Өвөрмөц нэгэн булшны нууц буюу эхийн хайрын тухай гунигт түүх

0

АНУ-ын Миссисипи мужид нэгэн өвөрмөц булш байдаг юм. Үнэндээ булш гэхээсээ илүүтэй бунхан гэхэд болохоор зүйл. Флоренс Ирэнийг оpшуулсан гантиг чулуун булшны хажууд газар доош орох нэгэн нууцлаг хаалга бий. Хаалгыг нээгээд шатаар доош газар доор хүрнэ. Хэн, яах гэж үүнийг барив?

Натчез хотын оpшуулгын газар дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдын очиж үзэх дуртай газрын нэг. Хүмүүс бяцхан охины авсанд хүрэх нууцлаг шатны тухай домог үнэн эсэхийг өөрийн нүдээр үзэхээр ийш зорьдог ажээ.

yandex.net

Төмөр хаалганы цаана нуугдах хүйтэн, шатны энхэл донхол довжоонууд газар доош явсаар жижигхэн авсанд хүргэдэг. Тэнд Флоренс Ирэн Форд гэх нэртэй 10 настай охин мөнх нойрсож буй. 150 гаруй жилийн тэртээ 1871 онд хүнд чичрэг өвчний улмаас өөд болсон охин.

Шатыг тэр жилд нь охины ээж Эллений хүсэлтээр хийжээ. Хүүхэддээ ухаангүй хайртай байсан эх хүний сэтгэлийг хэн ч ойлгох биз ээ. Флоренс амьд үедээ ширүүн, аадар борооноос маш их айдаг байж л дээ. Ингээд ээж нь охины булш руу орох газар доорх нуувч хийхийг хүссэн байна.

yandex.net

Флоренс Ирэн Фордын булш, газар доош орох шат

Охины гэнэтийн үxэл Эллений сэтгэлийг хоосолж байсан юм. Харин энэ шат охин Флоренстэйгээ хором ч гэсэн цуг байх боломжийг олгодог байжээ. Гудамжинд хүчтэй салхи босож, аадар бороо асгах болгонд Эллен шатаар доош уруудан орж охиноо тайтгаруулж байсан гэдэг.

Шууд авсанд хүрч чадахгүй ч гэлээ хананд нь жижигхэн шилэн цонх гаргасан байсан тул цаг агаар муухай байх үед ээж нь охиноо харж тайвшруулж суудаг байв.

yandex.net

“Цаг агаар муудсан үед Эллен охин Флоренсээ тайвшруулах үүднээс үлгэр уншиж өгч байна” зураг

Ээж цаг агаар муудах тоолонд ирдэг байсан гэдэг. Шатны доод довжоон дээр суугаад жижигхэн цонхоор охин Флоренсоо харан сууна. Өөд болсон охиноо тайвшруулахын тулд сонсох дуртай үлгэрийг нь уншиж өгдөг байжээ.

Хэрвээ маш их хүчтэй бороо орвол Эллен хүнд, төмөр хаалгыг хаагаад хэдэн ч цаг хамаагүй охиныхоо дэргэд суудаг байжээ.

yandex.net

Флоренс Ирэн Фордны булшинд хүргэх шат

Өнөөдөр энэ булшийг дэлхийн өнцөг булан бүрээс зорьж ирэх болсон юм. Тийм учраас эх өөд болсон үр хоорондын үнэнч хайрын бэлгэ тэмдэг хэмээгдэх болжээ. Зарим нэг хүмүүс шатаар доош бууж бяцхан Флоренсийг тайвшруулах сэтгэлийн үгээ шивнэдэг байна.

Охины оpшуулгын хажууд одоо ч гэсэн хүүхдийн тоглоом, лаа бас цэцэг харагдана. Хүмүүс бяцхан охины дурсгалыг ийн хүндэтгэсээр яваа юм. Шилэн цонхоор охины булшийг харах боломжгүй. Өөд болоочийг хүндэтгэж ийм арга хэмжээ авсан гэж тайлбарласан байна.

yandex.net

Флоренс Ирэн Фордын оpшуулгын хүндэтгэлийн үгс

Флоренсийн оpшуулга дээр сийлсэн хүндэтгэлийн үгс: “Ухаантай, хайртай охин минь, чи минь энэ л дүрээрээ Бурханы ивээлд байнга орших болно” гэжээ.

Эллен болон түүний нөхөр охиныхоо дэргэд нэргүй булшинд нойрсож буй. Хэрвээ та Натчез хотын оpшуулгын газраар очих боломж гарвал бяцхан Флоренс охинд сэтгэлийн сайхан үгээ заавал шивнэж тайвшруулаарай. Оpшуулгын газрын үүд хаалга гэгээ тасартал нээлттэй байдаг юм гэнэлээ.

Жич: гадаа бороо орж байвал хаалгыг хаахаа мартаж болохгүй.

90
ГоёГоё
13
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *