Японыг зүгээр ч нэг өөр гариг гэж нэрлэдэггүй биз. Наран улсын нэг айлаар ороод л үүнийг шууд ойлгоно. Хөргөгчний хаалга нь хоёр тийшээ онгойдог, угаасан хувцсаа тагтан дээр хатаахгүй, харин гал тогоонд тогооны бариул олдох нь юу л бол. Тэгсэн мөртлөө бараг бүх айл дунд зэргийн грильтэй байх жишээний.
Бид хэнбугайд ч хэрэгтэй жижиг сажиг зүйлсийн мэдээлэл цуглуулсан юм. Эдгээрийг япончууд өдөр тутамдаа хэрэглэж байгаа юм шүү.
1. Үсний шүүртэй ус зaйлуулах хоолой
Япончууд ваннтай усанд хэвтэхээсээ өмнө шүршүүрт ордгийг та мэдэх үү? Шүршүүрийн ус шууд шалаараа гоожихын зэрэгцээ ус зaйлуулах хоолойндоо үсний шүүр хийсэн байдаг. Ингээд угаалгын өрөөгөө цэвэрлэж байхдаа шүүрэнд үлдсэн үсээ ч цэвэрлэнэ. Өөрөөр хэлбэл ус зaйлуулах хоолой бөглөрөх магадлал эрс буурч байгаа юм.
2. Угаалгын өрөөний шал нь тусгай бүтэцтэй
Ванны өрөөний шал нь барзгар гадаргуутай – гэрийн эздийг нойтон шалан дээр халтирч унахаас хамгаалжээ.
3. Ванны ус зaйлуулах хоолойны ам товчлууртай
Ус зaйлуулах хоолойны амыг хаахын тулд ванны буланд байгаа товчлуурыг дарахад л болно. Дараа нь удирдлагын дэлгэцээс усны хэмийг сонгодог ажээ.
4. Олон үйлдэлт агааржуулагч
Японы ванны өрөөний агааржуулагч зөвхөн чийгтэй агаарыг сорохгүй. Мөн агаар сэлгэлт хийж угаасан хувцас хатаах ч горим бий. Өөрт хэрэгтэй горимыг удирдлагын дэлгэцээс тохируулдаг байна.
5. Маш том тосгууртай
Тосгуурыг зөвхөн гар угаахад ашиглаад зогсохгүй мөн бага насны хүүхэд усанд оруулах, ойр зуур хувцас угаахад ч ашигладаг. Сонирхуулж хэлэхэд угаалтуур нь хүүхэд хэвтүүлэхэд тохиромжтой байхаар хийгджээ.
6. Толь халаах төхөөрөмж
Японы ихэнх угаалгын өрөөнд тасалгааны хэм тохируулах удирдлагын товчлуур байхаас гадна бас нэг товчлуур байдаг. Усанд орсны дараа цантсан толийг цэвэрлэхэд ашигладаг товчлуур – толь халж цан арилна.
7. Гутлын шкаф
Үүдээр орж ирэхэд л өндөр, нарийн шкаф байдаг. Хувцас хийх зориулалтгүй: япончууд энэ шкафанд гутал, цүнх болон шүхрээ хийдэг юм. Зарим нэг шкаф нь тавиурын өндрийг тохируулж болохоор: гутлын төрлөөс буюу түрийтэй юу, пүүз үү гэдгээс хамаарч тавиурын өндрийг тохируулна гэсэн үг.
8. Хүргэлт ирсэн тухай мэдээлэх шуудангийн хайрцаг
Байрны хаалган дээр шуудангийн хайрцаг суурилуулсан байдаг. Гэрийн эзэд эзэнгүй байх үеэр захиалгын барааны хүргэлт ирснийг мэдэгдэх зорилготой. Гэрийн эзэд гэртээ ирээд тусгай хайрцагт байгаа шуудангаа авна.
9. Бичлэг хийж үлдээдэг домофон
Айлууд нь бичлэг хийж үлдээдэг домофонтой байдаг. Гэрийн эзэн байхгүй үеэр хэн нэгэн хаалганы хонх дарвал дараа нь бичлэгийг үзэж эзэнгүй үеэр хэн ирснийг мэдэх боломжтой.
10. Хоёр тийшээ онгойдог хөргөгч
Хөргөгчний хаалгыг хүссэн тал руугаа онгойлгож болох тул гал тогооны өрөөний ямар ч төлөвлөлтөд зохицно. Бас солгой гартай хүн ч ашиглах боломжтой юм.
11. Гал тогооны цахилгаан хэрэгсэл байрлуулах тусгай тавиуртай
Орон зай хэмнэх үүднээс тостер, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг бусад төрлийн цахилгаан хэрэгслийг далд эвхэгддэг тавиур дээр хадгалдаг. Залгуур нь цахилгаан хэрэгсэл байрлах тавиурын түвшинд суурилуулагдсан байдаг ажээ.
12. Гриль болон загас шарах шүүгээ
Японы зуухнууд грилтэй. Япон ихэнх айл энэ хэсэгт загасаа шардаг байна.
13. Тогооны бариулын оронд хавчаартай
Шарах шүүгээнд тусгай хавчаар дагалдаж ирдэг. Шарах шүүгээнээс тогооны бариулгүйгээр халуун сав суулга гаргах зориулалттай юм.
14. Зайгаар ажилладаг зуух
Японы хийн зуух бусад улс орнуудыхаас өөр. Тэжээлээ цахилгаан хэрэгслийн тусгай хэсэгт хийсэн зайнаас авна.
15. Хог хадгалах шкаф
Гал тогооны тавилгадаа хог хадгалах тусгай хэсэг гаргаж өгсөн байдаг. Ганц сав биш, харин 2 эсвэл 3 байна – хог хаягдлын төрлөөс хамаарч хогоо ангилах зориулалттай ажээ.
16. Ус зaйлуулах хоолой бөглөрөхөөс хамгаалсан тосгуур
Наран ургах улсын тосгуур тусгай торон шүүлтүүртэй. Хоол хүнсний хог хаягдал дүүрэхээр нь хаядаг. Зарим нэг тосгуур нь хоолны үлдэгдэл, хог зэргийг бутлах бутлагчтай байдаг.
17. Гал тогооны хиншүү сорогч-тавиур
Гал тогооны хиншүү сорогч нь мөн тавиур болж ашиглагддаг. Хоолны амтлагч зэрэг хоол хийхэд байнга хэрэглэдэг жижиг сажиг зүйлээ тавьдаг ажээ.
Ахуйн эдгээр эд зүйлсээс танд юу дутагдаж байна вэ?