
Эцэг, эхчүүд өдөр болгон л ямар нэгэн асуудалтай тулгардаг. Амьдрал харин тэр бүхэнд биднийг бэлддэггүй нь харамсалтай. Жишээ нь, хүүхдийг ваннтай усанд оруулж байхад тоглоом нь хөвж яваад байвал яах вэ? Эсвэл хүүхдэд шим тэжээлтэй хоол яаж идүүлэх үү? Энэ бүх тохиолдлуудад овсгоотой эцэг, эхчүүд элдэв янзын лайфхак зохиож бусадтайгаа ч мөн хуваалцах ажээ. За, ингээд сэргэлэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ мөн өөрсдийнхөө амьдралыг хөнгөвчлөхийн тулд юу сэтгэж олсныг сонирхоцгооё.
Тоглоом нь ч хөвж хол явахгүй, бас усанд оруулахад ч амар

Кексийн хэв + өнгө өнгийн зөөлөн бөмбөлөг = хэрэгтэй бас хөгжилтэй тоглоом

Хүүхэд тань ганцаараа унтахаас айгаад байна уу? Тэгвэл “мангас үргээх шүршлэг” бэлдээрэй

Хуванцар болон резинэн тоглоомуудыг аяга, таваг угаагч машинаар угаахад болно

Хүүхдүүд зайрмагтай адилхан болгоныг дуртайяа иднэ

Ногоо, жимсийг блендрээр жижиглэж хөлдөөгөөд л “зайрмаг” бэлэн.
Шатан дээр картонон цаас дэлгэж тавиад л гулсууртай боллоо

Хуванцар сав ашиглаад цасан “туйпуу” хийгээрэй

Хийлдэг бассейныг зөвхөн усанд ороход ашиглахгүй ээ

Бүгд л ханан дээр зураг зурах дуртай – ханандаа иймэрхүү байдлаар боодол цаас хадаад өгөхөд л бүх асуудлыг шийднэ

Хэрвээ танай хүүхэд хөлд оруулагчид суудаг бол доод булангуудыг нь хөөсөнцөр зөөлөвчөөр хамгаалаарай – хүүхдийн хөлийг ч хамгаална, бас ханаа ч хамгаална

Тайван сууж байгаад видео тоглоом тогломоор байна уу? Хүүхдүүддээ залгаагүй гар бариулаарай

Бид багадаа ингэж “тоглодог” байж билээ, хэдэн ч цагаар хамаагүй томоотой сууна даа.
Хоёр хүний хоол зэрэг халаах хэрэг гарвал

Ширээн доор хийсэн тухтай дүүжин ор

Хашаагаа усаар будах гэж хэзээ ч дуусахгүй бас хөгжилтэй ажил байдаг билээ

Бээлийнд халаасан будаа хийгээд орхиорой – таны гарыг амжилттай орлоно

Хүүхэд оймс өмсөхөөс дургүйцээд байвал яах вэ?

Хүүхдийн тухай яриа гарах үед бүхнийг тэдэндээ зориулахыг хүсдэг билээ. Та бусдадаа өөрийн лайфхакаас хуваалцах юм биш биз?







