Ковид-19 вирусын улмаас хүмүүс гэртээ хөл хорионд орж гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөх болжээ. Үүний үр дүнд Японд амиа хорлолтын түвшин эрс буурсан байна

3

Японд вирусын халдвар авсан хүний тоо 16,049-д хүрээд байгаа бөгөөд үүнээс болж Засгийн газар хөл хорионы арга хэмжээг улс даяар аваад байгаа билээ. Энэ нь олон хүнд төвөгтэй санагдаж болох ч, үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм.

4-р сард өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Япон улсад амиа хорлолтын түвшин 20% буурсан нь сүүлийн 5 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Time Magazine

“The Guardian” эх сурвалжийн мэдээлснээр энэ нь хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, нийгмээс тусгаарлагдаж байгаатай холбоотой гэж үзжээ – сургууль болон албан газрууд бүгд үүд хаалгаа барьсан. Өнгөрсөн жил 1814 хүн амиа хорлосон бол, энэ жил 359 хүн амиа хорложээ.

 

 

Хөл хорио тогтоож, хүмүүсийг гэрт нь байлгаснаар ажлын цаг багасч, нийт байгууллагуудын 40% үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь амиа хорлолтоос сэргийлж чадсан байхыг ч үгүйсгэхгүй аж. Японы “Иночи-но-Дэнва” үүрэн телефоны оператор компанийн гүйцэтгэх захирал Yukito Saito хөл хорионоос болж, сургууль дээрх дарамт шахалт болон бусад асуудлууд мөн гарахаа больсон талаар хэлжээ.

“Сургууль бол зарим хүүхдүүдийн хувьд хэцүү газар. Гэвч өнгөрсөн 4-р сард ийм асуудал гараагүй. Хүүхдүүдэд гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь аюулгүй санагдаж байгаа.”

New Straits Times

Тэр мөн нэмээд насанд хүрэгчид цар тахлын үед амиа хорлох талаар огтхон ч бодохгүй байгаа талаар дурджээ. “Гэхдээ хэрэв эдийн засгийн хүндхэн байдал энэ янзаараа цааш удаан үргэлжлэх юм бол, амиа хорлолтын тоо эргээд нэмэгдэнэ.” хэмээн хэлсэн байна.

4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Khala Junyekyei

    Khala Junyekyei

    2020/05/17 at 12:57

    Covid-iin sain tal n has bna

  2. Flower Flower

    Flower Flower

    2020/05/17 at 13:01

    Ene bol Mundag Gazar shuu.Bainga Am bulerei hamt yvj Az jargaltei bga.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *