Эцэг эхчүүд учрыг нь төдийлөн ойлгож мэддэггүй нярай хүүхдүүдийн гаргадаг 5 үйл хөдлөлийн тайлал

0

Нярай хүүхдүүд өөрийг нь хүрээлэн буй хорвоо ертөнцтэй өөрийн замаар, өөрийн гэсэн арга барилаар харилцаж байдаг. Тэдний хийж буй үйл хөдлөл, гаргаж буй дуу авиа бүхэн өөрийг нь бусдад таниулах гэсэн бяцхан оролдлого байдаг гэдгийг нь та мэдэх үү? Манай сайт уншигч танд нярай хүүхдийн гаргадаг хамгийн түгээмэл бөгөөд эцэг эхчүүдийн ойлгодоггүй үйлдлүүдийн тайллыг хүргэж байна.

1. Тэд ганцаараа байхыг хүссэн үедээ нүүрээ буруулж эргэдэг

© Image Source/EAST NEWS, © Marie Bienaime / BSIP/BSIP/East News

Нярай хүүхдийн эргэн тойронд хэт их чимээ гарч, анхаарал сарниулах зүйлс олон болсон тохиолдолд тэд доороо хөрвөөж эргэх үйлдлийг гаргадаг. Энэ нь хүүхдэд тань төвөгтэй сэтгэгдэл төрж, анхаарлыг нь сарниулаад буй зүйлсээс холдохыг хүсч буйн дохио ажээ.

 

2. Нүд рүү тань харж мушилзах нь хүүхэд тань тоглохыг хүсч буйн илрэл

© Shutterstock.com, © Shutterstock.com

Хэрэв нярай үр тань тань руу харж мушилзаж, элдэв чимээ гаргаж эхэлбэл тэр тоглохыг хүсч буйн илрэл ажээ. Цаашилбал хүүхэд өсч бойжих тусам энэ аргаа өөрчилж, илүү ойлгомжтой байдлаар илэрхийлж эхэлдэг байна.

 

3. Хуруунаас барьж эхлэх нь мэдрэлийн тогтолцоо нь хөгжиж буйн илрэл

© Shutterstock.com

Хүүхэд ихэвчлэн 6 сартайгаасаа энэ үйлдлийг хийж эхэлдэг бөгөөд энэ нь хүүхдийн булчин болон мэдрэлийн тогтолцоо сайн хөгжиж буйн нэгэн илрэл болдог байна. Энэ үйлдэл нь хүн төрөлхтний өвөг дээдсээс улбаатай үлдсэн дадал хэмээн эрдэмтэд таамаг дэвшүүлдэг байна.

 

4. Өглөө сэрээд хүүхэд уйлдаггүй нь орчиндоо уусч буйн нэг илрэл

© Science Photo Library/EAST NEWS, © Dave Buchwald / Wikimedia commons

Хүүхэд өглөө сэрээд тун томоотой, чимээгүй байдгийг та мэднэ биз ээ. Энэ нь хүүхдүүд орчин тойронд нь хүмүүс чимээ аниргүй байгааг анзаарч, орчиндоо уусч буйн нэгэн илрэл аж. Харин эргэн тойронд нь хүмүүс хөдөлгөөнд орж, дуу чимээ гарч эхлэх үед хүүхэд тэдний адил дуу чимээ гаргаж, хөдөлгөөнд орж эхэлдэг байна.

 

5. Нуугдаж тоглох нь хүүхдийн танин мэдэхүй сайн хөгжиж буйн илрэл

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрэв таны хүүхэд нуугдаж тоглох дуртай бол түүний танин мэдэхүй сайн хөгжиж буй ажээ. Тухайлбал, аав нь нүүрээ гараар дарж нуугдаж байгаад нүүрээ ил гаргах үед хүүхэд тань аавыгаа дэргэд нь байгааг хараад баярладаг. Энэ нь хүүхэд хэдийгээр аавынхаа царайг харахгүй байсан ч түүнийг дэргэд нь байгааг таниж буйн илрэл аж. Хүүхэд ойролцоогоор 9 сартайгаас эхлэн орчин тойронд буй сайн харагдахгүй байгаа зүйлсийг таньж эхэлдэг байна.

Нярай үр тань тантай өөр ямар байдлаар харилцдаг вэ? Анх удаа эцэг эх болох үедээ таны хэн нэгнээс авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

12
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *