Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Гоёл кашмер ХХК гүйцэтгэгч компани сонгон шалгаруулна

0

Гоёл кашмер нь 2005 онд ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр байгуулагдсан бөгөөд өдгөө жилдээ 20 орчим шинэ коллекц танилцуулж, дэлхийн 10 гаруй улсад “Монголд үйлдвэрлэв” шошготойгоор бүтээгдэхүүнээ нийлүүж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тэд 2017 оноос чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг Их Британийн UKAS аудитын байгууллагаар баталгаажуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2021 оноос байгальд ээлтэй, тогтвортой ноолуур бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (SFA)-д гишүүн байгууллагаар элссэн, ноолууран бүтээгдэхүүний чанар, загвараар тэргүүлэх компаниудын нэг билээ.

Тус компани онлайн худалдааны вебсайт хөгжүүлэх төсөлд гүйцэтгэгч компани сонгон шалгаруулж байна. Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөгжүүлэгч компаниудыг урьж байна.

Холбогдох утас: 77773339

И-мейл: [email protected]

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *