Үеэс үед уламжлагдан ирсэн Хятадуудын хоол хийхдээ ашигладаг 9 нууц. Урд зүгийн хоолнууд яагаад амттай, өнгө үзэмжтэй байдгийг одоо л мэдэж авлаа

0

Хоол хийх ажлыг зарим нэг нь уламжлалт уйтгартай ажил гэж харах бол зарим нэг нь бүтээлч, сонирхолтой зүйл гэж бодно. Гэхдээ зуух, хоол хүнстэй зууралдаж байгаа хүн болгон хоолоо амттай, шим тэжээлтэй бас харахад нүд баясгам болгохыг хичээдэг биз ээ. Эдгээр зорилгод хүрэхийн тулд хоол хийх зарим нэг арга заль тус болно. Тэр арга заль нь ямар ч улс үндэстнийх байж болохыг та бодсон уу?

Энэ удаад Хятадын ард түмний гал тогоондоо ашигладаг аргуудаас танилцуулахаар бэлдлээ. Эдгээр нууцуудыг мэдэж авснаар хоол хийх ажил маш их хөнгөвчлөгдөх болно.

Ногоо, жимсийг давстай усаар угаана

© Depositphotos.com

Их гүрний оршин суугчид жимс, ногоогоо чамбайлан угааж хэрэглэдэг. Урсгал усанд зaйлаад дараа нь давстай усанд сойгоод дахин цэвэр усаар зaйлна.

2006 онд хятадын эрдэмтэд судалгаа хийж дараах дүгнэлтийг хийжээ: давстай ус жимс, ногооны пестицидийн үлдэгдлийг бүрэн арилгана. Хятадуудын аргаар жимс, ногоо угаах бол ус, давсны хэмжээ 10:1 харьцаатай байхаар тааруулаарай.

 

Ямар ч хэмжигч аягагүйгээр хөвсгөр зөөлөн будаа жигнэнэ

Хятадууд будаа жигнэхдээ ус, будааны харьцааг тааруулахын тулд ямар ч хэмжигч аяга ашиглахгүй. Будаа агшаах савандаа будаагаа хийгээд дараа нь долоовор хуруугаараа усыг тааруулдаг. Ус, будааны харьцаа хурууны нэг үений зайтай байхаар тааруулна.

 

Цардуулын тусламжтайгаар хоолыг амттай харагдуулна

© Depositphotos.com

Хятадууд мах, загасны гадна талыг яаж ийм гоё гялалзсан бас амттай харагдуулаад байдаг юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг байлаа. Үүний нууц нь эрдэнэ шишийн цардуулд байж. Уг орц Хятадад хаа сайгүй зарагдана. Эрдэнэ шишийн цардуулгүй соус гэж байхгүй.

 

Өндөгний цагаанаар махыг зөөлрүүлнэ

© Depositphotos.com

Хятадууд зажилж дийлдэхээргүй хатуу махыг ч торго шиг зөөлрүүлж чадна. Үүний тулд тэд махаа 15 минут орчим өндөгний цагаанд дэвтээдэг байна. Ийм арга европчуудад хачин санагдаж болох юм, яагаад гэвэл тэд махыг зөвхөн xүчиллэг орчинд л зөөлөрдөг гэж боддог улс: нимбэгийн шүүс, уксус, даршилсан байцааны шүүс.

Хятад тогооч нар өндөгний цагааны нөлөөг ийн тайлбарлаж байна: махны гадаргууд зөөлөн давхарга үүсгэсний ачаар халуун боловсруулалтын явцад хатахаас хамгаалдаг гэжээ. Өөрөөр хэлбэл махны ширхэгээс шүүс бүрэн ууршихгүй тул мах аманд ороод л хайлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Сүмсэнд хийсэн цардуул ч гэсэн ийм нөлөө үзүүлнэ.

 

Махыг шарахаасаа өмнө урьдчилж чанадаг

© Chinese Cooking Demystified / YouTube

Хятадын ард түмэн түүхий махыг усанд хийж буцлангуут нь уснаас авч дараагийн боловсруулалтад оруулдаг ажээ. Шарна уу, жигнэнэ үү эсвэл дахиад чанана уу аль нь ч байсан ялгаагүй – гэхдээ шинэ усанд шүү. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэнэ.

Нэгдүгээрт, анхны буцлалт нь махнаас бохирдлыг арилгаж илүүдэл цусны шүүсийг авч байгаа хэрэг. Хоёрдугаарт, энэ арга нь зарим нэг төрлийн махыг зөөлрүүлдэг. Жишээ нь, гахайн махыг. Гуравдугаарт, махыг усанд болтол нь чанаад дараа нь амтлахын тулд ногоо, амтлагчтай шардаг арга ч бий.

 

Шим тэжээлтэй банш хийдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Энэхүү нийтлэлийн бичигч банш хийх хятад аргыг Синьзяны танилаасаа суралцжээ. “Та нар баншиндаа дан мах хийдэг, энэ нь өөх, тос ихтэй болгоно” гээд, үргэлжлүүлэн “Манай нутагт бол дараах аргаар хийдэг юм: 50% ногоо, 50% мах. Амттай бас шим тэжээлтэй банш болно” гэж танил нь хэлжээ.

 

Тусгай цахилгаан хэрэгсэлгүйгээр ууранд жигнэх арга

© Depositphotos.com, © Кухарим / YouTube

Хятад үндэстний хоолны нэр төрөлд уураар болгож идэх хоол маш их байдаг. Гурилан бүтээгдэхүүнийг ч уураар жигнэж иддэгийг бид мэднэ. Нутгийн ард иргэд хулсаар хийсэн жигнүүр хэрэглэх нь элбэг.

Хятадууд шиг заавал хулсан жигнүүр хайж явах хэрэг байхгүй. Жирийн төмөр шүүрийг устай саван дээр тавьж, тагийг нь таглаж жигнэх боломж ч бий. Хамгийн гол нь жигнэх усаа сайн харж байгаарай, ус хурдан ширгэдгийг анхаар.

 

Ургамлын гаралтай хүнсээр амттай дессерт хийдэг

© MyKitchen101en / YouTube

Хятадууд дессерт хийхдээ тэр болгон сахар хэрэглэдэггүй, мөн жимсний чанамал, шоколад ч төдийлөн түгээмэл биш. Гурилан боовны шанзыг ургамлын гаралтай хүнсээр хийдэг: батат, гүнжид, шош. Тийм учраас бусад улс үндэстнүүдэд амтгүй санагддаг байх. Гэхдээ хятад бүсгүйчүүд яагаад туранхай байдгийн нууц нь тэдний идэх дуртай дессертэнд байгаа биз ээ.

 

Эрүүл мэнд, залуу насыг тэтгэх орцыг хоол хүнсэндээ хэрэглэдэг

© soyandvinegar / Instagram

Хятадууд олон зуун жилийн турш гүнжидийн үрэнд үнэнч хэвээр, бараг бүх хоол хүнсэндээ гүнжид хэрэглэдэг гэхэд буруудахгүй. Мөн уламжлалт дессертээ ч хийнэ – гүнждийн бөмбөлөг. Хятадуудын хэлж байгаагаар бол өдөр болгон энэ амттанг идвэл хөгшрөхөөс айхгүй ажээ.

Тэдний хэлж байгаа нь үнэний ортой: гүнжидэд их хэмжээний кальц, мөн зэс, төмөр, марганец агуулагддаг байна. Тиймээс ийм шим тэжээлтэй хоол хүнсийг гэртээ заавал байлгаж заншаарай.

Хятадуудын хоол хийх аргуудаас та алийг нь ашиглахаар шийдэв?

6
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *