Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс

0

Өөртөө маш ихээр итгэдэг хүмүүс ямар нэгэн зорилгод хүрч чадах өөрийн боломж, чадварт итгэдэг. Хэрвээ та өөртөө итгэлтэй нэгэн биш бол яагаад тэдний итгэлийг өөртөө суулгаж болохгүй гэж? Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, өөрийн гэсэн дүр төрх, хэв маягийг бүтээхийг хүсэж байгаа бол өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй зүйлсийн жагсаалтыг нэг уншаад үзээрэй. Танд хэрэгтэй зүйлүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Тэд тайлбар хийдэггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 3
[tweetable]Өөртөө өндөр итгэлтэй хүмүүс өөрийн бодол болоод үйл хөдлөлийн эзэн нь байдаг.[/tweetable] Тэд ажилдаа хожимдсоныхоо төлөө замын хөдөлгөөнийг буруутгадаггүй. Тэд “надад цаг байсангүй” гэх мэтээр хоцорсондоо тайлбар тавьдаггүй бөгөөд хангалттай хэмжээний цаг гаргахын тулд цагийг зөв зохицуулдаг.

2. Тэд аймшигтай зүйл хийхээс зайлсхийдэггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 2
[tweetable]Өөртөө өндөр итгэлтэй хүмүүс амьдралаа айдсаар дарангуйлуулахыг зөвшөөрдөггүй.[/tweetable] Тэд ямар нэгэн зүйлийг айж хийх нь хэн нэгний тушаалаар сэтгэл дундуур хийж байгаатай адил гэж үздэг.

3. Тэд тав тухтай бөмбөлөг дотор амьдардаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 4
[tweetable]Өөртөө бат итгэлтэй хүмүүс тав тухтай газраас зайлсхийдэг. Учир нь ийм газарт мөрөөдөл үхдэг болохыг тэд мэддэг.[/tweetable] Тэд тухтай бус байдлын араас идэвхийлэн хөөснөөр өөрийнхөө амжилтыг бүтээж байдаг.

4. Тэд ажлыг дараа долоо хоногт гэж хойшлуулдаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 5
[tweetable]Тэд хэзээ нэгэн өдөр хийх гайхалтай төлөвлөгөөнөөс илүү өнөөдөр гүйцэтгэх сайн төлөвлөгөө илүү чухал гэдгийг мэддэг[/tweetable]. Тэд зөв цаг үе, тохиромжтой нөхцөл байдал ирэхийг хүлээдэггүй. Тэд айдас болон өөрчлөлтөн дээр хариу үйлдэл суурилж байдгийг мэддэг. Тэд энд, одоо, өнөөдөр гэсэн үгийг л хэрэгжүүлдэг.

5. Тэд бусдын санаа бодлоос айдаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 6
[tweetable]Өөртөө өндөр итгэлтэй хүмүүс сөрөг үнэлгээ, санал бодлыг тоодоггүй.[/tweetable] Тэд бусдын сайн чанарт анхаарал хандуулж, ертөнцийг эерэгээр хүлээж авдаг ба ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй байгаа сөрөг санаа бодолд ач холбогдол өгдөггүй.

6. Тэд бусдыг шүүмжилдэггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 7
[tweetable]Өөртөө итгэдэг хүмүүс өөрийгөө өрөвдөх гэх мэт илүүц зүйлд цаг гаргадаггүй.[/tweetable] Тэд найз нөхдийгөө болон өөр бусад хэн нэгнийг араар нь доог тохуу хийх, хамтран ажиллагсдынхаа талаар хов жив хөөцөлддөггүй. Тэд хэн гэдэгтээ сэтгэл хангалуун байдаг ба тэдэнд бусдыг доошоо хийх хэрэг байдаггүй.

7. Тэд боломж, бололцооны хомсдол өөрийг нь зогсоохыг зөвшөөрдөггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 8
[tweetable]Өөртөө бат итгэлтэй хүмүүс том жижиг нь хамаагүй өөрт нь байгаа боломжийг ашигладаг.[/tweetable] Тэд бүх зүйлд боломж байдаг гэдгийг мэддэг. Тэд бүтэлгүйтэлд шаналж суулгүйгээр асуудлыг шийдэх гарцыг хайж байдаг.

