
Энэтхэгээр аялсан жуулчдын сонирхлыг зорчигчоор дүүрсэн галт тэрэг ихэд татдаг. Галт тэрэгний хоосон сантиметр бүрд зорчигч байх ажээ. Энэтхэгчүүд өөрсдөө иймэрхүү байдлыг огт тоохгүй. Бүр инээд алдан зорчихыг нь яана.
Энэтхэгийн галт тэрэг гаднынханд л этгээд хачин санагдаж байгаа юм, зарим нэгэнд нь бүр аймшиг төрүүлдэг биз ээ. Нутгийн ард иргэд нийтийн энэ унаандаа дуртай, өдөрт хоёроос илүү удаа энэ унаагаараа зорчицгооно. Зорчигчдод “даруулсан” галт тэрэг энэ нутагт хэвийн үзэгдэл. Иймэрхүү дүр зураг харсан энэтхэг хүн санаагаар унах ч үгүй, бухимдах ч үгүй. Тэд галт тэрэгний дээвэр, шат эсвэл өөр ямар нэгэн зүйлээс ганц гараасаа зүүгдэж байгаа л бол камер руу нүүр дүүрэн инээмсэглэж гараа даллан гэрэл зургаа даруулцгаана.

Манайд автобус явахгүй байна, явсан ч буудал дээрээ дөнгөж зогсоод хөдлөөд байна гэж гомдоллодог бол энэтхэгчүүдээс иймэрхүү гомдол ганц ч сонсохгүй. Тэд зугаацах гэсэндээ ингэж байгаа улс биш ээ – тус улсын ихэнх ард иргэд нь ажилдаа ингэж явж, бас гэр рүүгээ ингэж л харьцгаадаг. Зарим нэг нь бүр хүүхэдтэйгээ явна гээч. Гэхдээ хүүхдээ дагуулсан хүн маш ховор. Өндөр настан болон бага насны хүүхдийг аль болох бүхээгт оруулахыг хичээдэг ч тэр болгон амжилттай болж чадахгүй.

Хүмүүсийн ихэнх нь галт тэрэгний бүхээгт биш харин гадна талд явах сонирхолтой байдаг нь их хачин санагдана. Үүний шалтгаан – энэтхэгийн цаг агаартай холбоотой: халуун бас хэтэрхий чийгтэй газар. Гадаа +45-аас +50 хүртэл халдаг гэхээр ямар болох нь төсөөлөгдөнө. Галт тэргэнд ямар ч агааржуулагч байхгүй! Тэнд ер нь амьсгалах агаар ч олдохгүй.
Галт тэрэгний зорчигчдын ихэнх нь эрчүүд байдаг. Тэд гэрээсээ хол ажил хийдэг ажээ. Энэ үеэр эмэгтэйчүүд нь гэр орноо авч явах бөгөөд хүүхдүүдээ харж үлдэцгээдэг юм.

Галт тэргээр ингэж явах уламжлал хаанаас эхтэй юм бэ? Шалтгааныг дараах байдлаар тайлбарлана: хэмнэлт. Энэ галт тэрэг нь нийтийн үнэгүй тээвэр юм. Тийм учраас ажилдаа үнэгүй очмоор байгаа бол тэвч гэсэн зарчмаар ажилладаг.
Нийтийн тээврийн хувьд улс эх оронд ямар ч ашиг авчрахгүй ч гэлээ зайлшгүй шаардлагатай зүйл. Тус тээврийн хэрэгслийн ачаар бага орлоготой хүмүүс ажилдаа хоцролгүй очно, бас гэртээ ч асуудалгүй харих боломжтой. Засгийн газраас олгож байгаа өчүүхэн дэмжлэгийн ачаар ядуу хүмүүс ажилдаа явахаас гадна тээврийн хэрэгсэлд зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой болж байгаа юм.

Энэтхэгийн хүн ам 1,4 тэрбум. Энэтхэгчүүдийн төрөлт улам нэмэгдэж байгаа гэсэн тооцоо бий. Жилийн дотор гэхэд л энэ улсад 15 сая шинэ оршин суугчид нэмэгддэг. Өөрөөр хэлбэл энэ нийтийн тээврийн ачаалал улам нэмэгдэнэ, цаашлаад галт тэрэг хүрэлцэхгүй байх нөхцөл байдал үүсэхээр байна.

Зорчигчид галт тэрэгний дээвэр дээр гарч байгаа үйл хөдлөл өөрөө бас их сонирхол татахаар. Галт тэргэнд дээвэр рүү гарах ямар ч шат, цонх байхгүй. Тэгээд энэтхэгчүүд яаж дээшээ гараад байна?

Энэтхэгийн засгийн газар энэ асуудлыг ч урьдчилан харжээ. Галт тэрэг ирж зогсдог зогсоолын перрон нь шаттай. Ингээд зорчигчдын нэг хэсэг шаттай перроноос галт тэрэгний дээвэр дээр сууна. Аль нэг зогсоол дээр ирж зогсоход бүх зүйл давтагдана.

Гадна, доторгүй хүнээр бүслэгдсэн галт тэрэг хурдалж чадахгүй нь ойлгомжтой. Галт тэрэгний дундаж хурд – ойролцоогоор 40 км/цаг. Галт тэрэгний зам цахилгаанд холбогдоогүй тул толгой галт тэрэг чирж явдаг. Тиймээс галт тэрэгний дээвэр дээр зогсож байгаа хүмүүс өндөр хүчдэлийн цахилгаан утсанд хүрэхгүй байхаар явцгаадаг ажээ.

Зорчигчдын галт тэрэгнээс гадна шуудангийн, ачаа барааны зэрэг галт тэрэг залгадаг нь сонирхолтой. Үүнээс гадна мал, амьтан ачсан галт тэрэг ч залгах тохиолдол бий.

Үнэгүй галт тэрэгнээс гадна Энэтхэгт үнэтэй галт тэрэг явах нь ойлгомжтой. Хамгийн хямд үнэтэй суудал General (галт тэргэн дээр “G” тэмдэг тавьсан байдаг) ангиллынх. Энэ хувилбарыг бас экстрим аялалд дуртай эсвэл тус улсаар бараг үнэгүй аялах хүсэлтэй хүмүүст санал болгож болох юм. Бидний хэлж заншсанаар плацкарт буюу купе общий хоёрын дундуурх галт тэрэг ба явах хүсэлтэй болгоныг суудал харгалзахгүй тээвэрлэнэ.

Энэ галт тэрэг 3 давхар эгнээ суудалтай ч зорчигчид нь хэдэн ч давхраар давхарлаж болно. Хувь хүний орон зай гэсэн асуудал энд огтоос байхгүй. Зорчигчид нь хоосон гэж үзсэн орон зай болгоныг бөглөнө, тэр дундаа орж, гарах хаалганы шалыг ч хоосон орхихгүй. Хүсэл байвал яв – орсон хойноо өөрөө учраа ол.

Мэдээж Энэтхэгт үүнээс илүү тав тухтай галт тэрэг байлгүй яах вэ. Гэхдээ энэ нь шал өөр түүх болно.








Н. Идэрчулуун
2022/03/13 at 19:45
Because it’s free 😆
Ариунаа Буяндалай
2022/03/13 at 20:12
битүү бариул хийчэх хэрэгтэй юм бна даа вагоны эргэн тойронд
Байгал Дэлхий
2022/03/13 at 20:19
ymar neg evgui zuil bolvol userhed belen baidag ym boluu. kkk
Erik Erkhes
2022/03/13 at 20:34
Энэтхэгт 3 жил амьдарлаа хот хооронд нь автобус ,вагон хэд хэдэн удаа явж үзлээ . Ийм зураглал ерөөсөө хараагүй . Энэ яг хэзээ үеийн зураг вэ?
Enkhbayar Lucky
2022/03/13 at 20:39
hol gazar yaaj neg garaaraa zuugdeed ywdag bna aa 😳
Batmunh Bathishig
2022/03/13 at 21:53
Илүү сонирхолтой шд
Tugs Bayar
2022/03/13 at 21:58
Olon say hunee amidruulad buh yum chuluutei biznes mundag shu
Purewdulam Bat Bat
2022/03/13 at 22:00
Үнэгүй
Bayarmaa Bayanbileg
2022/03/13 at 22:48
Бурхан зүг!!
Lkhagvajav Lkhagvasuren
2022/03/13 at 23:57
Энэтхэгчүүд автобусандаа ч ингэж явдаг юм байна лээ.
Mugi Mike
2022/03/14 at 00:17
🤔🥺😂😂😂😂😂
Oko Torguud
2022/03/14 at 02:55
Er oilgosongui teneg bhaa bi 🙄