Үл үзэгдэгч нөмрөгийн биднээс нууцалж байсан “Харри Поттер” киноны тухай 18 баримт

0

Духан дээрээ сорвитой шидтэний тухай цуврал ном, кино дэлхий дахинаа хэдэн сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Уг бүтээл төрснөөс хойш “өчнөөн олон жил” өнгөрсөн ч гэлээ бид одоо ч гэсэн киног нь дахин дахин үзэх дуртай хэвээрээ л байна. Бидэнд ид шидийн шинэ ертөнцийг нээж өгчээ. Номыг унших эсвэл киног нь үзэх тоолонд л бид өөртөө шинэ зүйл олж нээсээр л байна.

Харри болон түүний найзууд, тэдэнд тохиолдсон адал явдлын тухай ярьж бид хэзээ ч залхахгүй бас дуусахгүй. Тийм учраас энэ удаад таны ажиглаагүй өнгөрсөн байж мэдэх зарим нэг жижиг зүйлсийг сонирхуулахаар энэхүү нийтлэлээ бэлтгэсэн юм.

1. Үйл явдал хурц өрнөх явцад Харри болон түүний найзууд хоркруксыг устгаж эхлэхэд Волдемортын хувцас гандаж байгааг та анзаарсан байж болно. Энэ нь түүний хүч суларч буйг илтгэсэн хэрэг

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros.and co-producers, © Harry Potter and the Deathly Hallows: Part 2 / Warner Bros.and co-producers

 

2. Харри болон Рон нар 1 дүгээр анги дээр шатаар дээш гардаг хэсэг бий. Энэ үед та тухайн үеийн шуламс хэмээгдэж байсан Анна Болейны зургийг харсан байж болох юм.

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros. and co-producers

 

3. Дөрөвдүгээр ангийн төгсгөлд кинонд оролцсон хүмүүсийн нэрс явж байхад та “Киноны зураг авалтын үеэр ганц ч луу бэртэж гэмтээгүй” гэдэг бичгийг олж уншсан уу?

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros. and co-producers

 

4. “Harry Potter and the Philosopher’s Stone” кино. Квиддичийн хамгийн шилдэг тоглогчийн хүндэт самбар дээр зөвхөн Харригийн эцэг Жеймс Поттерийн зураг байгаад зогсохгүй мөн профессор Макгонагаллын зураг ч харагдана. Түүнийг ийм аугаа тоглогч байсан гэж хэн бодох вэ дээ?

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros. and co-producers

 

5. Харри Поттерийн тухай 3 дугаар анги дээр “Fantastic Beasts” киноны гол дүр Ньют Саламандер харагддаг. Харри түрэмгийлэгчдийн газрын зураг ашиглаж байх яг тэр үед түүний нэр ордноор түгдэг юм

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.and co-producers

 

6. “Harry Potter and the Half-Blood Prince” кинон дээр хүүхэд асрах байрны Том Реддлийн өрөөний цонхны тавцан дээр байгаа 7 чулуу нь тэдний сүнсээ 7 хэсэг хуваахыг бэлгэдсэнээс гадна 7 хоркруксыг илтгэнэ

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros. and co-producers

 

7. 2 дугаар ангийн төгсгөлийн бичиг явах үеэр профессор Гилдерой Локхартын хувь тавиланг харуулсан хэсгийг харж болно

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros. and co-producers

 

8. “Deathly Hallows” киноноос бид Хермионагийн үс ургасан байгааг харж болно. Хүүхдүүд хоркруксын эрэлд маш их цаг зарцуулсан гэдгийг үүгээр илэрхийлжээ

© Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros. and co-producers, © Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros. and co-producers

 

9. Сүүлчийн ангид Люциус Малфой хүзүүн дээрээ шинэ шивээстэй болсон байгаа нь харагдана. Хүзүүн дээр шивсэн тоо нь түүний Азбаканд xоригдох үед өгсөн xоригдлын дугаар юм

© Harry Potter and the Deathly Hallows: Part 2 / Warner Bros. and co-producers

 

10. Харригийн тухай 2 дугаар анги дээр Ноктэрн Аллейд Хагридтэй уулзах үеэр дэлгүүрийн шилэн хоргоноос Харри Поттерийн бүх түүхийг харж болно

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros. and co-producers

 

11. “Harry Potter and the Prisoner of Azkaban” анги дээр гарах шатны хажууд Волдемортын хөрөг зураг өлгөөтэй байдаг

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros. and co-producers

 

12. Дамблдор хоркруксыг хаанаас хайхыг яаж мэдэж байсан юм бол гэсэн бодол танд төрж байв уу? “Harry Potter and the Half-Blood Prince” ангийн эхэнд байгаа байрлалыг нь ер нь бидэнд хэлээд өгсөн юм шүү дээ

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros. and co-producers, © Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros. and co-producers

 

13. Невилл Лонгботтом – Харригийн анд нөхөр, үнэнч дагагчдын нэг. Түүний овог нь Толкины “The Lord of the Rings” романы Шира нутгийн нэг бүсийн нэршил юм

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros. and co-producers

 

14. Төгсгөлийн аугаа тyлааны өмнө профессор Слизнорт жижигхэн шилтэй амжилтын ундаа болох Felix Felicis уудаг

© Harry Potter and the Deathly Hallows: Part 2 / Warner Bros. and co-producers

 

15. “Harry Potter and the Deathly Hallows: Part 1” ангиас бид Хермиона болон Виктор Крам нар эргэн нийлж байгааг харна

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros. and co-producers, © Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros. and co-producers

 

16. Николас Фламель 1 дүгээр ангид философийн чулуу эзэмшигч хэмээн гардаг. Тэрээр гэргий Перенельтэй хамтран өөрсдийг нь үxэшгүй мөнхийн болгоно хэмээн итгэж уг чулууг бий болгосон юм

© Fantastic Beasts: The Crimes of Grindelwald / Warner Bros. and co-producers, © Anonymous / Wikimedia Commons

 

17. Невилл эмээтэйгээ амьдардаг гэдгийг бид сайн мэднэ, гэхдээ эмээ нь хэн бэ гэдгийг бид мэдэхгүй. Сайтар ажигласан бол 1 дүгээр анги дээр ямар хүн байдгийг бидэнд харуулсан байдаг

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros. and co-producers

 

18. “Harry Potter and the Goblet of Fire” кино нь өөр нэртэй байж болох байлаа. Үүнийг нь бид сонины гарчгаас харж болно: “Triwizard Tournament”

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros. and co-producers

Та Харри Поттерийн тухай кинонд нуусан өөр ямар нууц илгэмжийг олж мэдсэн бэ? Танд эдгээр цуврал кинонуудаас аль нь хамгийн их таалагддаг вэ?

35
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *