Гадаад төрхөө гоо сайхны мэс засал болон филлерээр дахиж янзлахгүй гэж шийдсэн 12 одод

0

Ботокс эсвэл филлер шахуулах – гоо сайхны өндөр үнэтэй арчилгаа. Америкийн гоо сайхны мэс заслын статистик тооноос харахад, нэг ширхэг ботулoтоксин ойролцоогоор 400 ам.долларын үнэтэй байна, харин арьсны дүүргэлт нь 900 ам.доллар хүрчээ. Олон алдартнууд төрөл бүрийн тaрилга, дүүргэлт мөн янз бүрийн гоо сайхны мэс засал хийлгүүлэхээс татгалзаж эхлээд байна. Энэ нь зөвхөн үнэ ханштай холбоотой төдий бус мөн өөр шалтгаанаар ч тайлбарлагдана.

Өнөөдрийн нийтлэлд багтсан одод яагаад гоо сайхны мэс заслаас татгалзах болсныг сонирхоцгооё. Харин бонуст нь Ким Кардашьян ямар алдаандаа харамсаж буйг танд хүргэх болно.

Деми Мур

© Marechal Aurore / ABACA / Abaca / East News, © STEPHANE DE SAKUTIN / AFP / East News, © Cass Bird for Andie / MEGA / Mega Agency / East News

Парист зохион байгуулагдсан  Fendi-ийн загварын шоуны үеэр Деми Мур шүтэн бишрэгчдээ шинэ төрхөөрөө гайхшруулсан. Жүжигчин чухам ямар гоо сайхны мэс засал хийлгэсэн талаар сошиал сүлжээ хэрэглэгчид эрчимтэй санал солилцож эхэлжээ. Гоо сайханчдын таамаглаж байгаагаар бол тусгай утасны тусламжтайгаар нүүрний арьсаа татуулсан гэх. Азаар уг мэс заслын ихэнх нь үр дүн султай байдаг бололтой, тиймээс жүжигчний нүүр царай буцаад хуучин хэвэндээ очсон гэхэд болно.

 

Кайли Женнер

© Thomas Janssen, Pacificcoastnews / East News, © 0000001 / Reporter / East News, © MEGA / Mega Agency / East News

Загвар өмсөгч 17 настай байхдаа урууландаа филлер шахуулж байжээБүтэлгүй үнсэлтээс болж уруулаа томруулахад хүрсэн гэж Кайли Женнер тайлбарласан байдаг юм. Бүсгүй одоо өөрийгөө байгаагаар нь хүлээж авдаг болсон, тэр үеийн өөрийгөө одоо тоxуурхан шoолж сууна. Бүсгүй уруулаа тaриураар биш харандаагаар томруулдаг болжээ.

 

Ким Кардашьян

© East News, © ABACA / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Ким 30 настай байхдаа анхны ботоксоо хийлгүүлж байжээ. Нүд орчмын үрчлээг багасгах гэж зовхиныхоо хэсэгт хэд хэдэн тaриа тaриулсан юм. “Эмчилгээ” төдийлөн амжилттай болсонгүй: тaриа шахуулсан хэсгүүдээр хавагнаж, өвчин мэдрэгдэж эхэлжээ. Үүнээс болоод ойрын 10 жилдээ адил төстэй эмчилгээ хийлгэхээс татгалзахад хүрсэн. Гэхдээ тэрээр ирээдүйд дахиж хэзээ ч ботокс тaриулахгүй гэж шийджээ.

 

Крисси Тейген

© Wiese / face to face / FaceToFace / REPORTER / East News, © chrissyteigen / Instagram

Загвар өмсөгч том хөxөө гоо сайхны мэс заслын үр дүнд бий болгосон гэдгээ хэзээ ч нуудаггүй байсан. Залуудаа хөxөө томруулсан нэгэн. 2020 онд Крисси Тейген хиймэл хөxнөөсөө салахаар шийдэж. Гэдсээрээ тайван хэвтэж, өөрийн хэмжээний даашинзаа чөлөөтэй товчлохыг хүсэж байгаагаа мэдэгдэж байсан юм. Хэрхэн өөрчлөгдсөнөө өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан, өөрийн дүр төрхдөө эргэж ирсэндээ баяртай байгаагаа ч илэрхийлжээ.

 

Кортни Лав

© East News, © LYDIE / SIPA / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Рок-н-роллын од гадаад төрхөө эрс өөрчилдгөөрөө алдартай нэгэн. Түүний хэлснээр бол тэр нэг л зүйлд ихэд харамсаж явдаг ажээ: урьд нь имплантын тусламжтайгаар уруулаа томруулж байжээ. Дараа нь өөрийн гоо үзэсгэлэнг буцааж авчрахын тулд дахин нэг мэс засал хийлгүүлсэн. Ингээд дахин мэсэн дор хэвтэхгүй гэж тэр эрс шийдсэн байна.

 

Брук Шилдс

© BIGPICTURESPHOTO.COM / East News, © Rob Rich / Everett Collection / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Нэг удаа ботокс туршиж үзсэн жүжигчин хэлэхдээ, дахиж хэзээ ч өөрийгөө ийм туршилтад оруулахгүй гэжээ. Гоо сайхны тaрилга өөрийг нь Жокер шиг л болгож байна гэж болгоомжилсон байна. Гэхдээ тэр гоо сайхны мэс заслаас бүрмөсөн татгалзаагүй гэдэг. Жишээ нь, түүнд таалагдахгүй байгаа үрчлээг лазерийн тусламжтайгаар арилгахад бэлэн байна.

 

Келли Рипа

© Dan Steinberg / Invision / AP / East News, © AFP / East News, © Wong / AFF-USA.COM / MEGA / Mega Agency / East News

Телевизийн хөтлөгч ботокс тaриулснаасаа болоод жил гаран хүн шиг инээмсэглэж чадахгүй явснаа илэн далангүй хуваалцсан байдаг. Бүсгүй уг нь түүнийг ширүүн дүр төрхтэй болгоод байгаа уруулны үрчлээгээ л багасгах хүсэлтэй байжээ. Түүний бүтэлгүй туршилт гоо сайхны мэс заслыг өөр өнцгөөс харахад хүргэсэн болов уу. Уг нь тэр ботоксын үнэнч шүтэн бишрэгч байсан гэдэг.

 

Хизер Моррис

© East News, © AP / East News

Жүжигчин залуу байхдаа хөxөө томруулах мэс засал хийлгүүлж байжээ. Нас ахиад ирэхээр имплант нь таалагдахаа больж: биед нь үнэхээр таагүй мэдрэмж түрүүлж эхэлсэн байна. Тийм учраас Хизер хиймэл хөxнөөсөө салах бас нэгэн мэс засалд орохоос өөр аргагүй болжээ.

 

Дана Дилейни

© Mary Evans / Allstar / Graham Whitby Boot. / Mary Evans Picture Library / East News, © ADMEDIA / SIPA / East News, © Invision / Invision / East News

“Desperate Housewives” олон ангит киноны од эмчийн зөвлөсний дагуу духандаа ботоксын тaриа хийлгүүлсэн тухай ярьсан байдаг. Даанч үр дүн нь түүнд таалагдсангүй: гоо сайхны мэс заслын эмч мэдрэлийн судсыг гэмтээсэн тул том хэмжээний хавдар үүссэнээс гадна жүжигчний баруун нүд нь унжиж эхэлжээ. Нүүрний харьцаа алдагдсан нь одоо ч засраагүй үлдсэн байна. Энэхүү амжилтгүй туршилт ботоксоос үүрд татгалзахад хүргэжээ.

 

Кайли Миноуг

© kylieminogue / Instagram, © East News, © Sebastien Courdji / KCS / East News

Дуучны хэлж байгаагаар бол олон нийтийн зүгээс түүнийг үзэсгэлэнтэй харагдах ёстой гэсэн шаардлага байнга ирж шахалтанд оруулж байсан ажээ. Тийм учраас бүсгүй наснаасаа залуу, бас үзэсгэлэнтэй харагдахын тулд гадаад төрхөө өөрчилж туршилт хийхэд хүрсэн байна. Гэхдээ 2010 онд ботоксоос эрс татгалзах болсноо зарлажээ. Нүүрэндээ гарсан үрчлээнээс ичихээ больсон, гоо сайхны мэс заслыг өөрт тохирох гоо сайхны бүтээгдэхүүн бүрэн орлох болно гэж мэдэгдсэн байна.

 

Жейми Ли Кертис

© Columbia Pictures / Courtesy Everett Collection / East News, © Mary Evans / AF Archive / Graham Whitby Boot. / Mary Evans Picture Library / East News, © Invision / Invision / East News

Жүжигчин гадаад төрхөө сайжруулахын тулд гоо сайхны мэс засалд олон удаа орж байжээ. Ихэнх мэс заслыг өөрийн хүслээр бус харин кино урлагийнханы шахалтаар хийлгэхэд хүрсэн юм. 80-аад онд гуалиг харагдахын тулд липосакц хийлгэж байв. Нэг удаа хавантай нүдтэй тул кинонд тоглуулахаас татгалзлаа гэсэн хариуг ч найруулагчаас авч байсан удаатай. Энэ нь жүжигчинд хүндээр тусаж блекфаропласт хийлгэхэд хүргэж, харин дараа нь ботокс шахуулжээ.

Жейми Ли Кертис саяхан мэдэгдэхдээ, эдгээр мэс засал өдгөө ямар ч нөлөөгүй болсон гэжээ. Тэрээр элдэв мэс заслаас эрс татгалзсан бөгөөд өөрийн гоо сайхнаараа гялалзан алхах болсон юм.

 

Памела Андерсон

© Marechal Aurore / ABACA / East News, © Mary Evans / Allstar / Graham Whitby Boot. / Mary Evans Picture Library / East News, © Sebastien Courdji / KCS / East News

Жүжигчин 2017 оны Каннын кино их наадмын арга хэмжээний үеэр толигор арьс, залуу төрхөөрөө шүтэн бишрэгчдээ алмайруулж байсан юм. Гоо сайхны мэс заслын эмч нарын тэмдэглэн хэлснээр бол жүжигчин нүүрнийхээ арьсыг татуулснаас гадна гоо сайхны тaрилга хийлгүүлжээ. Энэ нь түүний сүүлчийн ботокс гэж Памела өөрөө мэдэгдсэн байдаг. Ботоксын үр дүн түүнд таалагдсангүй – тaрилга өөр шиг нь харагдуулахгүй байна гэж үзжээ.

 

Бонус

© Axelle / Bauer-Griffin / East News, © MEGA / Mega Agency / East News

Загвар өмсөгч дахиж буцааж болохгүй тэр л мэс засал хийлгэсэндээ харамсаж явдгаа ний нуугүй хуваалцжээ. Ким духны үсний ургалтыг жигд харагдуулахын тулд тэр хэсгийн үсийг лазераар авахуулсан юм. Тэрээр одоо хүүхэд насыг нь санагдуулах тэр богино үсээ их санаж байгаа ажээ, яагаад авахуулснаа ч өөрөө сайн ойлгохгүй байгаа юм. Гэрэл зураг дээр тод харагдах тэр богино үсийг фотошопын тусламжтайгаар арилгаж болж л байсан шүү дээ гэж харамсан сууна.

Та гоо сайхны мэс засал, филлер зэргээр гадаад төрхийг эрс өөрчлөх асуудалд хэрхэн ханддаг вэ?

24
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *