2004 онд Индонезид болсон цунамигийн үеэр сураггүй алга болсон цагдаагийн офицер 17 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзжээ. Тэр энэ бүх хугацаанд хаана, юу хийж байв??

0

Дэлхий дээр маш олон хүн байгалийн гамшигт хайртай, дотнын хүмүүсээ алддаг. Тэдний дийлэнх нь ор сураггүй алга болсон эсвэл бурхны оронд очсон байдаг.

Гэхдээ заримдаа хувь тавилан тэднийг гэр бүлд нь эргүүлэн авчирдаг ажээ.

“Tribun News” эх сурвалжийн мэдээлж буйгаар 2004 оны 12-р сард Индонезийн Ачех гэх газарт болсон цунамигийн үеэр ор сураггүй алга болсон цагдаагийн офицер 17 жилийн дараа сэтгэцийн эмнэлгээс эсэн мэнд олдсон байна.

Цунамигаас хойш оюун санааны хувьд асуудалтай болсон хэдий ч, цагдаагийн офицер Абрип Асепын бие физиологи эрүүл байгаа талаар холбогдох албаныхан хэлжээ.

Kompas

Түүний гэр бүлийн гишүүд Абрипыг Энэтхэгийн далайд газар хөдөлт болж, улмаар 2004 оны 12-р сарын 26-ны өдөр Ачехт цунами болох үеэр үүрэгт ажлаа хийгээд явж байсныг гэрчилсэн байна.

Хамаатан нь гэр бүлийн групп чатад түүнийг амьд сэрүүн байгаа зургийг үзүүлсний дараагаар тэд сураггүй алга болсон Абрипыг үнэхээр амьд эсэхийг өөрсдийн нүдээр олж харахаар шийджээ.

Wikipedia

“Би үүнд итгээгүй. Ямар ч сураг чимээгүй 17 жил өнгөрсөн болохоор бид түүнийг нaс бaрсан л гэж бодсон. Одоог хүртэл амьд байгаа гэж огтхон ч бодож байгаагүй.” хэмээн хамаатан нь хэлсэн байна. Ачехын Цагдаагийн газраас сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж буй эрийг 2004 оноос хойш сураггүй алга болсон Абрип мөн болохыг тогтоожээ.

“Бурхандаа талархъя. Хэдийгээр тэр цунамигаас болоод сэтгэцийн өөрчлөлттэй болсон ч гэсэн, түүний гэр бүлийнхэн нь Абрипыг амьд байгааг нь хараад маш их баярласан.” гэж Ачехын Цагдаагийн газрын ажилтан хэлжээ.

Baranews Aceh

Та энэхүү сэтгэл уярам гэр бүлийн эргэн уулзалтын талаар юу гэж бодож байна вэ? Сэтгэгдэл үлдээх хэсэгт өөрт төрсөн бодлоо бичээрэй.

21
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *