
Хүмүүс ямар ч зүйлд хоёр хуваагддаг. Өвлийн хувьд гэхэд нэг хэсэг нь өвлийг тэсвэрлэхгүй, нөгөө нэг хэсэг нь үнэнч шүтэн бишрэгч гэлтэй. Эхний бүлэг нь хүйтэнд тэсвэргүй байж болох юм, их цасан дундуур явах дургүй эсвэл хальтарч унахаасаа айдаг ч юм билүү. Харин хоёр дахь бүлэг нь өвлийн сайхныг ой модноос мэдэрч, цонхон дээр гарсан гоёмсог хээг харан суух ажээ.
Байгаль эхэд муу цаг агаар, тохиромжгүй улирал гэж байхгүй. Өвлийн улирлын гэрэл зургуудаар сошиал сүлжээ хэрэглэгчид бидэнд гайхуулж өвөл бол гайхамшиг гэдгийг батлаж байна.
Анхны цас. Үлгэрийн юм шиг харагдаж байгаа биз дээ?

Эгэл зана минь, чи хөөрхөн шүү

Миний өмнөөс баярлаж хөөрөөрэй: би одоо өөрийн гэсэн цасан орд харштай боллоо

Хотын халуун усны хоолойг шалгаж явахдаа үлгэрийн гэмээр газарт зургаа даруулчихсан байна

Мурманск дахь гэрлийн баганууд

Самара дахь “Бурлаки на Волге” уран зурагт зориулсан хөшөө өвлийн цагаар

Гадаа -17 хэмд хүнсээ хадгалахад амар болж дээ. Савтай нь оруулж ирээд өөрийнхөө халаах хэмжээний борщоо xутгаар зорж авчихаад л… Амар ч юм уу.

Манай тагтан дээр заримдаа энэ хөөрхөн хэрэм ирж цонхоор хардаг юм. Энэ удаад түүний зургийг дарж амжлаа

Ой мод болон унжсан мөс

Трамвай өвлийн өдрөөр

Байгаль нуур өвөл болгон өөрөөр хөлддөг. Тэр болгон нь үнэхээр биширч шүтмээр

Би нөгөө… Юу болсныг нь хараадахъя. Энд тэндээ хөлдчихсөн юм биш биз?

Энэ гэрэл зургийг өнгөрсөн жил ферм дээрээ авсан юм. Энэ жилийн анхны цасыг тэсэн ядан хүлээж сууна

Тайвшрал болон хүйтэн

Өглөө гэрээсээ гарлаа, шатны бариул дээр ийм уран зураг байгааг хардаг юм байна

Миний нохойнууд цас орсонд их баяртай байцгаана

Якутск. Агаарын хэм хасах 50-иас доошоо орлоо. Гурван давхар өмд өмсөөгүйдээ харамсаж сууна. Энэ зургийг автобуснаас авсан юм. Яг хаана яваагаа олж мэдэх санаатай цонхоор л хараад сууна

Мөсөн борооны дараа. Үзэсгэлэнтэй бөгөөд аюултай

Өнөө өглөө биднийг ийм угалзаар угтан авлаа. Гадаа хасах 29 хэм зааж байна

Та нар мандахыг харж суух дуртай юу?

Өчигдөр нохойтойгоо зугаалж байхдаа бүхэл бүтэн эрдэнэсийн сан олдог байгаа

Найз нартайгаа цуглаад цасан овоохой барьж үзлээ. Яг таг болсонгүй ээ, гэхдээ бидэндээ л “сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг шиг л

Цасан хатныхаар зочлохдоо бие засах өрөөнд нь орж үзлээ

Хүйтнийг мэдрүүлсэн депо

Тосгоны байшин. Зуухаа галлаж. Баннд орчихоод цай ууж суугаа биз. Өвлийн хүйтэнд үүн шиг аз жаргал гэж хаа байх вэ?

Өвлийн юу нь танд хамгийн их таалагддаг вэ?