8. Тэд харьцуулдаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 9
Өөртөө өндөр итгэлтэй хүмүүс өөрийгөө ямар ч хүнтэй харьцуулдаггүй. Тэд өчигдөр хэн байснаасаа өөр хэнтэй ч өөрийгөө харьцуулдаггүй. [tweetable]Тэд хүн бүр өөрийн гэсэн онцлог чанартай ба бусадтай өөрийгөө харьцуулах нь утгагүй, тэнэг зүйл гэдгийг мэддэг.[/tweetable]

9. Тэд хүмүүст таалагдах гэж ажилладаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 10
[tweetable]Өөртөө итгэлтэй хүмүүст уулзсан болгондоо таалагдах сонирхол байдаггүй Тэд харилцааны тоо хэмжээ биш чанарт анхаардаг[/tweetable].

10. Тэдэнд үргэлжийн баталгаа хэрэггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 11
Өөртөө маш их итгэдэг хүмүүст дэмжлэг хэрэггүй байдаг. Тэд амьдрал бол хэцүү, амьдралын агшин бүрийг хянаж байх гэдэг боломжгүй гэдгийг мэддэг учир эерэг байдлаар урагшлахад хүч чадлаа зарцуулдаг.

11. Тэд амьдралын тааламжгүй үнэнээс зугтдаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 12
Өөртөө итгэдэг хүмүүс амьдралын асуудлуудтай нүүр тулгарч чаддаг. Тэд өдөр, долоо хоног, сар жилээр нэмэгдэн хаяглагдалгүй үлдсэн асуудлуудыг мэддэг бөгөөд тааламжгүй үнэнийг сөхөн тавгүй яриа үүсгэхийн оронд цаашдын амьдралдаа итгэх итгэлийг чухалчилдаг.

12. Тэд жижиг бүтэлгүйтлүүдийг үл тоомсорлодог.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 13
[tweetable]Өөртөө бат итгэлтэй хүмүүс унах бүрдээ босох чадалтай байдаг.[/tweetable] Тэд бүтэлгүйтэл нь өсөн дэвжих явцын зайлшгүй хэсэг гэдгийг мэддэг. Тэд яагаад оролдлого нь бүтэлгүйтсэний учрыг олохын тулд хайгуул хийдэг бөгөөд шалтгааныг тодруулаад арга барилаа өөрчлөн дахин оролддог.

13. Тэд хэн нэгний зөвшөөрлийг хүлээдэггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 14
Тэд эргэлзэж, хэн нэгнийг зөвшөөрөхийг хүлээдэггүй. [tweetable]Тэд өдөр бүр өөртөө “Хэрвээ би биш бол хэн гэж?” гэсэн асуултыг тавьдаг.[/tweetable]

14. Тэд өөрсдийгөө жижиг хайрцгаар хайрцагладаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 15
Тэд зөвхөн А төлөвлөгөөгөөр хязгаарлагддаггүй. Тэд цаг хугацаа болон хичээл зүтгэлийнхээ хамгийн сайн үр дүнг авчрах шилдэг стратеги боловсруулах хүртлээ зорилгодоо хүрэх боломж бүрийг ашиглаж, үйлдэл бүрээ үр ашигтай байлгахын тулд хичээдэг.

15. Тэд интернэтээс уншсан зүйлийнхээ талаар бодож үзэлгүйгээр үнэн хэмээн сохроор хүлээн авдаггүй.
Өөртөө бат итгэлтэй хүмүүсийн хийдэггүй 15 зүйлс 16
[tweetable]Өөртөө өндөр итгэлтэй хүмүүс зохиогч нь тийм гэж хэлж байсан ч интернэтэд байгаа зүйлийг гарчигт анхаарал тавьдаггүй[/tweetable]. Тэд өөрсдийн зөн совингоо сонсож, мэдээлэл бүрийг тунгаадаг. Тэд эрүүл үл итгэх үзлийг баримталж, амьдралд нь ашиг өгөх материалыг ашиглахаас бусдаар бусад зүйлд цаг зардаггүй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. davaa

    2014/05/12 at 20:28

    za ihenhi ni l minii shinj chanar bna daa kk bi teheer uurtuu bat itgelteiduu hun gesen ug uu
    zarim gants hoer yum n l nadad bhgui yum bna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *