Хатаж, гундан үхэж байгаа ургамлыг дахин амь оруулж, сэргээх 15+ арга. Цэцэг ургамал тарьж ургуулах анхан шатны мэдлэггүй хүмүүст маш хэрэгтэй зөвлөгөө

4

Зарим хүмүүс яг л “Leon: The Professional” киноны Леон (Leon) болон Матилда (Mathilda) хоёр шиг тасалгааны ургамалтайгаа онцгой холбоотой байдаг. Харамсалтай нь нэг л өдөр бидний хайртай ургамал сүүлчийн амьсгалаа авч, хатаж оддог нь урам хугармаар байдаг шүү дээ. Гэхдээ сайн мэдээ гэвэл үхэж буй ургамлаа аврах аргууд бий.

Манай сайт уншигч танд хэрхэн хатаж буй тасалгааны ургамлаа аврах аргыг танилцуулж байна.

1. Гоёл чимэглэлийн болон металл савыг амьсгалахад тохиромжтой саваар солих

© teak-decks / Reddit

Хэрэв таны ургамал хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байвал энэ нь та ургамлынхаа эрүүл ахуйг биш гоё сайхан байдлыг илүүд үзэж гоёлын саванд хийснээс үүдэлтэй байх магадлалтай. Үнэхээр ч таны тарьсан ургамлын хувьд таны хөшиг болон ургамлын савны өнгөний зохицол ямар ч хамаагүй шүү дээ. Тэдний хувьд зүгээр л ургаж, цэцэглэхэд таатай орчин л хэрэгтэй. Хэрэв таны тасалгааны ургамал чамин тансаг ч ус зайлуулах амьсгалах нүхгүй бол та ургамлаа нэн даруй өөр саванд шилжүүлэн суулгаарай. Харин металл савны тухайд дулааныг барьдаг тул таны ургамлын хувьд энэ нь хайруулын таваг шиг л байх болно. Ус зайлуулах нүхгүй эсвэл ганц нүхтэй керамик савны хувьд хөрсөнд усыг хэт удаан хугацаанд барьдаг тул таны ургамлын үндэст сөргөөр нөлөөлөх магадлалтай.

 

2. Хэт их ургаж саваа барьсан үндэснүүдийг суллаж, салгах

© sillybard / Reddit

Таны ургамал дээрх зургийн зүүн талын ургамал шиг харагдаж буй бол саваа сольж томруулах цаг болжээ. Шинэ саванд хийхийн өмнө та ургамлынхаа үндсийг сайтар суллах хэрэгтэй бөгөөд энэ нь ургамлыг ус сайн шингээж, сайн ургах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Харин та үндсийг нь таслахаас болгоомжлоорой.

 

3. Шүүж цэвэршүүлсэн усаар услаарай

© evilarison / Reddit

Ундны ус буюу цоргоноос гарч буй ус шүүгдэж цэвэрлэгдсэн байдаг ч өөртөө хлор болон бусад химийн элементийг тодорхой хэмжээгээр агуулж байдаг. Энэ нь магадгүй таны ургамлын амьдралыг үгүй хийх нөхцөлийг бүрдүүлж байж мэдэх юм шүү. Тиймээс та цэцэг услах усаа тосож авсны дараагаар 24 цаг хүлээж усан дахь бодисууд тунаж үлдсэний дараагаар услаарай. Нэрмэл ус болон борооны ус ч мөн шууд услахад тун тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь эдгээр хоёр төрлийн ус нь цоргоны усаар услагдаж байсан хөрсөнд хуримтлагдсан бүх химийн бодисуудыг байгалийн жамаар гадагшлуулж, эрүүлжүүлдэг байна. Ус нөөцлүүр ашиглаж борооны ус хуримтлуулах эсвэл ургамлаа гадна гаргаж тавьснаар борооны чийгийг авах боломжтой.

 

4. Ургамалдаа ургах нөхцлийг нь илүү тааламжтай болгож өгөхийн тулд органик сав ашиглаарай

© superma15 / Reddit

Жишээлбэл та өөрийн ургамлаа наргил модны самрын ясанд шилжүүлэн суулгах боломжтой. Энэ нь таны ургамлыг чөлөөтэй амьсгалуулж, үндсийг нь орооцолдож, барьцалдахаас сэргийлэхээс гадна цайр, төмөр, зэс зэргээр хангаж байдаг байна. Хэдийгээр энэ нь химийн гаралтай бордоог бодвол үр дүн багатай ч дэлхий дээрх бүх ургамал зэрлэг байгалиас ийм байдлаар тэжээгддэг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

 

5. Ургамлын үхэжсэн хэсгүүдийг ишнээс дээш 5см хэмжээтэй тайрч байх

© ksfst / Reddit

Үхжиж, хорчийж шарлан хатсан хэсгүүдийг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Ишнээс дээш 5см орчимд тайрахдаа 45 хэмийн налуу өнцөг гарган тайраарай. Энэ нь дахин нахиалахад нь туслах болно.

 

6. Бордоо хэрэглэх бол зөвхөн усанд уусгадаг бордоог бага хэмжээгээр хэрэглээрэй

© jennabennett1001 / Reddit, © gravymaster000 / Reddit

Бордоо таны ургамалд гайхалтай сайнаар нөлөөлдөг гэж үү? Зарим нэг талаараа л. Тиймээс бордоог үхжиж муудсан ургамалд зөв зохистой хэрэглэх нь зүйтэй. Таны ургамлыг илүү сайн ургуулна гэсэн бордоонууд үнэндээ ургамлын тань хувьд алуурчин болох нь ч бий шүү дээ. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бордооны харьцаа бол 1 цайны халбага бордоо болон 3,8л ус гэдгийг мэдэж байхад буруудахгүй болов уу.

 

7. Ургамлынхаа хөрсийг аль болох гэгээлэг өнгөөр бүрдүүлэхийг хичээгээрэй

© datCRUSTdough / Reddit

 

8. Ургамлын тань саван дотор тор буй эсэхийг шалгах

© sarahaflijk / Reddit

Хэрэв таны тарьж буй ургамал авахад тань байсан савандаа байсаар байгаа бол та савыг нь шалгаарай. Савны ёроолд ургамлын үндэс гэмтээх боломжтой тор байх нь элбэг бөгөөд хэрэв байвал яг одоо гаргахыг зөвлөж байна.

 

 

9. Нарийн цэвэрлэгээ хийж шимэгч хорхойноос нь салгаж байгаарай

© The Professional / Les Films du Dauphin

Саван эсвэл спирттэй хөөсөнцөр эсвэл даавуун алчуур ашиглан ургамлаа цэвэрлэж байх нь шимэгч хойройгоос ангижруулах болно. Хэрэв та шимэгчдийн эсрэг үйлчилгээтэй саван хэрэглэдэг бол савангаа хаттал нь арчих үйлдлээ хэд хэд давтах хэрэгтэй.

 

10. Хортон шавжнуудаас салгах

© dancingalexiej / Reddit

Өөрийн ургамлаа хортон шавжаас ангид байлгахын тулд ил задгай газраас авсан хөрсөнд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Үүний оронд та дэлгүүрүүдээс ариутгаж боловсруулсан хөрсийг худалдан авч хэрэглээрэй.

Хэрэв таны ургамал цэцэг өнгөө алдан муудсан бол та юуны өмнө ус зайлуулах нүх бөглөрсөн эсэхийг шалгах мөн үндэс нь хорхой шавжаас ангид байж чадаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэйг зөвлөж байна.

 

11. Мөөгөнцөр болон элдэв шавжаас тосон цацлага болон ялаа шумуулнаас хамгаалах бэлдмэл ашиглан ангижрах

© cranrasbear / Reddit, © Milf_intheloose28 / Reddit

Хүний нэгэн адил таны ургамалд ч мөөгөнцөр үүсч эрүүл ахуйд нь хохирол учруулж байдаг. Иш хэсэгтээ ойролцоо үхэжсэн хэсэг үүссэн байвал та тэдгээр урилгагүй зочидтой дайн зарлахад бэлдээрэй. Тэдний эсрэг та мөөгөнцрийн эсрэг үр эсвэл цэцэрлэгжүүлэлтийн тусгай зориулалтын тос хэрэглэж болох юм. Эдгээр нь таны ургамлыг химийн бодисоор хордуулалгүйгээр шавж хорхойноос нь салгах эрүүл аргад тооцогддог.

 

12. Ургамлынхаа үндэс болон ишийг угааж цэвэрлэж байх

© xXLindslayXx / Reddit, © NatureMan015252 / Reddit

Удаан хугацааны турш тасалгааны хуурай агаар, байгалийн бус агааржуулалт зэрэгт байсны дараагаар таны ургамалд арчилгаанд орох өдөр байх хэрэгтэй. Ургамлаа дахин амилуулахын тулд та сайтар цэвэрлэж байгалийн агаарт гаргаж амьсгалуулаарай. Тэднийг цэвэрлэхдээ хөрснөөс нь салгаж тосгуурт хийгээд шүршүүрээр сайтар угаагаарай. Энэ нь хөрснөөс хуримтлагдсан элдэв бодисыг гадагшлуулах, бичил биетүүдээс салгах ач холбогдолтой.

 

13. Хүүхдийн живхний доторх зүйлсийг хөрсөнд хийж ашиглах

© Petra Klawikowski / Wikimedia Commons, © melswife / Reddit

Хэрэв таны ургамлын үндэс хазайж ялзарч эхэлсэн бол чийгийн тэнцвэрийг барих хамгийн сайн арга нь гидрогел (hydrogel) ашиглах явдал байх болно. Энэ нь цэцгийн дэлгүүрүүдээр байх ба мөн та үүнийг хүүхдийн живх дотроос ч гарган авах боломжтой. Та живх дотор зүйлсийг гел хэлбэрт ортол устай холиход л хангалттай. Энэхүү гелийг хөрсөндөө суулгаж өгснөөр ус хангалт тэнцвэржиж, шаардлагатай үед өөрөө өөрийгөө ч услах боломжийг ургамалд өгдөг байна. Энэ аргыг хэрэгжүүлснээр та үндэс ялзрал гээчийг мартах болно.

 

14. Йогуртыг бордоо болгон ашиглах нь

© ajcespedes / Pixabay, © Happycabininthewoods / Reddit

Сүүний хүчилд агуулагдах ашигтай бактериуд нь таны ургамлыг аливаа өвчлөлөөс сэргийлэх төдийгүй хөрсийг ургамал ургахад тохиромжтой нөхцөлд хадгалахад чухал үр нөлөөтэй. Та ургамлаа шаардлагатай хүчил болон эрч хүчээ авахад хэрэгцээт зүйлсээр нь хангахад хэдхэн халбага йогурт л хангалттай.

 

15. Хэрэв та аквариумтай бол түүнийгээ усалгаанд ашиглаарай

© Pixabay.com, © ugeneeuh / Reddit

Та магадгүй аль хэдийн аквариум доторх цэцгүүд ямар хурдан ургаж буйг анзаарсан байх. Энэ нь усаар дамжуулан хэрэгцээт органик, байгалийн гаралтай эрдсийг тасралтгүй авч байдагтай нь холбоотой. Хэрэв та аквариумдаа давстай ус хийдэггүй бол та түүнээсээ ургамал руугаа усалгаа болгон оруулах нөхцөлийг бүрдүүлснээр таны ургамлыг хөрс илүү баялаг болж, ургамал тань сайхан ургах нөхцөл хангагддаг. Энэхүү арга нь зөвхөн цэвэр устай аквариумд л хэрэгжинэ гэдгийг анхаарна уу.

 

16. Пластик тор ашиглах нь

© kadispace / Reddit

Та цэвэр пластик тор ашиглан ургамалдаа “бяцхан сууц” хийж өгч болох юм шүү. Та ургамлаа сайтар услаад пластик уутаар битүүлж өгөөрэй. Энэ нь таны ургамлыг усыг өөртөө илүү сайн шингээх боломж олгохоос гадна чийглэг, зөөлөн уур амьсгал бүрдүүлж өгдөг. Мөн та ургамлаа услах завгүй өдрүүддээ энэхүү аргыг хэрэглэвэл таны ургамал хатах гэдэг үгийг мартах болно.

Хатаж, гандсан ургамлыг дахин амь оруулж, сэргээхийн тулд та ямар арга хэрэглэдэг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

14
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Undram Undarmaa

    Undram Undarmaa

    2020/07/21 at 16:17

    Oyungerel Soli

  2. Sa Ku

    Sa Ku

    2020/07/21 at 17:06

    Оюун Билэг. Хараад аварай

  3. Төмөрчөдөр Д.

    Төмөрчөдөр Д.

    2020/07/21 at 17:08

    Байгаль Ц.

  4. Шинээ Шинээ

    Шинээ Шинээ

    2020/07/23 at 00:05

    Jargal Jargal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *