Бид өөрсдөө ч анзааралгүй гэрийнхээ зохион байгуулалт дээр гаргадаг 10 алдаа. Одооноос гэрээ илүү эмх цэгцтэй болгоцгооё!

0

Бид өөрсдөө ч анзааралгүй гэрийнхээ зохион байгуулалт дээр маш жижигхэн алдаануудыг гаргаж байдаг. Харин энэ талаар эмх цэгцийн хатан хаан гэгддэг Мари Кондо гэр цэвэрлэхдээ “sparks joy” буюу “сэтгэл хөдлөлийн оч” гэсэн техникийг ашиглахыг зөвлөж байна. Түүний цэвэрлэгээний топ 5 арга дотор бүтээгдэхүүний наалттай шошгыг хуулж хаяхаас эхлээд өрөөг эмх цэгцтэй болгох олон зөвлөгөө багтсан байдаг. Энэ нийтлэлд гэрээ илүү эмх цэгцтэй болгох аргуудыг хүргэхээр бэлтгээд байна.

1. Шошгыг орхих нь буруу

Бүтээгдэхүүний наалттай шошгыг хуулж хаях талаар хэн ч бодож байгаагүй нь мэдээж. Гэхдээ тэдгээр өнгө өнгийн наалтууд өрөөг эмх замбараагүй харагдахад нөлөөлдөг бөгөөд өнгөний тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг байна.

Яах хэрэгтэй вэ: Шошгыг нь хуулаад л боллоо. Ингээд илүү эерэг уур амьсгал бий болох болно.

 

2. Эд зүйлсээ хэмжээ, төрлөөр нь ялгаж тавь

Ихэнх хүмүүс эд зүйлсээ зүгээр л нэг жижиг хайрцагт холиод хийчихдэг. Гэвч ингэснээр тавиур маш эмх замбараагүй харагдахаас гадна эзэндээ ч аз жаргал өгч чаддаггүй.

Яах хэрэгтэй вэ: Эд зүйлсийг төрөл, хэмжээгээр нь нарийн ялга. Ингэснээр хайж байгаа зүйлээ төвөггүй олоход тусалж, эмх замбараагүй байдлыг арилгах болно.

 

3. Юм бүхэн өөрийн гэсэн байртай

© Unsplash © erinkinnery / Flickr

Гэрээ эмх цэгцтэй байлгах хамгийн гол дүрэм бол эд зүйлсдээ тодорхой байршил олоод тэндээс нь хөдөлгөхгүй байх юм. Хөдөлгөсөн ч эргээд өөрийнх нь байранд тавих хэрэгтэй.

Яах хэрэгтэй вэ: Хэрэглэдэг бүх зүйлээ хаа нэгтээ байрлуул. Ингэснээр дараа дараагийн удаа ямар нэг зүйл хайж цаг алдалгүйгээр байгаа байрнаас нь очоод л авчихдаг болно гэсэн үг.

 

4. Өдөр бүр хэрэглэдэг зүйлээ хүрэхэд хэцүү газар тавьдаг

Гарт ойрхон байлгах ёстой зүйлээ хувцасны шүүгээнийхээ дээр тавьчихдаг хүмүүс олон байдаг. Ингэснээр эргээд түүнийгээ авахдаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог.

Яах хэрэгтэй вэ: Бүх зүйлсээ гар хүрэхэд ойр байрлуул. Ингэснээр амьдрал илүү амар хялбар болно.

 

5. Ширээн дээрээ овоолсон цаас хадгалдаг

© Mattes / Wikimedia Commons © Unsplash

Ширээн дээрээ хэрэгтэй, хэрэггүй бүх зүйлээ овоолчхоод чухал баримтаа олохгүй олон цаас онгичиж суудаг л биз дээ.

Яах хэрэгтэй вэ: Хавтас ашигла. Хавтас нь ямар нэг бичиг баримтыг эмх цэгцтэй хураахад тусалж хэрэг болсон үед хурдан олох боломжтой болгоно.

 

 

6. Гал тогоондоо хүнсний сав хэрэглэдэггүй

Дэлгүүрээс авсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг өөрсдийнх нь уут, савтай нь байлгаад байвал гал тогоо барагтаа л эмх замбараатай болохгүй. Учир нь тэдгээр овор ихтэй сав баглаа боодлууд зай их эзэлдэг.

Яах хэрэгтэй вэ: Хүнс хадгалдаг зориулалтын сав хэрэглэж эхэл. Шилэн юм уу хуванцар сав хэрэглэх нь саван дотор юу байгааг төвөггүй мэдэхэд тусална.

 

7. Шүүгээнд байгаа бүх зайг ашиглах гэсний хэрэггүй

Хувцасны шүүгээ үргэлж л замбараагүй болчхоод байдаг. Учир нь бид зай талбайг нь зөв ашиглаж чаддаггүй.

Яах хэрэгтэй вэ: Шүүгээн дотор байгаа зүйлийг босоо байдлаар хадгалахыг хичээ. Энэ нь шүүгээнд илүү их зай гаргаж, олон зүйл хадгалахад тусална.

 

8. Хээтэй хайрцаг ашигладаг

Гадуураа хээтэй хайрцаг дотор чухам юу байгааг заавал онгойлгож байж харах хэрэгтэй болдог. Бас нэг зүйл нь “visual noise” буюу “нүдэнд тээртэй” харагддаг явдал юм. Мөн хээнүүд нь өрөөний зохицолд сөргөөр нөлөөлдөг.

Яах хэрэгтэй вэ: Өнгөгүй нэвт харагддаг хайрцаг хэрэглэ. Ийм хайрцгийг гаднаас нь хараад л дотор нь юу байгааг мэдэж болохоос гадна нүд ядраахгүй.

 

9. Бүх хувцсаа өлгүүрт өлгөчихдөг

Гарт тааралдсан хувцас болгоноо өлгүүрт өлгөөд байвал хувцасны шүүгээний зохион байгуулалт алдагдаж замбараагүй болно.

Яах хэрэгтэй вэ: Подволк мэтийн хувцсыг өлгөх шаардлагагүй. Эсвэл сүлжмэл, ноосон цамц зэргийг өлгөх хэрэггүй. Учир нь өлгүүрт өлгөсөн сүлжмэл эдлэлийн хэлбэр алдагддаг.

 

10. Хэрэглэхгүй зүйлээ хадгалсаар байдаг

© Jordan Fischer / Wikimedia Commons © publicdomainpictures.net

Ихэнх хүмүүс хэрэглэхээ больсон юм уу хараад сэтгэл нь хөдлөхөө больсон эд зүйлсээ хадгалсаар байдаг. Чухам тэдгээр зүйлс л таны гэрийг эмх цэгцгүй болгож байдаг юм шүү дээ.

Яах хэрэгтэй вэ: Хараад сэтгэл тань хөлсөн хэвээр байгаа эд зүйлээ л авч үлд. Аль хэдийн хэрэгцээгүй болсон эсвэл сүүлийн 6 сар хэрэглээгүй эд зүйлийг аль болох зоригтой хаяж байх хэрэгтэй. Ингэснээр байшин эмх цэгцтэй болж, эерэг энергиэр дүүрэх болно.

7
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *