Шөнө болохоор би яагаад ч юм унтаж чаддаггүй байлаа. Харин эдгээр сунгалтын дасгалуудыг хийдэг болсноос хойш орондоо ороод л шууд унтдаг болсон!

2

Сунгалтын дасгал хийх нь биед олон талын ач тустай байдаг. Голчлон булчин болон үеийг уян хатан байлгахад тусалдаг бөгөөд бие физиологид чухал дэмжлэг үзүүлнэ. Мөн бүх л өдрийн турш идэвхтэй байх энергиэр хангадаг байна. Ядарсан булчин биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, үр дүнд нь нуруу өвдөхөд хүргэдэг ажээ.

ESB Professional / Shutterstock.com

Гэхдээ та орондоо орохын өмнөхөн сунгалтын дасгал хийх нь хамгийн тохиромжтой үе гэдгийг мэдэх үү? Энэ нь үнэн юм. Сунгалтын дасгал хийснээр таны биеийг бүхэлд нь амрааж, бат бөх унтаж амрахад бэлтгэдэг байна. Хэрэв та орондоо орохын өмнө сунгалтын дасгал хийвэл, сайн унтаж амарч чадахаас гадна маргааш өглөө гэхэд булгарсан бие болон булчингийн өвдөлт байхгүй болно.

fizkes / Shutterstock.com

 

Орондоо орохын өмнө хийхэд тохиромжтой сунгалтын дасгалууд

Та бүхэнд орондоо орохын өмнө хийхэд тохиромжтой сунгалтын дасгалуудын талаар хүргэе.

Healthline / Facebook

 

1. Хүүхдийн пооз

  • Өвдөг дээрээ сууж, гараа урагш сунгаж хүзүү болон биедээ дэмжлэг үзүүлнэ.
  • Энэхүү байрлалыг 5 минутын турш барих үедээ гүнзгий амьсгаа авч гаргана.
Mirage_studio / Shutterstock.com

 

2. Хүзүүний сунгалт

  • Эрүүгээ цээж рүүгээ доошлууж, энэ байрлалаа барих үедээ 5 удаа амьсгалаа авч гаргана.
  • Буцаад эхний байрлал руугаа шилжиж, толгойгоо зөөлнөөр арагш нь болгох үедээ мөн 5 удаа амьсгалаа авч гаргана.
  • Тус бүрийг нь 5 удаа давтаж хийнэ.
  • Дараа нь толгойгоо баруун тийш болгох бөгөөд ингэхдээ таны бие урагш харсан байна.
  • Энэ үедээ 5 удаа амьсгаа авч гаргана.
  • Дараа нь нөгөө талдаа хийнэ.
  • Тус бүрийг нь 5 удаа давтаж хийнэ.

 

3. Хөлөө хананд түших

  • Нуруун дээрээ хэвтэж, хөлөө хана өөд байрлуулах үедээ таны ташаа шалан дээр бүрэн хүрэлцсэн байх ёстой. Эсвэл хананаас 12-13 см зайтай ташаагаа байрлуулж болно.
  • Гараа өөртөө тав тухтайгаар байрлуулна.
  • Энэ байрлалыг 10 минутын турш барина.
BONNINSTUDIO / Shutterstock.com

 

4. Доогуур цоройлт

  • Доош сууж, хөлөө урагш нь болгоно.
  • Бэлхүүснээс дээгүүрх биеэ урагш болгож, гараа урагш сунгаж газарт хүргэнэ.
  • Толгой болон эрүүгээ цээжиндээ хүргэнэ.
  • Энэ байрлалыг 5 минут барина.

 

5. Баавгайн тэврэлт

  • Цэх зогсож, амьсгаа авах үедээ гараа тэнийлгэнэ.
  • Амьсгаагаа гаргах үедээ баруун гараа зүүн гарынхаа дээгүүр тавьж, биеэ тэвэрнэ.
  • Биеэ тэврэх үедээ таны гар болон мөр нэг хэмд огтолцох ёстой.
  • Энэ байрлалыг 10 секунд барина.
  • Дараа нь эхнээс нь хийх үедээ зүүн гараа баруун гарынхаа дээгүүр тавьж, биеэ тэвэрнэ.

Эдгээр дасгалууд таны биед үр дүнгээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *