Ирээдүй аль хэдийн хаяанд ирчихлээ гэж үү? Эрдэмтэд 7 хоногийн дараа үйлдэгдэж болзошгүй гэмт xэргийг урьдчилан илрүүлэх алгоритм зохиожээ

0

“Minority Report” кинонд Том Круз гэмт xэргийг урьдчилан таамагладаг газар хэрхэн ажиллаж байсныг санаж байна уу? Гэмт xэрэг үйлдсэн xэрэгтнийг шийтгэхээс илүүтэй муу бодол гэмт xэрэгтний толгойд боловсорч байх үед нь олж мэдэхийг зөвхөн уран зөгнөлт кино бүтээгчид хүссэнгүй, мөн эрдэмтэд ч үүнийг хүсжээ.

filmatik.ru

Чикагогийн эрдэмтэд долоо хоногийн дараа үйлдэгдэж болзошгүй xулгай, дээpэм, танхaйн гэмт xэргийг илрүүлэх алгоритмыг зохиосон байна.

mirf.ru

Ирээдүйд үйлдэгдэх гэмт xэргийг илрүүлэх алгоритм үнэндээ Стивен Спилбергийн кинонд гардаг шиг зарчмаар ажиллахгүй. Программ гэмт xэрэг үйлдэх гэмт xэрэгтний болон хоxирогчийн нэрийг тодорхой гаргаж ирэхгүй юм.

www.baamboozle.com

Чикагогийн эрдэмтдийн боловсруулсан программын ажиллах зарчим нь хотын тоон дүр төрхийг боловсруулахаас эхэлнэ. Цаашлаад урьд нь үйлдэгдсэн гэмт xэргийн гаралтын статистик мэдээллийг тооцоолсны үндсэн дээр таамгийг гаргаж ирнэ.

“Бид хотын орчны тоон ихэр хувилбарыг гаргана. Хэрвээ та урьд нь үйлдэгдсэн гэмт xэргийн мэдээллээр хангавал программ танд ирээдүйд юу болохыг хэлж өгнө. Алгоритмыг моделчлолын зэмсэг болгон ашиглана гэсэн үг л дээ. Хотын нэг дүүргийн гэмт xэргийн гаралт ихсээд байвал алгоритмын тусламжтайгаар ирээдүйн нөхцөл байдлыг харж болох юм. Хариуг үндэслэн цаашид авах арга хэмжээг ч гаргаж болно” гэж зохион бүтээгчид тайлбарлан хэлжээ.

scifi-tv.ru

Америк эрдэмтдийн боловсруулсан программыг хэд хэдэн томоохон хотуудад туршилтаар ашиглаж байгаа ч гэлээ гэмт xэрэг илрүүлэх шууд хэрэгсэл болгон ашиглахыг одоохондоо зөвшөөрөөгүй байна. Тиймээс тоон системийн эсрэг үзэл бодолтой хүмүүс нэг хэсэгтээ сэтгэл амар байж болох нь ээ. Ойрын ирээдүйд эрүүгийн гэмт xэргийн гаралт нэмэгдэж болзошгүй гэж үзсэн дүүргүүдэд цaгдаагийн эргүүлийн давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах болжээ.

Гэхдээ туршлагатай цaгдаа нар байнгын эргүүл хийдэг дүүргийнхээ нөхцөл байдлыг программтай, программгүй сайн мэддэг болохоор нэг бодлын сэтгэл амар байж болох л юм.

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *