Цэвэр цэмцгэр гэрт хүртэл хортой хөгц мөөгөнцөр үүсэхэд хүргэдэг бидний 6 алдаа. Та яг одоо эдгээр зүйлсээ шалгаад үзэхэд гэмгүй!

0

Хөгц – гэрт үүсэх хамгийн тааламжгүй зүйл. Эрүүл мэндэд нэн хортой, толгойн болон амьсгалын замын өвчний шалтгаан болох аюултай. Тэгэхээр цагаан ханан дээр хар толбо үүсвэл хэн ч дуртай хүлээж авахгүй нь мэдээж. Аливаа зүйлд зохих тайлбар байх бөгөөд асуудлыг шийдэх аргыг олдог. Хэрвээ уг асуудалд тэвчээртэй хандаж чадвал хортой хөгцөөс салж болох юм.

Юуны түрүүнд хөгц юунаас болж үүсэж байгааг ойлгож авцгаая. Асуудлыг ойлгоноо гэдэг нь шийдэх аргыг оллоо гэсэнтэй утга нэг юм шүү.

Усны хоолойн нөхцөл байдалд анхаарал хандуулахгүй байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөгц нь амьдрах таатай орчин байгаа газар л үүсдэг: хөрс шороо, хоол хүнсний хог хаягдал (жишээ нь, хөвөн, мод, гипсокартон), харанхуй, дулаан, тэгээд хамгийн гол нь чийг.

Хэрвээ та хуурай цаг агаартай газар амьдардаг, тэгээд ч агааржуулалтыг сайн хийдэг ч хөгц үүсээд байвал хаа нэгтээ ус дусаж байгаа эсэхийг шалгаж үзэхэд илүүдэхгүй. Жишээ нь, усны хоолойноос ус дусаж байж мэдэх юм – мөөгөнцөр үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болно.

 

Тасалгаанд чийгтэй хувцас хатаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөгц ургахад цаг хугацаа орох ч үгүй: ердөө 24–48 цагийн дотор л гэрлийн хурдаар үржиж эхэлнэ. Тийм учраас хатаахаар дэлгэсэн нойтон хувцсыг өдөржингөө тасалгаанд байлгаад байж огт болохгүй.

Тэгээд ч тасалгаанд хувцас хатаах нь зөв арга биш (чийг агаарт дэгдэж тасалгааны чийг зохих хэмжээнээсээ давна), тиймээс чийгтэй хувцсыг гадаа, задгай агаарт хатаахыг хичээгээрэй. Хэрвээ боломж байхгүй бол тасалгааны агаарыг байнга сэлгэж байх ёстой.

 

Агаарыг хэтэрхий их чийгшүүлэх

© Depositphotos.com

Зарим нэг хүмүүс агаар чийгшүүлэгч ашиглах дуртай байдаг, үнэрлэх дуртай эфирийн тосоо дусаах нь ч бий. Гэхдээ тасалгааны агаарын чийгшил 55% байхад л үржиж эхэлдэг зарим нэг төрлийн мөөгөнцөр байдгийг мартаж болохгүй. Тиймээс чийгшүүлэгч ажиллуулж байгаа үедээ агаарын чийгшлийг уг заалтаас дээш гарахгүй байхаар зохицуулах хэрэгтэй юм.

Хэт өндөр чийгшил нь хөгц үүсэх шалтгаан болохоос гадна норсон аливаа гадаргуу удаан хатна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл эдгээр нь ямар нэгэн шимэгч хорхойн үржих таатай орчин болно гэж ойлгоорой.

 

Тасалгааны ургамлыг хэтэрхий их услах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэтэрхий чийгтэй хөрс ургамлын үндсийг илжрүүлдэг, мөн тасалгаанд хөгц үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Савтай цэцгийн хөрсөнд хөвөн шиг хөвсгөр цагаан давхарга үүссэн байвал хөрсний дээрээс  2–3 см–ээр халбагаар ухаж аваад дээрээс нь шинэ хөрс хийгээрэй. Цаашид усалгааг багасгаж хөрсийг бүрэн хатсаны дараа л дараагийн усалгааг хийж занших нь зөв.

 

Тасалгааны агаарыг сэлгэхгүй, хатаагч ашиглахгүй байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүршүүрт орж байхдаа угаалгын өрөөний хаалгыг онгорхой орхих хэрэггүй. Халуун усны уур гэрээр чөлөөтэй тарж бусад тасалгаануудад хөгц үүсэхэд хүргэнэ. Энэ нь цаашид улам даамжрах бөгөөд ужиг мөөгөнцрөөс салахад амаргүй болох юм.

Гал тогоо – хөгц ургах бас нэгэн таатай орчин, яагаад гэвэл гал тогооны өрөө байнгын чийгтэй байдаг. Хөгцнөөс хамгаалахын тулд ус буцалгаж байхдаа ч цонхоо онгойлгож байх хэрэгтэй, эсвэл хиншүү сорогчийг хоол хийж байхдаа тогтмол ажиллуулж заншаарай. Мөн угаалтуурт бохир сав суулгыг цуглуулах хэрэггүй. Гал тогооны алчуурыг байнга угааж тэр дор нь нэвт салхинд хатааж байх нь эрүүл мэндэд тустай юм.

 

Ном, сэтгүүл хадгалах газрыг буруу зохион байгуулах

Хуучны ном, сэтгүүлд хөгц амархан үүсдэг, ялангуяа тасалгаа бага зэрэг чийгтэй бол үүнээс зайлсхийх аргагүй. Энэ нь хэтэрхий өндөр чийгшил эсвэл нарын гэрэл дутагдсанаас болж хөгц үүсэх магадлалтай. Ном, сэтгүүлийг битүү шкафанд биш харин агааржуулалт сайтай өрөөнд хадгална. Хэрвээ та тасалгааны цэцэг ихтэй бол номтой тавиураас хол тавих ёстойг анхаараарай. Үүнээс гадна номын тоосыг байнга цэвэрлэж байх хэрэгтэй юм.

Та хөгц мөөгөнцөртэй тэмцэж байсан удаатай юу? Бидний зөвлөгөөн дээр юу нэмэх хэрэгтэй санагдав?

12
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *