Чөлөөт цаг ихтэй гэрийн эзэгтэй нар бидний дунд цөөнгүй байх бөгөөд тэдний хувьд гэрээ цэвэрлэх нь цагийг үр ашигтай өнгөрөөх шалтгаан болдог. Хүн гэрээ цэвэрлэх үед элдэв асуудлаа мартаж нэг талаас бясалгал, тайвшрал авчирдаг ажээ. Хэрвээ та энэ төрлийн гэрийн эзэгтэйн эгнээнд багтдаггүй бол бид та бүхэнд суултуур цэвэрлэх нэгэн үр дүнтэй лайфхакыг танилцуулах гэж байна. Хоолны уксус шингээсэн ариун цэврийн цаас ямар ид шидийг бүтээж байгааг мэдээд та бүр гайхах биз ээ.
Чийгтэй ариун цэврийн цаас
Суултуурын бохирдолтой хэсгийг бүрэн таглах хэмжээний ариун цэврийн цаас тасалж аваад суултуур дотроо тавь. Дээрээс нь уксус асгана, гэхдээ цаасыг урагдахаар их хэмжээгээр асгахгүй шүү. Цаасыг хонуулах ёстой. Өглөө босоод усаа татна, үлдэгдэл цаасыг сойзоор цэвэрлэж авна.
Уксусын xүчил шөнийн турш гүн бохирдол, зэвийг сайтар цэвэрлэдэг. Экологийн хувьд ч хор хохиролгүй. Учир нь хлорын орцтой “суултуур цэвэрлэгч”–тэй харьцуулахад байгалийн цэвэр бүтээгдэхүүн болно.
Үүгээр ч зогсохгүй ус хуримтлуулах савыг ч цэвэрлэнэ
Ариун цэврийн өрөө цэвэрлэх таагүй ажлыг эргэж буцаж олон удаа хийж байхаар нэг доор гүйцэд цэвэрлэсэн нь дээр. Өөрөөр хэлбэл ус хуримтлуулах савыг цэвэрлэхэд ч анхаар.
Цэвэрлэх арга:
1. Ус хуримтлуулах савыг усаар дүүргэхгүйн тулд усыг урьдчилан хаана.
2. Сав хоосон байх ёстой, тиймээс хуримтлагдсан усыг татаж урсгаарай.
3. Хоосон савандаа уксус хийж хонуулна.
4. Өглөө уксусыг татаж урсгаад хаасан усыг нээнэ. Ус хуримтлуулах савыг цэвэр усаар дүүргэнэ. Суултуур, ус хуримтлуулах савыг ариутгагч бодисоор дахин цэвэрлэж болно.
Одооноос танай суултуур цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн, гялалзсан цагаан шаазан мэт болно гэдэгт итгэлтэй байна. Энэ арга нь таны цаг хугацаа, мөнгө төгрөг, хүч хөдөлмөрийг хэмнэсэн үр дүнтэй арга юм.