
Та өөрийнхөө хайрлаж, хүндэлж явдаг олны танил хүмүүсийнхээ хүүхдүүдийг сэтгүүл болон сонингийн нүүрнээс харж байсан биз ээ. Одоо тэдгээр хүүхдүүд бүгд өсч том болцгоосон бөгөөд ихэнх нь эцэг эхтэйгээ адилхан шахуу болжээ. Jaden Smith-ээс авахуулаад Brooklyn Beckham зэрэг хүүхдүүд эцэг эхийнхээ генийг тэр чигээр нь өвлөж авсан гэхэд хилсдэхгүй.
Бид та бүхэнд эдгээр он жилүүдэд олны танил хүмүүсийн хүүхдүүд хэрхэн өсч торнисныг харуулахаар шийдлээ.
1. Jaden Smith
Та Jaden-ийг балчир насандаа “Pursuit of Happiness” кинонд тоглосныг нь мэдэх байх. Тэр энэ хугацаанд хөгжимчин, жүжигчин болон загвар өмсөгчөөр ажиллажээ.

2. Gwyneth Paltrow ба Apple Martin
Apple Martin бол Gwyneth Paltrow болон Chris Martin нарын анхны хүүхэд. Түүнийг эхийнхээ хэвлийд байхад аав нь “I Am Your Baby’s Daddy” дуугаа гаргаж байв. Мөн тэр аав болсныхоо дараа “Speed of Sound” дууг бичиж байжээ.
Apple-ийн хувьд бүжигчин бас дуучин юм.

3. Ava Philipp
Ava Phillippe бол Reese Witherspoon болон Ryan Phillippe нарын ууган хүүхэд. Тэр эцэг эхийнхээ аль алиныг нь төгс дуурайсан юм шиг харагддаг.

4. Dylan Penn
Dylan Penn бол Robin Wright болон Sean Penn нарын хайртай охин. Тэрээр загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд тэр ч бүү хэл ээжтэйгээ хамт “Emmy”-д оролцсон билээ.

5. Maya Ray Hawke Thurman
Maya-гийн хувьд “Stranger Things” цувралын Robin-ийн дүрийг бүтээснээс гадна найруулагч Quentin Tarantino-гийн “Once Upon a Time in Hollywood” кинонд тоглосон. Тэр ээж Uma Thurman болон аав Ethan Hawke нарынхаа аль алиныг нь дуурайжээ.

6. Liv Freundlich
Liv бол Julianne Moore болон найруулагч Bart Freundlich нарын хайртай охин нь. Тэр саяхан ээжтэйгээ хамт кинонд дүр бүтээж, загварын шоунд оролцоод амжжээ.

7. Willow Smith
Willow Smith бол Will болон Jada Smith нарын охин билээ. Тэр одоо жүжигчин, дуучин болсон. Jada бол Adrienne Norris-ийн охин бөгөөд тэд үргэлж хоорондоо андуурагддаг эгч дүүс юм. Гурван од хамтдаа “Red Table Talk”-ийг хариуцан ажилладаг бөгөөд энэ нь даваа гариг бүр Фэйсбүүкээр шууд дамжуулдаг нэвтрүүлэг аж.

8. O’Shea Jackson Jr.
O’Shea Jackson Jr. бол Ice Cube-ийн хүү. Олон нийтийн газраар хамтдаа явахад нь хүмүүс тэднийг ихэнхдээ андуурдаг. Тэд хоёул алдартай репперүүд. O’Shea Jackson Jr мөн аавынхаа залуу насны тухай өгүүлэх “Straight Outta Compton” кинонд дүр бүтээсэн.

9. Colin Hanks
Түүний гадаад төрхнөөс харахад андашгүй. Colin Hanks бол Tom Hanks болон Rita Wilson нарын хүү. Аавтайгаа усны дусал мэт адилханаас гадна тэр аавынхаа мэргэжлийг өвлөж авч жүжигчин, найруулагч болохоор шийдсэн. Тэр мөн “Hanks Kerchiefs” брендийн эзэн билээ.

10. Michael Gandolfini
Michael Gandolfini бол “The Sapronas” киноны гол дүрд тоглосон James Gandolfini-гийн отгон хүү. Түүний хүү одоо аавынхаа замналаар замнаж, “The Sapronas”-ийн үргэлжлэл болж гарч буй кино болох “The Many Saints of Newark”-т тоглож байгаа билээ.

11. Coco Arquette
Coco Arquette бол Courteney Cox болон David Arquette нарын цорын ганц хүүхэд. Coco ээжийнхээ замналаар замнаж, хөгжмийн театрт карьераа амжилттай эхлүүлсэн бөгөөд “Rent”болон “The Adams Family” продакшны уран бүтээлч болсон байна.

12. Dylan Brosnan
Dylan бол Pierce Brosnan болон Keely Shaye Smith нарын хүү. Тэрээр “IMG Models”-той гэрээ байгуулснаас гадна 2020 оны “Golden Globes”-ийн албан ёсны элч төлөөлөгчөөр сонгогджээ. Түүний хувьд мөн хөгжимчин бөгөөд Калифорнийн сургуульд уг чиглэлээр суралцаж байгаа аж.

13. Patrick Schwarzenegger
Patrick бол Arnold Schwarzenegger болон түүний экс эхнэр Maria Shriver нарын ууган хүү билээ. Тэр аавынхаа замналаар замнаснаас гадна загвар өмсөгчийн ажил давхар хийдэг юм байна.

14. Bindi Irwin
Bindi бол байгаль хамгааллыг идэвхтэй дэмжигч Steve Irwin-ийн хайртай охин нь. Тэр “Dancing with the Stars” шоунд оролцож, “Mirrorball” шагналыг хүртэж байсан бөгөөд одоо бурхан болсон аавынхаа ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа билээ.

15. Jack Marsden
Jack бол James Marsden-ийн ууган хүү. Тэрээр саяхныг хүртэл “Tiffany & Co.” брендийн эрэгтэй коллекцийн нүүр царайгаар ажиллаж байсан аж.

16. Brooklyn Beckham
Brooklyn-ийн хувьд David болон Victoria Beckham нарын ууган хүү юм. Тэр одоо гэрэл зурагчин болон загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм байна.

Танд гэр бүлийнхэнтэйгээ хамт авахуулсан хайр татам зураг бий юу?








Delgerbayr Zorigt
2020/03/25 at 09:52
Delgerbayr Zorigt
2020/03/25 at 09:52