхий перец

Даршлах жор
Бэлдэх арга:
1. Өргөст хэмхээ урьдчилан гурван цагийн турш усанд хийж тавьсан байх ёстой. Өргөст хэмх бүрийг сайтар угааж цэвэрлээд үзүүрүүдийг нь авч хүйтэн усанд хийж тавина. Энэ үед шилэн савнуудаа бэлдээрэй. Бүгдийг сайтар ариутгаж бүрэн хатаана.
2. Шилэн сав хатангуут цэвэрлэсэн үхрийн нүдний навч, кориандраа хийнэ. Сонгиноо цагираг байдлаар хэрчиж шилэн саванд хэд хэдэн ширхэгээр хий. Дээр дурдсан орцын хэмжээ нь 1,5 литрийн багтаамжтай 2 шилэн саванд хүрэлцэх ёстойг анхаар.
3. Өргөст хэмхээ шилэн савнуудад босоогоор нь хийнэ. Ногоо жижигхэн хэмжээтэй бол байрлалыг өөрчилж болно. Хамгийн гол нь бие биедээ сайн наалдсан байх ёстой.

4. Уксусын уусмалыг бэлдэхээс өмнө даршлах уусмалыг мөн бэлдэнэ: буцалсан усанд давс, сахарыг хийж сайтар хутгана. Шилтэй өргөст хэмх дээрээ эхлээд сахар, давсны уусмалыг хийгээд дараа нь уксусын уусмалаа хийнэ.
5. Шилэн савны аман дээр таг тавиад устай хоолны саванд хийгээрэй. Хоолны савны ёроолд алчуур дэлгэж тавьсан байна. Өргөст хэмхийн өнгө өөрчлөгдтөл зөөлөн гал дээр зуухаа халаана.
6. Өргөст хэмхийн өнгө цайвар өнгийн олив шиг болох ёстой. Өнгө өөрчлөгдөнгүүт устай савнаас гаргаж тагийг таглана. Өргөст хэмхийг хөргөөд хүйтэнд хадгалах горимыг баримтална.

Өвлийн турш идэх шаржигнасан өргөст хэмх
Маш энгийн төдийгүй эрүүл мэндэд тустай жор юм. Дөнгөж ногоо даршилж сурч байгаа гэрийн эзэгтэй ч төвөггүй ашиглах боломжтой. Үүнээс гадна, даршлах аргыг зөв хийсэн бол шилтэй ногоо муудахгүй. Энэ ногоогоороо салат, зууш ч хийж болно.

Уншигч танд бусдад санал болгох өөр арга байгаа юу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.








Чимэд Оюунбат
2022/10/17 at 18:31
Мах идээд Монгол хүүхнүүд тарган бгаагүй юм даа та нарын ийм сурталчилгаанаас болоод алиа алдсан гахайнууд олширсоор л…гадаадыг бүү шүт.