Дэлхийн шилдэг 5 утасны брэндийн нэг Vivo

0

Vivo брэнд нь Дэлхийд гар утас борлуулалтаараа эхний 5т харин Хятад улсад эхний 2т ордог томоохон утас үйлдвэрлэгчдийн нэг юм. Vivo компани нь BBK Electronics корпорацын охин компаниуд дундаас хамгийн том мөн амжилттай явж байгаа нэг нь бөгөөд үүний араас шилдэг утасны брэндүүд болох One plus, Realme, Oppo зэрэг утас үйлдвэрлэгчид BBK-д багтдаг билээ.

Мэдээж дэлхийн хамгийн том утас үйлдвэрлэгч брэнд нь та бүхний сайн мэдэх Samsung компани байдаг бол нэгхэн хувийн зөрөөтэйгөөр Дэлхийн шилдэг утас үйлдвэрлэгч компаниар BBK Electronics жагсдаг билээ.

Vivo харилцаа холбоо, технологийн компани нь 2009 онд анх үйл ажиллагаагаа явуулж бөгөөд Эсперанто хэлээр “Амьдрал” гэсэн үгнээс гаралтай. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2015 он гэхэд Дэлхийн шилдэг топ 10 утас үйлдвэрлэгч компанийн нэг болж орж ирсэн бөгөөд тэд 2,7%-н гар утасны зах зээлийг эзэлж чадсан юм. Тэд эхний жилдээ нийт 100 гаруй улс орнуудад өөрийн бүтээгдэхүүнээрээ нэвтэрч үүнээс хойш эрчимтэй томорсон бөгөөд улс орны онцлогт тохируулж өөр өөрийн гэсэн модел утаснуудыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг.

Vivo компанийн өсөлтийн хамгийн том нууцыг тэд 3 үндсэн шалтгаанаар авч үздэг ба үүнд маркетингийн үйл ажиллагаа, утасны систем хөгжүүлэлтийн олон жилийн туршлага мөн чанарын өндөр төвшинд бүтээгдсэн утас хэмээн үздэг.

1. Vivo компанийн маркетингийн үйл ажиллагаа

  • 2015 онд Indian Premier League-н олон жилийн ивээн тэтгэгч болж ажилласан нь тэдний спортыг хэрхэн үнэлдгийг Энэтхэг даяар таниулж өгсөн бөгөөд 2022 он хүртэл хамгийн том ивээн тэтгэгч болж ажиллахаа зарласан.
  • 2017 онд FIFA-н албан ёсны ивээн тэтгэгч гар утасны компаниар ажиллах болсон ба мөн 2022 он хүртэл ажиллахаа мэдэгдсэн.
  • NBA-с Хятадын гар утасны брэндийн нүүр царай болгож Stephen Curry тоглогчийг дэмжин ажилладаг.
  • 2019 PUBG mobile дэлхийн аврага шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж ихэнх өндөр ранктай тоглогчид Vivo Nex загварын утсуудаар тэмцээнд оролцсон байдаг.

2. Олон жилийн гар утасны систем хөгжүүлэлтийн туршлага.

BBK корпорацын электроникруу чиглэсэн 22 жил, OPPO гар утасны брэндийн 21 жил, Vivo компанийн 11 жилийн туршлагаас үндэслэсэн гар утасны системийн хөгжүүлэлт нь Дэлхийн сайнуудын нэгт яриангүй багтаж чадсан байдаг. Vivo утсан дээрх системийн алдаа нь маш бага байдаг бөгөөд засагдах үйл явц нь ч маш хурдтай байдаг байна.

3. Чанарын өндөр төвшинд бүтээгдсэн гар утас.

Олон жилийн утас үйлдвэрлэх туршлагаас гадна. Олон шат дамжлага бүхий утас тестлэх үйл ажиллагаа нь тэднийг илүү чанартай утас үйлдвэрлэхэд чухал дамжлага болдог.

Хамгийн гоё нь та дэлхийн шилдэг гар утасны брендийг хямд үнэ, өргөн сонголттойгоор оруулж ирдэг Smartstore дэлгүүр ирж буй эх үрсийн баярыг тохиолдууланVivo брэнд дээр Ухаалаг урамшуулал зарласан байна. Энэхүү урамшуулал нь хэрэв та утас авбал бэлгэнд тань утас өгөх юм.

Дэлгэрэнгүйг эндээс

Веб хуудас: www.Smartstore.mn

FB пейж хуудас: https://www.facebook.com/SmartStoreMobileCenter/

Лавлах утас: 7749-9999

2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *