Шинжлэх ухаанаар батлагдсан баримт: Дасгал хийх нь таныг мөнгөтэй болохоос ч илүү аз жаргалтай болгоно!

3

Дасгал хөдөлгөөн хийх нь мөнгөнөөс илүү таныг аз жаргалтай болгоно. Мэдээж хэрэг зөв, чанартай дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Дасгал хийх дур сонирхолгүй хүмүүсийн хувьд, санаа зовох асуудал байхгүй. Мэдээллийг доош гүйлгэж унших тусам, танд дуулгах илүү таатай зүйлс гарч ирэх болно.

Бид та бүхэнд дасгал хөдөлгөөн болон аз жаргал хоёр хоорондоо холбоотой болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Таныг дасгал хөдөлгөөн хийхдээ, илүү эрч хүчтэй хийхэд тус нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Дасгал хөдөлгөөн таныг 25,000 долларын орлого дансанд чинь орж ирсэн юм шиг л аз жаргалтай болгоно

Энэхүү судалгаагаар Иэл болон Оксфордын судлаачид 1.2 сая гаруй Америкчуудаас тэдний дадал зуршил болсон биеийн дасгал хөдөлгөөний талаар асуухын хажуугаар, бусад нөхцөл байдлын (хүйс, орлого, гэр бүл болсон эсэх, эрүүл мэндийн түүх гэх мэт) талаар мэдээлэл цуглуулжээ. Үүний үр дүнд аз жаргал болон дасгал хөдөлгөөн хоёрын хоорондын уялдаа холбоог гаргаж ирэхэд илүү амар байсан байна.

Дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн оюун санааны эрүүл мэнд огт хийдэггүй хүмүүсийнхтэй харьцуулахад 43%-иар илүү байснаас гадна амьдралд сэтгэл хангалуун байхад хүргэж буй учир шалтгаанууд нь илүү олон байсан аж. Судлаачид тэдгээр хүмүүсийн оюун санааны эрүүл мэнд нь тийм сайн байгаагийн гол учир шалтгааныг биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэгтэй холбож ойлгосон ба 25,000 долларын орлого олохоос ч илүү аз жаргалыг мэдэрч чаддаг болох нь батлагджээ.

 

Хэтрүүлж хийсэн дасгал хөдөлгөөн үргэлж сайн үр дагаварт хүргэхгүй

Дээрх судалгааны үр дүн ийм байлаа гээд та олон цагийн турш тасралтгүй дасгал хийх ёстой гэсэн үг биш юм. Энэхүү судалгааны явцад судлаачид дасгалыг хэтрүүлэн хийх нь оюун санааны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, дараагийн удаа дасгал хийх эрч хүчийг бууруулдаг болохыг олж тогтоосон байна. Харин 7 хоногт 5 удаа, нэг удаа хичээллэхдээ 30-60 минутыг зарцуулах хэрэгтэй байдаг аж.

 

Зарим спортууд таныг бүр ч илүү аз жаргалтай болгоно

Судлаачид мөн хүмүүсийг илүү аз жаргалтай болгодог спортуудыг олж тогтоожээ. Үүнд ихэнхдээ багийн спортууд багтаж байгаа ба энэ нь багийн гишүүдийг нийтэч байхад сургадаг байна. Аэробик, дугуй унах зэрэг нь үр дүнтэй боловч, багийн спорт шиг аз жаргалтай болгож чаддаггүй байна.

 

20 минутын аэробикийн дасгал хийх дадал хэвшил

Эцэст нь энэхүү судалгааны үр дүнд, Вермонтын их сургуулийн зүгээс өдөр бүр тогтсон хугацаагаар буюу 20 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулснаар 12 цагийн турш таныг аз жаргалтай байлгах боломжтой талаар зөвлөж байна.

Та биеэ халаах зуураа 4 минутын турш алхаж болох ба энэ үедээ мөрөө хойш эргүүлэх, агаарт алга таших, сунгалт хийх эсвэл өвдгөө өргөх дасгалуудыг хамтад нь хийх боломжтой. Та дараа нь боксын байрлал авч, гараараа урагш цохих болон хөлөөрөө урагш жийх ба ингэхдээ 5 минутыг зарцуулна.

Хөлөө солбиж, урагш болон арагшаа хөлөө жийхдээ 2 минутыг зарцуулах бол үсрэх дасгалыг 1 минут хийнэ. Дараа нь эдгээр дасгалуудыг давтаж хийнэ. Эсвэл та өөрөө шинэ дасгалын төлөвлөгөө боловсруулсан ч болно.

Эцэст нь планк байрлалыг 1 минутын турш авч дасгалыг өндөрлөнө.

Дасгал хөдөлгөөн таныг аз жаргалтай болгодог уу? Та тогтмол дасгал хийдэг үү? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй. Мөн энэхүү мэдээ таалагдсан бол SHARE хийгээрэй.

8
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *