Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц

0

Чулуунуудыг дээр дээрээс нь давхарлан тэнцвэрийг нь олж өрдөг мэргэжлийн чулуу өрөгчид дэлхий дээр тав л байдаг. Тэрхүү таван хүний нэг нь Michael Grab бөгөөд тэрээр харсан хүн бодит зүйл үү, ид шид үү хэмээн эргэлзмээр гайхалтай чулуун өрлөгийг хийдэг. Түүний хувьд энэхүү урлагийг бясалгалын чулуу өрөлт гэж тайлбарлаж байгаа ба ихээхэн тэвчээр, удаан зөөлөн амьсгал, зохицол, тайван тогтвортой гар болон бусад чадваруудыг шаарддаг хэмээжээ.

Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 2

Gravity Glue гэдгээрээ алдартай түүний бүтээлүүд янз бүрийн хэлбэр хэмжээ бүхий чулуунуудыг огтхон ч боломжгүй мэт санагдахаар тэнцвэрийг нь олж өрөн гайхмаар тогтоц бүтээх үйл явцыг камераар бичсэн байдаг. Michael чулуу тэнцвэртэйгээр өрөх ажлаа 2008 оны зун Колорадогийн Баулдер хотын нутагт орших Баулдер буланг үзсэнээр эхлүүлжээ. Сониуч зангаар эхлүүлсэн энэ ажил нь сүүлдээ ундарсан бүтээлч хүсэл, өдөр бүрийн бясалгалын дасгалтай холбогдсон байна.

“Биеийн мэдрэмжин дэх тэнцвэрийн хамгийн чухал элемент нь чулуу тэнцвэртэй зогсох гурван цэгийн тулгуурыг олох юм.” хэмээн өгүүлэх Michael-ын бүтээлүүд зөвхөн түүнд өөрт нь төдийгүй үүнийг боломжгүй гэж үзэж байгаа хүмүүст ч гайхмаар нөлөөллийг үзүүлдэг аж. Мэдээж түүний оролдлого бүхэн амжилттай болохгүй байх тохиолдол гардаг ч ихэнх тохиолдолд тэрээр ялалт байгуулж чаддаг байна.

Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 1 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 10 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 9 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 8 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 7 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 6 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 5 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 4 Чулуунуудын тэнцвэрийг олж өрдөг залуугийн нууц 3

Видео

 

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *