Хойд Каролинад саяхан нэг онцгой гөлөг төрж, хамаг хүмүүсийг шоконд ортол алмайруулж орхижээ. Учир нь тэр ногоон үстэй байв!

2

Хойд Каролинад амьдардаг Шэйна Стэйми немц овчарк тэжээдэг бөгөөд нохойноосоо гэнэтийн бэлэг авчээ. WILX-ийн мэдээллэснээр, нохой нь 8 гөлөг гаргаж, тэдгээрийн нэг нь ногоон өнгөтэй гөлөг мэндэлсэн байна. Эздээ алмайруулсан гөлөг Халк хочтой болов. Ногоон залууг тэр даруйд нь малын эмчид үзүүлэхэд Халкыг эв эрүүл, түүний онцгой өнгө ямар ч аюулгүй гэж хэлжээ. Гөлөгний ногоон өнгийг түр зуурынх гэж эмч оношилсон байна.

Америк бүсгүй ногоон гөлөг төрсөн гэж баяртай мэдээ тарааж гэнэ

 

Энэхүү гэнэтийн бэлгийг Жипси хочтой немц овчирк барьсан юм

1 дүгээр сарын 10-нд Жипси анх удаа ээж болж байгаа нь энэ, нэг дор найман эрүүл гөлөг төрүүлжээ. Эхний гурав нь энгийн гөлөг төрж, харин дөрөв дэх нь тэнд байсан хүмүүсийг бүр гайхшруулж орхисон – нэгэн содон өнгөтэй гөлөг мэндэлжээ.

 

Найман гөлөгний нэг нь л бусдаасаа тэс өөр

Нохойны эзэн бүсгүй иймэрхүү тохиолдлын тухай сонсож байсан хэдий ч найдвартай нь дээр гээд малын эмчид үзүүлэхээр шийдэж. Өдөр болгон ногоон гөлөг төрөөд байхгүй шүү дээ? Мэргэжилтнүүд гөлгийг үзээд эрүүл гэдгийг баталсан бөгөөд эхний угаалтаараа л онцгой өнгө нь арилна гэж хэлжээ.

 

Бусдаас онцгойрох өнгөнөөсөө болоод Халк хочтой болов

Өнгө арилдгаараа арилна л биз, харин хоч нь үлдэнэ – бусдаас онцгой төрснийг нь насан туршид нь санагдуулна. Гөлөг өөрийнхөө хочийг зөвхөн өнгөөрөө илэрхийлэхгүй бас ааш зангаараа ч илэрхийлээд амжжээ, түүний архирах чимээ бас ховдог зан нь бусдаасаа илүү гэнэ.

 

Энэ хөөрхөн гөлөгний тухай америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэвтрүүлэг хийжээ

 

Халкыг үзэх гэсэн хүмүүсийн хөл тасрахгүй байна гэж эзэн нь хэлжээ

Бүсгүй Usa Today-д өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, Халк алдартай гөлөг болсон, түүнийг авах хүсэлтэй олон ч хүн байна. Гэхдээ одоохондоо гөлгийг эхээс нь салгах хүсэлгүй байгаагаа Стэйми хэлжээ. Гөлөг өсөж торниг, хүчтэй болог. Хоёр сарын дараанаас гөлгөө өөр шинэ эзэнд өгөх төлөвлөгөөтэй байгаа, хэрвээ тэр үед авах хүн байхгүй бол гэртээ үлдэнэ гэжээ.

68
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *