Ямар ч орчин үеийн, үнэтэй байрыг тааруухан овоохой болгож харагдуулах 13 буруу зуршил

1

Нэг айлд хувцаснууд нь өнгө өнгөөрөө өлгөөтэй байх, харин нөгөө айлын шкаф нь пиг дүүрчихсэн, хэзээ мөдгүй дэлбэрэх шахсан байх юм. Нэг айлын хоол амтлагчууд бүгд өөр өөрийн байранд, тусдаа савлагаатай, харин нөгөө айлд нь өрөөсөн оймсоо ч олж өмсөхийн аргагүй болж. Энэ бүгдэд дадал зуршил гэгч зүйл л нөлөөлж байгаа юм. Зэрвэс харахад гэмгүй гэмээр боловч үнэндээ мөнхийн эмх замбараагүй байдалд хүргэх дадал зуршлууд.

Өөрийн орчин тойрныг эмх цэгцтэй байлгана гэдэг нь толгойн дахь бодлоо эмх цэгцтэй байлгаж чадаж байна аа гэсэн үг юм. Тийм учраас ихэнх хүмүүсийн автоматаар хийдэг зуршлуудыг танилцуулахаар шийдлээ. Энэ бүгд гэрт эмх цэгцийг бий болгоход саад учруулдаг болохыг анхаарч, цаашид засахыг хичээгээрэй.

1. Гэртээ орж ирэнгүүтээ хувцсаа өлгүүрт овоолж өлгөх

© MrHamster / depositphotos

Айлд орж ирэхэд хамгийн түрүүнд нүдэнд тусдаг зүйл бол өлгүүрт дээр дээрээс нь давхарлан өлгөсөн замбараагүй хувцаснууд. Цаг агаар байнга өөрчлөгдөж байдаг болохоор нэг өдөр пальто, маргааш нь хүрэм, нөгөөдөр нь сөдөн хантаазтай явахаас өөр аргагүй. Өвөл, зун бас хавар, намрын хувцсаа далд хийгээгүй бол бүр ч эмх цэгцгүй харагдана.

Гаднаас орж ирээд л хувцсаа нүднээс далд шкафанд хийдэг дүрэм баримталж сураарай. Тухайн улирлын хувцсыг шкафанд үлдээгээд бусдыг нь уутанд хийгээд цааш нь харанхуй өрөөнд хураа.

 

2. Унтаж сэрээд буйдангаа хураахгүй дэлгээтэй орхих

Жижигхэн байртай хүмүүс ор тавилгүй дэлгэдэг буйдан дээр унтдаг. Буйдан – гэр орныг тухтай болгох маш чухал элемент болдгийг ихэнх хүмүүс мартчихдаг. Овор ихтэй буйданг дэлгээтэй нь орхиход тасалгааны орон зайг улам л жижигхэн, давчуу болгож орхино. Тэгэхээр өглөө сэрээд залхууралгүй буйдангаа хурааж байгаарай, үүнийг өглөөний шүд угаалттай адилхан дадал болгон хэвшүүлэх хэрэгтэй.

 

3. Ахуйн жижиг цахилгаан хэрэгслүүдийг гал тогооны тавцан дээр эгнүүлж тавих

© uatp12 / depositphotos

Гал тогооны тавцан дээр эгнүүлж тавьсан техник хиймэл дуу чимээг байнга санагдуулж байдаг. Овоолж тавьсан аливаа нэг жижиг эд зүйлс өөрийн эрхгүй эмх цэгцгүй харагддаг гэдгийг мартаж болохгүй. Гал тогооны орон зайг хүндэлж сур, хоол хийхэд хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдийг битүү шкаф эсвэл тусгайлан гаргасан тавиур дээр хадгалж байгаарай.

 

4. Гэртээ бэлтгэл хийчихээд багаж хэрэгслийг хураалгүй үлдээх

© AlKan32 / depositphotos

Гэрийн нөхцөлд биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэх дуртай хүмүүсийн ихэнх нь бэлтгэл сургуулилтынхаа дараа спортын хэрэгслээ хураалгүй тэр газар нь үлдээчихдэг. Гантель дараагийн бэлтгэл сургуулилтаа хүлээн тасалгааны нэг булангаас нөгөө булан руу өнхрөөд л, эсвэл бүр тоосондоо дарагдахыг ч үгүйсгэхгүй. Гэр орныхоо үзэмжийг гутаахгүйн тулд спорт хэрэгслээ цааш нь хураахаа битгий мартаарай.

 

5. Орон зай хэмнэж байна гэж бодоод зуухан дээр хоолны савнуудаа хадгалах

Жижигхэн гал тогооноосоо болоод олон гэрийн эзэгтэй нар орон зайг сантиметр болгоноор нь ашиглахыг хичээдэг. Жишээ нь, шкафанд багтаагүй хоолны сав, хайруулын таваг зэргийг зуухан дээр ил хадгална. Хоолны саваар хийсэн олон давхар “бялуу” нь гал тогоог шууд эмх замбараагүй болгож харагдуулахаас өөр ид шидгүй.

 

6. Задгай тавиур дээр бэлэг дурсгалын зүйлийг олноор нь өрөх

© Maria / Flickr

Бэлэг дурсгалын гэсэн тодотголтой олон жижиг эд зүйлс, лаа, баримал зэрэг бараг огт хэрэглэдэггүй эд зүйлс таны гэр орныг чимэхгүй, харин ч эмх замбараагүй харагдуулна. Ийм эд хогшилтой тавиурыг хогийн цэг шиг биш харин чамин харагдуулахын тулд хэдхэн энгийн дүрэм баримтлахад л хангалттай.

Жишээ нь, сүлжмэл сагс эсвэл гоёлын хайрцаг нь цахилгааны элдэв утсыг нүднээс далд нууна. Бас дизайнеруудын дунд алдартай нэг арга байдаг юм: “хүндийг нь доод хэсэгт, гоёыг нь дээд тавиурт” нэг сумаар хоёр туулай буудах боломжтой. Гоо үзэмжийг гутаахгүй бас хэрэглэхэд амар.

 

7. Хоолны амтлагч зэргийг замбараагүй хадгалах

© sittered / Flickr

Анхилуун амтлагчууд, соус зэрэг нь хоолыг амттай болгох чухал орц. Даанч гал тогоонд тусгайлан зай гаргаж хадгалах тун хэцүү. Элдэв төрлийн амтлагчтай лааз, шилэн савнуудыг гал тогооны гадаргуу болгон дээр овоолоод тавьчихсан бол бушуухан цэгцэл. Амттай хоолыг сайхан орчинд идэхэд улам л амттай болно.

 

8. Гаднаас орж ирээд гутлаа гутлын шүүгээ эсвэл шкафанд хураалгүй үүдэнд ил хаях

© zhudifeng / depositphotos, © KKulikov / depositphotos

“Өөдлөх айл үүднээсээ” гэж зүгээр ч нэг ярьдаггүй байх. Хүндхэн ажлын өдрийг дуусгаад гэртээ орж ирэхэд үүдээр нэг хөглөрсөн гутал харж улам их бухимдах уу, эсвэл цэмцийсэн гэрт орж ирж сэтгэлээ сэргээх үү? Үүдээр дүүрэн гутал хөглөрч байгаагийн гол шалтгаан бол гутал хадгалах систем дутагдсанаас болжээ. Тиймээс үүдэндээ гутлын тавиур, гутлын шүүгээ тавьж гутлаа шууд хурааж заншаарай.

 

9. Тодорхой нэг л өдөр цэвэрлэгээ хийх

© Noukka Signe / Flickr

Цэвэрлэгээнд хандах хандлагаа өөрчлөх цаг нэгэнт болжээ, өөрөөр хэлбэл та тодорхой нэг өдөр л цэвэрлэгээ хийдэг бол болих хэрэгтэй: долоо хоногт нэг л өдөр. Долоо хоногт 2 удаа цэвэрлэгээ хийж байхыг хичээгээрэй, яагаад гэвэл тоос шороо хором тутамд л хуримтлагдаж байгаа. Өнөөдөр өдөр тутмын 15-20 минутын цэвэрлэгээний арга алдаршиж эхэлжээ. Гэр орныг байнгын цэвэрхэн бас эмх цэгцтэй байлгахад тустай. Тэгэхээр энэ дадлыг өөрийн болгож авбал яасан юм бэ?

 

10. Цүнх болон гоёл чимэглэлд тусгайлан хадгалах газар гаргадаггүй

© Towifqu / depositphotos, © mariakray / depositphotos

Өөрийн гэсэн байр савтай байхад хувцсандаа тохируулж цүнхээ сонгох ажил маш их хөнгөвчлөгдөнө. Гэрээ тохижуулахдаа л анхнаасаа цүнх, гоёл чимэглэлийг хаана хадгалахаа тооцоолох хэрэгтэй. Ингэж чадвал гэрт замбараагүй байдал үүсэхгүй. Замбараагүй хаясан цүнх, бүс, малгай зэргээс хэрэгтэйгээ олоход их төвөгтэй.

 

11. Хувцсаа ил өлгүүрт хадгалах

© youla.ru, © belchonock / depositphotos

Ил задгай өлгүүрт давуу тал ч бий, дутагдалтай тал ч бий. Нэг талаасаа орон зайг чөлөөтэй болгож гэрийн тохижилтод агаар нэмэх шиг болдог. Нөгөө талаасаа – хувцсаа байнга эмх цэгцтэй байлгахад хүргэнэ. Даанч ажлын өдөр дууссаны дараа эмх цэгцийг бүрдүүлж тэр болгон чадахгүй. Хэрвээ өдөр болгон хувцсаа цэвэрхэн эвхэж, өлгөж чадахгүй гэж байгаа бол битүү шкаф сонгосон нь дээр шүү.

 

12. Угаасан аяга, тавгаа алчуур дээр хатаах гэж тавина, тэгээд хатсан ч цааш хураахгүй ил орхих

© Hans / pixabay

Үнэхээр эмзэг сэдэв хөндөж байна уу? Аяга, таваг угаана, хатаахаар доош харуулж тавина, тэгээд цаг тухайд нь цааш хурааж чадахгүй тэр чигт нь үлдээнэ, магадгүй хэдэн өдрөөр ч ингээд хэвтэж байхыг үгүйсгэхгүй. Угаалтуурынхаа хажууд овоолж тавьсан аяга, таваг ажилгүй гэрийн эзэгтэйг л илтгэнэ шүү. Тэгэхээр тэвчээр гаргаад бүгдийг цэмцийтэл нь угааж, хурааж байгаарай.

 

13. Хуучирч муудсан гэрийн шаахайнаасаа салахгүй. Хаа дуртай газраа тайлж орхино гээч. Гэр орны үзэмжинд муугаар нөлөөлж байгааг мэдэж байна уу?

© sanek13744 / depositphotos

Хуучин шаахай өмсөхийн аргагүй болтлоо муудахаар нь л шинэ шаахай авч өмсдөг дөө бид. Хөлд эвтэйхэн, дулаахан шаахайнаасаа салахыг тэр болгон хүсэхгүй. Харин он удаан жил өмссөн шаахайнд нян үржсэн байгаа талаар тэр болгон бодохгүй. Тасалгааны булан болгонд өмсөхгүй хаясан шаахай мэдээж гэр орныг гутаана. Гэрийн шаахайг сард нэг удаа заавал угааж байх ёстой бол, хагас жилдээ заавал солихыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Та гэрийн цэвэрлэгээнд хэрхэн ханддаг вэ? Тэр дор нь л гялалзуулах уу эсвэл зовж байж нэг юм эмх цэгцийг бүрдүүлэх үү?

9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Toogii Tserentogtokh

    Toogii Tserentogtokh

    2020/10/30 at 18:15

    Dalai Dawaadalai unshaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *