63 настай Мадонна одоо хүртэл өөрийн гэрэл зургуудаараа олон нийтийн дунд шуугиан тарьсаар байна

2

Хэдийгээр Мадоннагийн нас нилээд явж, тайзнаас холдож эхэлсэн ч хөгширч байгаа тухай ярих болоогүй билээ. Тэрээр дуулж байх бүх л үеийнхээ турш трэнд байсаар ирсэн бөгөөд одоо хүртэл шинэ дуу бичүүлж, нэртэй бусад дуучидтай хамтран ажиллаж, өөрийн бие хаагаа гайхуулсан өвөрмөц сонин зураг нийтэлсээр байгаа юм.

Түүний хэт задгай дотуyр хувцастай, Christian Louboutin-ийн гуталтай орон дотроо хэвтэж байгаа зураг сошиал сүлжээнд тарж байсныг зарим нь мэдэх байх. Хэт задгай байдал нь илт байсан учир энэхүү зургийг нийтэлсэн эх сурвалжийг дор нь хааж байсан ба сургамж авсан дуучин маань цаашдаа шинэ сонин зураг дээрх биеийн эмзэг газар дээрээ смайл тавин байж нийтэлдэг болжээ.

Харин дуучин маань эмэгтэй хүний хөxнөөс бусад хэсгийн зургийг нийтэлж болдог явдалд их л ундууцаж байдаг юм гэсэн. Түүнийхээр бол энэ эрxтэн нь эмэгтэй хүнийг тодорхойлж байгаа цорын ганц эрxтэн учир ингэж хааж боож болохгүй юм гэнэ. Тэрээр “хөx бол хүүхэд хооллодог эрxтэн!” хэмээн бичсэн байна.

Энэ бол Мадоннатай холбоотой нэг л жижиг түүх бөгөөд силикон нь өгзєг бүхий орон доторх зураг зэрэгтэй харьцуулахын аргагүй бага шуугиан тарьсан билээ. Тэрхүү зураг нь асар олон хүнийг хооронд нь хагаралдуулж муудалцуулж байсан төдийгүй олон шүтэн бишрэгчид нь шүтээн болсон дуучныхаа өмнөөс ичиж байгаагаа, зарим нэг нь уг зургийг зүгээр л нэг зaвхайрал, өөрийгөө үл хүндэлсэн хэрэг хэмээн үзэж байгаагаа бичиж байсан юм.

Мадонна олон нийтийн анхаарлын төвд байж сурсан хүн учир аливаа шүүмжлэлийг тоодоггүй гэж хэлж болох байх. Тэрээр шуугиан тарьсан зураг тавьсаар байгаа бөгөөд жишээ нь тэрээр суултуур дээр сууж байгаа зургаа тавьж бас л бужигнуулаад авсан хүн.

Зарим нэг хүн түүний ванн дотор байгаа зургийг санаж байгаа байх. Тухайн үед цар тахлын аюул бүх дэлхийг хамраад байсан бөгөөд тэрээр зургийнхаа дор “COVID-19 бол агуу их тэнцвэржүүлэгч” гэж бичсэн байсан юм. Тэрээр хэн хүний нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээ, нэр алдар, нас хүйс, амьдардаг газар орон болон бусад зүйлсийг үл харгалзан тархах уг өвчнийг ийнхүү нэрлэсэн байна.

Уншигч таны хувьд Мадоннагийн үйлдлийн талаар юу гэж бодож байна вэ?

8
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ганбуш Ган-Од

    Ганбуш Ган-Од

    2022/07/16 at 18:58

    Надаас 6 дүү юм биш үү

  2. Battuya Dashtseren

    Battuya Dashtseren

    2022/07/16 at 20:48

    Alivaad hemjee heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *