Менежментийн улсын XIII олимпиад зохион байгуулах журам

0

Нэг.олимпиадын зорилго

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Хоёр. Оролцогчид

Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллеж тус бүр бакалаврын хөтөлбөрөөр (өдрийн анги) суралцаж буй шилдэг таван оюутнаас бүрдсэн 2 хүртэлх багийг оролцуулж болно.

Гурав. Олимпиадын хамрах чиглэл

  • Менежментийн үндэс
  • Хүний нөөцийн менежмент
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
  • Санхүүгийн менежмент

Дөрөв. Олимпиадын үе шат:

Олимпиад дараах үе, шатаар зохион байгуулагдана.

  • Нэгдүгээр үе: Онолын мэдлэг шалгах үе
  • Хоёрдугаар үе: Мэргэжлийн ур чадвар шалгах үе

Онолын мэдлэг шалгах уралдаан

Нэгдүгээр үеийн I шат:  Тест  – Тестээр онолын мэдлэг шалгаж хамгийн өндөр оноо авсан нийт оролцогчдын 50 хувийг I үеийн II шатанд оролцуулна.

Нэгдүгээр үеийн II шат: Бодлого:

  • Хүний нөөцийн менежментийн             1
  • Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн            3
  • Санхүүгийн менежментийн 3

нийт 7 бодлогыг бодож тест, бодлогын нийт нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан 15 оюутан Хоёрдугаар үеийн шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Мэргэжлийн ур чадвар шалгах уралдаан

Хоёрдугаар үеийн I шат: Эссэ бичих – Шүүгчдийн зөвлөл эссэний сэдэв, тавигдах шалгуурыг тодорхойлж, оролцогсодод урьдчилан танилцуулсны дагуу эссэ бичнэ.

Хоёрдугаар үеийн II шат: Илтгэл тавих- Өгөгдсөн сэдвийн хүрээнд тоон өгөгдөл ашиглан MS-EXCEL програм дээр боловсруулалт хийж,  тооцооллоо ашиглан MS-POWERPOINT програмаар илтгэл бэлтгэн танилцуулах ба шүүгчдийн зөвлөл илтгэлд тавигдах шаардлагыг тодорхойлно.

тав. Олимпиад зохион байгуулах газар, хугацаа:

  • Олимпиадын нээлтийн ёслолын ажиллагаа, нэгдүгээр үеийн I шат 2019 оны 12 дугаар сарын 12-ны Пүрэв гаригийн 900 цагаас ХААИС-ийн ЭЗБС-ийн 201 тоот танхимд,
  • Нэгдүгээр үеийн II шат мөн өдрийн 1400 цагаас ХААИС-ийн ЭЗБС-ийн 201 тоот танхимд,
  • Хоёрдугаар үеийн I шат 2019 оны 12 дугаар сарын 13-ны Баасан гаригийн 0900  цагаас ХААИС-ийн ЭЗБС-ийн  Лаб-5 тоотод эхэлнэ.
  • Хоёрдугаар үеийн II шат мөн өдрийн 1100 цагаас ХААИС-ийн ЭЗБС-ийн Лаб-5 тоотод эхэлнэ.

Хаяг: Хөдөө аж ахуйн их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль,

Менежментийн тэнхим, 207 тоот өрөө

 Харилцах утас: 99156615; 99828236; 88005829

Олимпиад зохион байгуулах комисс

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *