Гүйцэд боловсорсон гадил ба боловсроогүй гадил: Аль нь таны эрүүл мэндэд илүү сайн нөлөө үзүүлэх вэ?

1

Гадил бол дэлхий дээрх хамгийн өргөн хэрэглэгддэг жимснүүдийн нэг билээ. Хямд үнэтэй, амттай, хоол хүнсэндээ хэрэглэхэд маш хялбар. Гэхдээ бид гадил идэх үедээ энэ жимсний орц найрлага, шим тэжээлийн талаар тэр бүр боддоггүй. Мөн бид бүрэн боловсорсныг нь зөвхөн амттай гэж үздэг. Гэвч бүрэн боловсроогүй болон боловсорсон гадил нь хоорондоо өөр амттай, өөр бүтэц найрлагатай, мөн өөр өнгөтэйгөөс гадна шим тэжээл, хүний биед үзүүлэх ач тусын хувьд харилцан адилгүй байдаг аж.

 

Гадилны талаарх 4 баримт

Эхлээд гадилны талаарх цөөн хэдэн баримтуудтай танилцацгаая:

  1. Гадил нь калигаар баялаг жимс юм. Нэг ширхэг гадилд өдрийн калины хэрэгцээний 12% агуулагддаг.
  2. Гадил нь витамин B6 амин дэмээр баялаг бөгөөд нэг ширхэг гадилд өдрийн витамин B6 амин дэмийн 20% агуулагддаг.
  3. Гадил жин нэмдэггүй жимс юм. Дундаж хэмжээтэй гадилд зөвхөн 105 калори агуулагддаг.
  4. Их хэмжээгээр гадил идэх боломжтой бөгөөд хэрэв ингэвэл, таны биед гэдэс хийгээр дүүрэх, хий гарах болон гэдэс зангирах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Pixfiction / Shutterstock.com

 

Боловсорсон гадил ба Боловсроогүй гадил: Аль нь илүү дээр вэ?

Одоо хамтдаа боловсорсон ба боловсроогүй гадилын ач тусыг мэдэж авцгаая.

 

 

Яагаад боловсроогүй гадил таны биед сайн нөлөөтэй байдаг вэ?

Боловсроогүй гадил чихэрлэг амт багатай боловч, олон ач тустай байдаг аж:

1. Цусан дахь сахарыг хянах

Хэрэв та чихрийн шижин эсвэл чихрийн шижний өмнөх үе шат дээр байгаа бол, боловроогүй гадил таны биед хэрэгтэй. Боловроогүй гадилд бага хэмжээний гликемийн индекс агуулагддаг учир, цусан дахь сахарын түвшин хэлбэлзэхгүй байх ач тустай.

 

2. Жин хасах

Боловроогүй гадилны найрлаганд тэсвэртэй цардуул болон пектин агуулагддаг бөгөөд эдгээр хоёр ширхэглэг нь өлсөхөөс сэргийлж, таныг удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байлгана. Хэрэв та боловроогүй гадил идэх юм бол эрүүл бус хооллолтоос зайлсхийж, амттан, хөнгөн зууш идэлгүй, жингээ барьж чадах юм.

 

3. Хоол боловсруулах системийг дэмжих

Боловроогүй гадил хоол боловсруулах системийг дэмжинэ. Гадилд агуулагдах ширхэглэг буюу хэт боловсорсон үрнүүд нь таны гэдсийг сайн бактериудаар хангана.

 

Боловсорсон гадил ч гэсэн сайн нөлөөтэй юу?

Гадил боловсрох тусам цардуул нь сахар болж хувирдаг байна. Гэвч эрдэс бодис болон витаминууд нь хэвээрээ хадгалагдаж үлддэг. Иймд хэрэв та гадилнаас эрдэс бодис болон витамин авахыг хүсэж байгаа бол, боловроогүй эсвэл боловсорсон гадилны алийг нь ч хэрэглэж болно.

Боловсорсон гадил илүү их сахар агуулдаг тул та болсон гадилыг эрүүл бас амттай хөнгөн зууш хийхдээ хэрэглэх боломжтой юм.

Мөн хэрэв та хоолонд гадилыг ашиглах бодолтой байгаа бол, болсон гадил илүү дээр сонголт гэдгийг санаарай – бүтэц найрлага, амтны хувьд төгс тохирно.

Эндээс дүгнээд хэлэхэд болсон болон болоогүй гадил хоёулаа таны биед сайн нөлөөтэй. Хэрэв та чихрийн шижин өвчинтэй бол, болоогүй гадил сонгоорой. Үүнээс гадна нэг зүйлийг нэмж хэлэхэд болсон болон болоогүй гадил тус бүртээ өөр амт, өөр давуу талуудтай байдаг.

6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *