
Үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйл мал болох сарлаг хэмээх амьтны тухай, тэр дундаа Өмнөговь аймгийн Гурван сайхан ууланд өсгөж үржүүлдэг [tweetable]Сайханы сарлагийн тухай баримтат кино бүтээхээр Британий ВВС телевизийнхэн зорин иржээ[/tweetable]. 1990 оныг хүртэл 3000-4000 толгой сарлагтай байсан Өмнөговь аймаг 2000 онд 2147, 2004 онд 199 тоо толгой сарлагтай болж, сарлагийн тоо толгой эрс цөөрч байжээ. Тиймээс тоо толгой нь цөөрч буй мал амьтдыг өсгөх тэдгээрийн амьдын үнэлэмжийн нэмэгдүүлэх зорилгоор “Сарлагийн баяр” арга хэмжээг зохион байгуулах болсон байна. [tweetable]Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Сайханы сарлагийн баяр[/tweetable] энэ сарын 24-ний өдөр амжилттай болж өнгөрчээ. Говь нутагт ховордож буй сарлаг сүргийг устаж үгүй болохоос сэргийлэх, цус сэлбэж, тэсвэрт чанарыг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сарлагийн ашиг шим, тэдгээрийн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах цаашлаад “Сайханы сарлаг” арга хэмжээг говь нутгийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгон хөгжүүлэх, зохион байгуулалтыг сайжруулахаар орон нутгийн удирдлага болон аялал жуулчлалын холбоо, хувийн хэвшил, малчид хамтран олон ажил хэрэг төлөвлөн ажиллаж байгаа аж. [tweetable]ВВС телевизийнхэн Зүүн сайхан ууланд Хүрмэн сумын малчин Бадгалынд арав хонож[/tweetable], Монгол амьдралаар амьдрахдаа малчид сарлагаа хэрхэн маллаж, сарлагийн баяртаа хэрхэн бэлдэж оролцож байгаа тухай өгүүлсэн баримтат киноны зураг авалтыг хийжээ.








suu
2014/05/26 at 23:54
govid sarlag bdgiin bna shuu. sonin yumaa hurmengeer zunduu l ochij bsan sarlag bitgii hel uher hovor gazar. ghdee saihan haragdaj bna.
Зочин
2014/06/03 at 10:19
ЗӨВ ШҮҮ