Oneplus брэндийг 2013 оны 12 сарын 16-ны өдөр Oppo хуучин ажилтнууд болох Pete Lau, Carl Pei нар үүсгэн байгуулсан юм. Тэд энэхүү брэндээ хямд үнэтэй ч дээд зэргийн үзүүлэлттэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ санал болгох зорилготойгоор байгуулж байжээ.

2014 онд OnePlus брэнд анхныхаа утсыг “OnePlus One” нэртэйгээр гаргасан бөгөөд ердөө 300$-ын үнэтэй байсан нь олны анхаарлыг ихэд татав. Бусад ойролцоо утаснууд дундаасаа байж болох хамгийн хүчирхэг процессор, тоног төхөөрөмж, програм хангамжийн хувьд тэсрэлт хийн хэрэглэгчдээс эерэг үнэлгээ авсан билээ.

IDC-ийн судалгаагаар 2019 онд Энэтхэгийн Premium буюу дээд түвшний ухаалаг гар утасны зах зээлд 33% -ийг эзэлж тухайн түвшинд 1-рт, Энэтхэгийн нийт гар утасны зах зээлд 3-р байранд оржээ.

Чухам OnePlus брэнд нь хэрхэн Дэлхийн хамгийн хурдацтай өссөн гар утас үйлдвэрлэгч “цол” тэмдэгийг хүртэх болов?

OnePlus гар утас нь гүйцэтгэл болон ажиллагааны хурдаар тэргүүлэх түвшинд байсаар ирсэн. Анхны OnePlus утаснаас хойш гар утсанд ашиглах боломжтой хамгийн сайн процессорыг ашигласаар байна. Саяхан гарсан OnePlus 8 цуврал нь Snapdragon 865 буюу хамгийн шилдэг Soc-тэй үйлдвэрлэгдсэн.

Өндөр хүчин чадалтай тоглоом эсвэл энгийн вэб үзэх, видео тоглуулах гэх мэт таны хэрэглээний ямар ч зүйлийг төгс гүйцэтгэлтэйгээр ашиглах боломжтой. OnePlus брэнд нь 2019 онд OnePlus 7 Pro загвараа цоо шинэ шингэн Амолед дэлгэцтэй үйлдвэрлэсэн ба энэхүү дэлгэц нь 90Hz өндөр давтамжаар дүрслэх хүчин чадалтай нь гар утасны зах зээлд анхдагч нь байсан. Энэ нь утасны урьд өмнө байгаагүй дүрслэлийн хурдыг нэмэгдүүлж шинэ түвшинд хүргэсэн бөгөөд өдгөө гар утасны дэлгэцийн шилжилт, дүрслэлийн хурд энэ түвшинд нийтдээ шилжиж эхлээд байна.

Та OnePlus утсыг анх барьж үзэхэд л уг гар утас нь гайхалтай хийцтэй бүтээсэн нь илт мэдрэгдэнэ. OnePlus нь ихэвчлэн дизайн, материалын сонголт дээр цоо шинийг нэвтрүүлэхээр эрмэлзэж байдаг нь одоогийн гар утаснуудын материал, чанараас илт харагдаж буй юм.

OnePlus брэндийн гар утас нь шилэн толигор дизайн, маш нимгэн бага хүрээтэй дэлгэцтэй тул жинхэнэ дээд зэрэглэлийн мэдрэмж төрүүлдэг. Утаснууд нь зураас болон санамсаргүй уналтаас хамгаалдаг Горилла шилэн хамгаалалттай байдаг. Энэ нь та гар утасаа ашиглах явцдаа маш хурдан элэгдэж, гүн зураас үүсэх болон багахан хэмжээний уналтын доргилтод дорхноо хагарж гэмтэхээс санаа зоволтгүй ашиглах боломжийг олгодог.

OnePlus утаснууд нь хэрэглэгчдэд зориулсан олон тохируулгын боломжуудтай хэдий ч маш энгийн, ойлгомжтой гэдгээрээ хэдийн танигдсан Oxygen үйлдлийн системтэй ирдэг. Хэрэглэгчийн интерфейс нь bloatware багатай, маш хурдан ажиллагаатай бөгөөд гар утасны хамгийн сайн үйлдлийн системээр нэрлэгддэг юм.

Clone App, App Lock, Zen Mode, Gestures, Work Life Balance болон Fnatic Mode зэрэг таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх маш олон зүйлсийг нэг л гар утсанд багтааж өгсөнөөрөө онцлог юм.

Програм хангамжийн байнгын шинэчлэлтийг хүлээн авах бөгөөд ингэснээр утасны ажиллагааг үргэлж сайжруулж шинэ боломжууд нэмэгдэх болно. Android утас үйлдвэрлэгч бусад ямар ч компаний амлаагүй гурван удаагийн томоохон бүтэн шилжилт хийх Android шинэчлэлтийг авах боломжтой.

Жишээ нь 2020 оны 11 сарын 11-нд танилцуулагдсан OnePlus Nord N100 загвар нь 5000mAh баттерей, 6,52 инч, 90Hz дэлгэц, гурвалсан камер, хэн ч ашиглахад хялбар үйлдлийн систем гээд бүх зүйлсийг багтаасан байна.

Энэхүү брэндийн гар утсыг та Techstore албан ёсны дэлгүүрээс 12 сарын баталгаа болон албан ёсны эрхтэйгээс гадна үнэгүй хүргэлтээр аваарай.

Facebook Page: Oneplus Mongolia (https://www.facebook.com/OnePlusMongolia)

Холбоо барих: 7510-3000

Лизингийн ажилтан: 8688-3000

Веб хуудас: www.techstore.mn

Салбар 1: Тэнгисийн урд MN Tower -ийн 1, 2 давхарт

Салбар 2: Их наяд худалдааны төв 2 давхарт

15
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *