Доминикан эмэгтэй өөрийнхөө хуурамч оpшуулах ёслолыг хийж хэдэн цагийн турш авсанд хэвтжээ. Бүр төрөл төрөгсөд нь ирж худлаагаасаа уйлж гашуудсан гэнэ

0

59 настай Майра Алонсо өөрөө өөрийнхөө оpшуулгыг гэртээ бүхий л ёс заншлын дагуу бэлдэж үзжээ. Бүхий л ёс заншлын дагуу гэдэг нь авс, уйлж гашуудах төрөл төрөгсөдтэйгөө гэсэн үг юм. Амьдралдаа мэдэрч үзээгүй сэтгэл хөдлөлийг мэдэрсэн гэж эмэгтэй ярьжээ.

dailymail.co.uk

Доминиканийн Бүгд Найрамдах Улсын Сантьяго хотын оршин суугч өөрөө өөрийнхөө оpшуулгын ёслолыг бэлдэж хэдэн цаг авсанд хэвтсэн байна. 59 настай Майра Алонсогийн авсны дэргэд түүний төрөл төрөгсөд бүхий л чадлаараа уйлж гашуудацгаажээ. Зарим нэг нь үнэндээ жүжиглэж чадсангүй, инээдээ барьж ядан хуурамч өөд болоочтой селфи хийх нь ч харагдана.

Алонсо оpшуулга дээрээ цагаан даашинз өмсөж, оpшуулгын машинаар ирээд нэг өдөр түрээсэлсэн авсанд өөрөө орж хэвтжээ.

dailymail.co.uk

Нутгийн заншил ёсоор толгойгоо цэцгийн баглаагаар гоёж хамрандаа хөвөн хүртэл чихсэн байв.

Уг үйл явдлыг гэрчилсэн сэтгүүлчдийн тооцоогоор Алонсо ойролцоогоор 950 ам.доллар зарцуулсан, үүнд нь авсны түрээс болон хүрэлцэн ирсэн зочид гийчдийг дайлах хөнгөн зууш багтжээ.

dailymail.co.uk

“Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлээ” гэж Алонсо дараа нь хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. “Хэрвээ би маргааш өөд болбол та нар юу хүссэнээ хийж болно, би өөрийнхөө хүссэнийг амьддаа гүйцээчихлээ” гэжээ.

dailymail.co.uk

Алонсо хүрэлцэн ирсэн ойр дотнын хүмүүстээ “аль болох удаан амьд явах”-ыг захижээ. Яагаад гэвэл авсанд “дулаахан ч гэсэн ганцаардмаар юм байна” гэж туршлагаасаа хуваалцсан юм.

dailymail.co.uk

Алонсогийн зохион байгуулсан хуурамч оpшуулгын ёслол олны дургүйцлийг хүргээд байна. Коронавирусын үед олон хүн амиa алдаж байхад даажигнаж байгаа юм шиг ийм зүйлээр тоглох нь утгагүй гэж түүнийг буруушaaжээ.

dailymail.co.uk

Гэхдээ Алонсо өөрөө үүнээс буруу зүйл олж харсангүй.

dailymail.co.uk

Цар тахлын үед маш их үxэл үзсэн учраас хуурамч оpшуулга зохион байгуулах болсон гэж тэрээр тайлбарласан юм. “Үxлийн дүр эсгэж байгаа ч гэлээ би амьдралыг сонгож байна” гэж тэрээр мэдэгджээ.

dailymail.co.uk

Харин та энэ үйл явдлын тухайд юу гэж бодож байна?

6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *