Ээждээ хичнээн их хайртайгаа хэнээс ч нуулгүй харуулж, тэднээрээ гоёж яваа 22 алдартнууд

0

Олон хүмүүсийн хувьд ээж гэдэг юугаар ч орлуулшгүй үнэт хүмүүн байдаг билээ. Тэд үр хүүхдүүдээ энэрэн хайрлаж, амьдралын үнэтэй зөвлөгөөг сургаж, өөрт буй бүхнээ үрсийнхээ төлөө зориулж амьдардаг. Тэгвэл алдартнуудын хувьд ч биднээс ялгаагүй ээжээрээ бахархаж, тэднийгээ юу юунаас илүүтэйгээр хайрлан, хүндэтгэж явдаг ажээ. Манай сайт уншигч танд оролцож байгаа арга хэмжээ бүртээ ээжээрээ гоёж явдаг алдартнуудыг танилцуулж байна.

1. Нэрт жүжигчин Bradley Cooper ээж Gloria Campano-гоо 85 болон 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд дагуулан ирж буй нь.

© Featureflash / Depositphotos.com, © AXELLE / BAUER-GRIFFIN / East News

Нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр ээжийнхээ тухай, “Түүнтэй байгаадаа би жаргалтай байдаг. Ийм их аз жаргалыг би өөр хэнээс ч мэдрэхгүй” хэмээж байжээ.

 

2. Leonardo DiCaprio олон нийтийн үйл ажиллагаанд ээж Irmelin Indenbirken-ийн хамтаар очих дуртай.

© Ron Galella / Ron Galella Collection / Getty Images, © Supplied by Capital Pictures/EAST NEWS

2014 онд “The Revenant” киногоороо BAFTA шагнал авах үеэрээ тэрээр, “Надад талархал дэвшүүлэх ёстой нэг хүн байгаа нь миний ээж юм. Тэр байгаагүй бол өнөөдрийн би гэж байхгүй байх байлаа. Би Лос Анжелес хотын зүүн дүүрэгт аюултай орчинд өсч торнисон. Тэр үед ээж минь л намайг өдөр бүр сургууль руу хүргэж өгдөг байлаа. Өдөр бүр гэрээс сургууль хүртэл 3 цагийг миний төлөө машин жолоодож өнгөрүүлдэг байсан. Өнөөдөр бол түүний төрсөн өдөр. Төрсөн өдрийн мэнд хүргэе, хайртай шүү” хэмээн өгүүлж байжээ.

 

3. Jennifer Lopez тайзан дээр ээж Guadalupe Rodriguez-ын хамтаар дуулж, бүжиглэж байгаа нь.

© Invision/Invision/East News

 

4. Margot Robbie ээж Sarie Kessler-ийн хамт 90 дэх удаагийн Академи Авардсын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж буй нь.

© AFP/EAST NEWS

 

5. Jared Leto ээжээрээ бахархаж, түүнтэй хамт цагийг өнгөрүүлэх дуртай.

© Emiley Schweich / Everett Collection / East News, © 0000466/Reporter/ East News

Баруун талын зургийг жүжигчин Jared Leto “Dallas Buyers Club” киногоороо Оскарын Шилдэг туслах дүрийн шагналыг авах үедээ ээжийн хамт даруулжээ.

Шагналаа гардан авах үедээ тэрбээр ээждээ зориулж, “1971 онд Луйзана мужид өсвөр насны нэгэн охин хөл хүнд болж, хоёр дахь хүүхдээ олсон нь би байсан юм. Ингээд л тэр сургуулиасаа гарч, хүүхдүүдийнхээ төлөө шаргуу ажиллаж, сайн сайхны төлөө зүтгэж эхэлсэн юм. Өнөөдөр тэр миний дэргэд байна. Түүнд би та бүхний өмнө хайртай шүү, миний хүсэл мөрөөдлийг чиглүүлж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна” хэмээж байв.

 

6. Chris Evans ээж Lisa Capuano-гийн хамтаар зураг татуулах дуртай.

© AXELLE/BAUER-GRIFFIN/East News

 

7. Жүжигчин Anne Hathaway ээж Kate McCauley Hathaway-аасаа холдох тийм ч дуртай биш ажээ.

© AFP / East News

 

8. Ansel Elgort болон түүний ээж Grethe Barrett Holby нар нэгнээ хэрхэн хайрлаж, халамжлах талаар хэн хүнээс илүү мэднэ.

© Richard Shotwell / Invision / AP / East News, © AXELLE / BAUER-GRIFFIN / East News

 

9. Timothée Chalamet болон түүний ээж Nicole Flender нарын зогсож байгаа байдал, харж байгаа харц, инээмсэглэл нь хүртэл ижилхэн ажээ.

© Jordan Strauss / Invision / AP / East News

 

10. Charlize Theron ээж Gerda Maritz-ын хамтаар.

© John Shearer / Invision / AP / East News, © ROBYN BECK / AFP / East News

 

11. Жүжигчин Tom Cruise 66 дахь удаагийн Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолд ээж Mary Lee Pfeiffer-ийн хамтаар ирж байгаа нь.

© East News

 

12. Жүжигчин Vin Diesel нэгэн киноны нээлт дээр ээж Delora Vincent-ийн хамтаар ирж байгаа нь.

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News

 

13. Sandra Oh хайрт ээж Young-Nam Oh-ын хамтаар 70 дахь удаагийн Эмми Авардсын шагнал гардуулах ёслолд ирж байгаа нь. Жүжигчин бүсгүйн ээж энэ үеэр өөрийн уламжлалт хувцас, өмсгөлөө өмсөж ирсэн байгаа нь анхаарал татаж байв.

© Invision/ Invision / East News

Түүнчлэн 2019 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын үеэр Sandra Oh, “Өнөөдрийн амжилтаа би энд суугаа ээж, аав хоёртоо зориулж байна” хэмээж байжээ.

 

14. Laura Dern ээж Diane Ladd-ын хамтаар 2020 оны Оскарын шагнал гардуулах ёслолд ирж буй нь.

© ROBYN BECK / AFP / East News, © Invision / Invision / East News

2020 онд Оскарын шагналын эзэн болох үедээ тэрбээр, “Зарим хүмүүс надад, хүн магадгүй хэзээ ч өөрийн мөрөөдлийн баатартайгаа учирдаггүй байх гэхэд нь би тэдэнд хэрэв чи азтай бол тэр баатрууд нь чиний эцэг, эх байдаг юм гэж хариулдаг. Би энэ баярт өдрийг миний баатрууд болох Diane Ladd болон Bruce Dern нарт зориулж байна” хэмээж байв.

 

15. Жүжигчин Ryan Reynolds өөрийн чадварлаг жүжиглэлтээс гадна хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэдгээрээ алдартай нэгэн билээ. Тэгвэл түүний энэхүү зан ээжээс нь уламжлагдан ирсэн гэдэг.

© AFP/EAST NEWS

 

16. Justin Timberlake ээж Lynn Bomar Harless-ын хамтаар 83 дахь удаагийн Академи Авардсын шагнал гардуулах ёслолд ирж буй нь.

© Paul Marks/East News

 

17. Miley Cyrus ээж Tish Cyrus-тай эх, үрийн нандин холбооноос гадна тун дотно найз нөхөд шиг харилцаатай байдаг ажээ.

© Invision/Invision/East News

 

18. Дуучин Selena Gomez цаг ямагт ээж Mandy Teefey-ийн хамтаар явдаг билээ.

© Steve Cohn/Invision/AP/East News, © AP/East News

 

19. Оролцож буй бүхий л үйл ажиллагаандаа Sofia Vergara хүү Manolo-гийн хамтаар зочилдог.

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News

Тэд оролцож байгаа бүхий л арга хэмжээнүүддээ хамтдаа явдаг бөгөөд Manolo ээжийнхээ тухайд, “Тэр бол ажил, гэр бүлээ гайхалтай удирдаж авч явдаг эмэгтэй. Тэр бүхнийг зохицуулж явдаг ээжээрээ бахархахгүй байхын аргагүй” хэмээн ярьж байжээ.

 

20. Дуучин Justin Bieber ээж Pattie Mallette-ыг олон нийтийн үйл ажиллагаанууддаа оролцуулах туйлын дуртай нэгэн. Доорх зурагт тэрээр эхнэр Hailey болон ээжийн хамтаар YouTube платформын нэгэн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж байсан нь харагдаж байна.

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

 

21. Дуучин Rihanna ээж Monica Braithwaite-тэй усны дусал мэт ижилхэн байгааг та анзаарч байгаа биз ээ. Тэд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх маш дуртай.

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News, © GUILLAUME COLLET / SIPA / EAST NEWS

2013 онд дуучин Rihanna-г Америкийн Академи Авардсын шагнал авах үед түүнийг тайзан дээр зарласан хүн нь түүний ээж Monica Braithwaite байсан билээ. Тэрээр ч охиндоо зориулж, “Өнөөдөр би чамаараа маш их бахархаж байна. Энд хүрэх зам тун урт байсан гэдгийг би мэднэ. Энэ бүх хугацаанд шаргуу, хөдөлмөрч байж ирсэн охиноороо бахархахгүй байхын аргагүй” хэмээн ярьж байжээ.

 

22. Жүжигчин Halle Berry өөрийг нь ганцаараа өсгөж, хүмүүжүүлсэн ээж Judith Ann Hawkins-тай тун дотно харилцаатай байхын зэрэгцээ ээжээрээ бахархаж, түүнээс үлгэр дуурайлал авдаг ажээ.

© EVERETT COLLECTION/EAST NEWS

Таны хувьд ээжтэйгээ олны өмнө гарахыг хүсдэг үү?

5
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *