Хуримын ёслол олон зорилгыг агуулдаг бөгөөд ихэнхдээ хосуудын нандин мөчийг илтгэдэг. Хуримын ёслолоор гэрлэж буй хосууд хүрэлцэн ирсэн зочдын өмнө бие биедээ амлалт өгч, эхнэр нөхөр болж буйгаа баталж, гэрлэлтийн баталгаанд гарын үсэг зурдаг. Дийлэнх хосуудын хувьд хуримын ёслол бол дээр дурдсанчлан, амлалт болон хайрын баталгаа юм. Хуулийг дагаж мөрдөхөөс гадна, хуримын ёслол сүйт залуу болон сүйт бүсгүйд хэд хэдэн ач холбогдолтой байдаг. Өөр орчинд амьдарсаар ирсэн хоёр хүн хамтдаа гал голомтоо бадрааж, жаргал зовлонгийн алинд ч хоёр биедээ үнэнч байхаа бусдын өмнө амлаж, хүнд хэцүү цаг үед нэгнээ орхихгүй гэдгээ цаг хугацааны эрхээр батлаж харуулахаа андгайлах гээд хуримын ёслол хосуудын хувьд үнэхээр чухал мөч билээ.
Розалин Феррер болон Роммел Баско нар бол 50 орчим настай Филиппинд амьдардаг хосууд юм
Тэд 24 жилийн турш хамтдаа байгаа боловч, Пампанга мужийн гудамжинд хүнд хэцүү амьдралыг туулсаар өдийг хүрчээ
Хосууд 6 хүүхэдтэй бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш хоосон газрын мухарт жижигхэн оромжинд амьдарцгааж байна
Тэдний амьдралын нөхцөл байдлыг харахад хосуудад хурим хийх нь боломжгүй зүйл бөгөөд зарим үед гэр бүлийнхээ хоол хүнсэндээ зарцуулах мөнгө ч хомс олддог гэнэ
50 орчим настай хосууд ихэнхдээ хаягдал хуванцар сав цуглуулж, түүнийгээ тушааж мөнгө олдог хэдий ч, энэ нь амьдралд болон хоол хүнснийх нь хаана нь ч хүрэлцдэггүй ажээ
Хосуудын амьдардаг газрын ойролцоо үсчин, гоо сайхны салон ажиллуулдаг Ричард Стрэндз гэх хүн Розалин болон Роммел нарын талаар олж мэдэж, тэднийг ямархуу байдалтай амьдарч буйг анзаарсан байна
Хосуудын түүхийг сонсож, тэднийг 20 жил хамтдаа амьдарсан ч хурим хийх боломжгүй гэдгийг нь мэдмэгцээ, Ричард тэдэнд зориулан ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүсчээ
Ричард хосуудад туслахын тулд өөрийнхөө найзуудтай уулзахаас огтхон ч эргэлзсэнгүй
Тэр найзуудаасаа хосуудад гэнэтийн бэлэг барьж, хуримын зураг авахуулахад нь туслах боломжтой эсэхийг асуусан байна
Энэ талаар сонсмогцоо хосууд магнайгаа хагартал баярлацгаажээ
Ингээд та бүхэнд Розалин болон Роммел нарт барьсан гэнэтийн бэлгийн үр дүн болох тэдний хуримын зургуудаас сонирхуулъя
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
Сонирхуулж хэлэхэд Ричард өөрийнхөө хуримын үйл ажиллагаа зохион байгуулдаг бизнес эрхлэгч найзуудтайгаа хамтран хосуудын хуримыг албан ёсоор хийж өгөхөөр болсон бөгөөд гэрлэлтээ албан ёсоор батлуулсны дараагаар буюу энэ жилийн сүүлээр Розалин болон Роммел нарын хуримыг ёслол төгөлдөр хийхээр болжээ.