Нүд бол бүхнийг илэрхийлэгч: Таны хөмсөг ямар хэлбэртэйгээс шалтгаалж, хувийн зан чанарыг чинь тодорхойлж болно

2

Та ямар ч хүнийг хөмсөгнийх нь хэлбэрээр тодорхойлж, хувийн зан чанарыг нь мэдэх боломжтой гэвэл итгэх үү? Хэрэв тухайн хүний нүдийг хараад ямар төрлийн хүн болохыг нь тодорхойлох боломжгүй бол, хөмсөгнийх нь хэлбэрээс шалтгаалан хувийн зан чанарыг нь мэдэж болдгийг судалгаагаар баталжээ.

Тэгэхээр хөмсөгний хэлбэр тухайн хүний хувийн зан чанар, нийгмийн харилцааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Тэгвэл ямар төрлийн хөмсөгний хэлбэрүүд байдаг вэ?

Geinz Angelina / Shutterstock.com

 

Таны хөмсөгний хэлбэр хувийн зан чанарын чинь талаар юу хэлж чадах вэ?

Хүмүүс “нүд бол ертөнцийг харах толь” гэж ярьцгаадаг бол, хөмсөг тухайн хүний хувийн зан чанарыг илтгэдэг байна. Ихэнх хүмүүс хөмсгөө зулгааж, хэлбэрийг нь өөрчилдөг бол, зарим нь хөмсгөндөө огтхон ч гар хүрдэггүй. Хөмсөгний хэлбэрээр таныг хэн бэ гэдгийг мэдэж болно.

Энгийн нумарсан

Энгийн нумарсан хөмсөг хэтэрхий өтгөн эсвэл нарийхан байдаг ба энэ нь түгээмэл хэлбэр юм. Ийм хөмсөгтэй хүмүүс ихэнхдээ уламжлалт болон шийдэмгий зан чанартай байна. Адармаатай эсвэл ээдрээтэй зүйлс таалагддаг ба ямар ч нөхцөлд асуудлыг шийдэх гарц олохдоо гаргууд хүмүүс юм.

lindsaymarie_beauty / Instagram

 

Байгалиасаа шулуун

Байгалиасаа шулуун хөмсөг ерөнхийдөө энгийн нумарсан хэлбэртэй ойролцоо боловч, шулуун зураас шиг харагддаг гэдгээрээ өөр байдаг. Ийм хөмсөгтэй хүмүүс шийдэмгий байхаас эмээдэггүй ба шударга зантай. Хэрэв хэн нэгэн үнэнийг мэдэхийг хүсвэл, эдгээр хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэд таны өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлнэ.

Footage.ua / Shutterstock.com

 

Өндөр нумарсан

Өндөр нумарсан хөмсөг дугуй хэлбэртэй гэдэг нь мэдэгдэхүйц байдаг. Яагаад гэвэл өндөр байна. Эдгээр хүмүүс бусдын анхаарлын төвд байх дуртайгаас гадна томоохон шийдвэр гаргадаг, ээдрээтэй зан чанартай. Өөрийгөө дөвийлгөх, бусдаас дээгүүр тавих хандлагатай.

thebrowplug / Instagram

 

Шулуун дээш

Шулуун дээш хөмсөг бол мурилзсан биш, толгой руу чиглэсэн, диагональ байрлалтай байна. Та бол нухацтай хүн ба бусадтай асуудалд орохыг огтхон ч хүсдэггүй. Ямар нэгэн ажил, бизнес эхлүүлбэл, эцсийг нь үзэж байж санаа амардаг.

manjeeet / Instagram

 

Богинохон

Ийм хөмсөгтэй хүмүүс ховорхон байдаг ба жижиг болон богинохон хэлбэртэй байна. Эдгээр хүмүүс жижиг сажиг зүйлсэд хүртэл хянамгай ханддагаас гадна ажлын төлөө төрсөн мэт шаргуу хөдөлмөрлөдөг, бас бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг. Гэхдээ зарим үед тэдний хэтэрхий өөрийгөө гэсэн аминчхан бодол нь бага зэрэг асуудал үүсгэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

tea_waifu / Instagram

 

Өтгөн

Тэд хөмсгөө зулгаасан ч бай, үгүй ч бай, эдгээр хүмүүсийн хөмсөг өтгөн ургасан байдаг. Өөрийнх нь төлөө бүхнээ зориулж байгаа хүний сайн сайхан амьдрахад нь бүхий л хүч чадлаараа зүтгэх хандлагатай. Эдгээр хүмүүсийн хажууд байхад амар амгаланг мэдэрдэг тул, тэд бусдын хайрыг яах аргагүй татдаг аж.

annaiiix / Instagram

 

Хоорондоо нийлсэн

Ийм хөмсөгтэй хүмүүсийн хөмсөгнийх нь үзүүр хэсэг хоорондоо нийлсэн байдаг. Өтгөн хөмсөгтэй хүмүүсийн адилаар өөртөө маш их хайртай ба заримдаа бодож, санасан зүйл нь бодит байдал дээр хүлээлтэнд хүрэхгүй үед бага зэрэг сэтгэлээр унадаг. Биеэ даасан хүмүүс учир бүтээлч, уран сэтгэмж нь өндөр хөгжсөн, бас урлагийн торгон мэдрэмжтэй. Бусадтай амархан нийцдэг учраас олон найзтай байдаг.

annaiiix / Instagram

 

Нарийхан

Нарийхан хөмсөг зөвхөн нарийхан зураасаар тодорхойлогдоно. Тэд бол гэмгүй царайтай хүмүүс бөгөөд бусадтай шөргөөцөлдөх дургүй, бас эргэн тойрныхондоо үргэлж сайхан ааш гаргаад байдаггүй. Ярихаасаа илүү бусдын сэтгэл санааг хуваалцдаг, сайн сонсогчид юм.

suxxzzz / Instagram

 

Хоорондоо их зайтай

Ийм хөмсөгтэй хүмүүсийн хөмсөг нь хоорондоо нилээн зайтай байдаг ба үүнд хөмсгөө зулгаах эсвэл багасгах хамааралтай. Тэд амархан санаа зовдог, сэтгэлээр унах нь их, байнга сэтгэл зовнидог хүмүүс байдаг. Энэ нь тэднийг бусдад анхаарал халамж тавьдаг, сэтгэлээсээ ханддаг болохын илрэл гэж ойлгож болно.

skinbysj / Instagram

 

Хурц

Энэ бол шингэн хөмсөг ба нумарсан болон толгойноос нилээн доош байрладаг. Өөрөөр “хүчирхэг хөмсөг” гэж тодорхойлдог ба тухайн хүнийг бүхнийг өөрийн хяналтандаа байлгах дуртайг илтгэнэ. Удирдлагыг гартаа авах дуртай ба төрөлхийн удирдах чадвартай хүмүүс байдаг учир, ямар ч харилцаанд давамгайлах байр суурьтай байна.

Irina Pechyorina / Shutterstock.com

 

Хэрэв та өөрийн хөмсөгний хэлбэрт дургүй бол өөрчилж болно

Заримдаа бид хөмсөгнийхөө хэлбэрээс болоод гадна төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг. Тэгвэл яах ёстой вэ? Хэлбэрийг нь өөрчлөх хэрэгтэй.

Хөмсөгнийхөө хэлбэрийг зөв өөрчлөхийн тулд та хөмсгөө шинээр зурах хэрэгтэй ба ингэснээр таны хөмсөг хүссэн хэлбэрээр чинь ургана гэсэн үг юм. Үүний тулд та хөмсөг зулгаагч ашиглахын оронд, хэмжээг нь багасгах аргыг туршиж үзэх хэрэгтэй.

Түүнчлэн нүүр будах хэрэгслүүдийг өөрийн сайн найзаа болгож, шөнийн цагаар хөмсгөө ургуулах тал дээр сайтар арчилгаа хийх нь чухал юм. Цаг хугацааны эрхээр таны хөмсөг өтгөн болж ургах ба энэ үед хүссэн хэлбэрээрээ өөрчилж болно.

Goncharov_Artem / Shutterstock.com

Таны хөмсөгний хэлбэр ямар вэ? Дээрх мэдээлэл үнэнтэй хэр нийцэж байна вэ? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

8
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Sengee Ariuka

    Sengee Ariuka

    2019/11/11 at 22:33

    3

  2. Duyka Duyka

    Duyka Duyka

    2019/11/12 at 00:53

    1

  3. Suwd Erdene

    Suwd Erdene

    2019/11/12 at 14:56

    2

  4. Altinkhan Altinkhan

    Altinkhan Altinkhan

    2019/11/12 at 15:51

    6

  5. Narantsetseg Bayrhvv

    Narantsetseg Bayrhvv

    2019/11/12 at 21:30

    6

  6. Pvje Pvje

    Pvje Pvje

    2019/11/12 at 21:34

    6

  7. Uuganaa Zoloo Uuganaa Zoloo

    Uuganaa Zoloo Uuganaa Zoloo

    2019/11/12 at 23:02

    6

  8. Erdenemyagmar Altantuya

    Erdenemyagmar Altantuya

    2019/11/13 at 08:12

    nvd gesnee humsug yriad odoo ved humsuguur hvn todorhoiloh hetsvv bvgd ynz ynzin helbertei zvgeer l shiveesnvvd bga

  9. Misheel Medee

    Misheel Medee

    2019/11/13 at 10:55

    6

  10. Ц. Ѳлзийбаяр

    Ц. Ѳлзийбаяр

    2019/11/13 at 11:40

    1

  11. Энхжин Эмүжин

    Энхжин Эмүжин

    2019/11/13 at 12:06

    6

  12. 6

  13. Badarch Chuka

    Badarch Chuka

    2019/11/14 at 10:53

    6

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *