Дэлхий даяар аль хэдийнээ хүлээлт үүсгээд эхэлчихсэн 2020 онд нээлтээ хийх 14 кино

0

Гэртээ кино үзэх нь хэд хэдэн давуу талтай нь ойлгомжтой, гэхдээ кинотеатрт очиж үзнэ гэдэг кинод жинхэнэ дурлагчид – том арга хэмжээ болно. Аварга том дэлгэц, сүр дуулиантай цэвэр дуугаралт, галзуурмаар тасарсан орчин – энэ бүгд киноны сэтгэгдэлд маш ихээр нөлөөлнө. Кино студиудын зарласан төслүүдээс харахад 2020 онд үзэгчдийг олон гайхалтай бүтээл хүлээж байгаа бололтой. Үүнээс гадна найруулагчид үзэгч олны хайрыг татсан түүхээ үргэлжлүүлэхээр шийджээ, мөн шинэ түүхүүд ч төрөн гарах нь.

Дараа жил алгасалгүй үзэх ёстой кинонуудын жагсаалтыг танд хүргэхээр бэлдлээ.

Birds of Prey

© Birds of Prey: And the Fantabulous Emancipation of One Harley Quinn / Warner Bros. Pictures
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 2 дугаар сарын 5

Кино Харли Квинний тухай, өөрөөр хэлбэл Жокероос салснаас хойших түүний амьдрал юм. Гол дүрийн Марго Роббигоос гадна үзэгчдийг комиксийн олон баатрууд баярлуулахаар байна – Хар Канар, Бэтгерл анчин. Энэ кинонд супер баатруудтай киноноос холуур тойрч явсан жүжигчид ч тоглосон – Юэн Макгрегор болон Мэри Элизабет Уинстэд. Харли Квинн болон түүний дагагч нар нэгэн бүсгүйг Хар Багт хэмээх дайсны савраас аварна.

 

The Hitman’s Wife’s Bodyguard

© The Hitman’s Wife’s Bodyguard / Lionsgate
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 3 дугаар сарын 19

2017 онд дэлгэцнээ гарсан адал явдалт инээдмийн киноны үйл явдлыг Патрик Хьюз үргэлжлүүлнэ. Алуурчин Дариус Кинкейд болон бие хамгаалагч Майкл Брайс хоёр дахин уулзалдана. Гэхдээ энэ удаад Райан Рейнольдс нууцлаг найз Соня-гийн эхнэрийг хамгаалах ажээ.

 

No Time To Die

© No Time To Die / Universal Pictures
  • Улс: АНУ, Их Британи
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 4 дүгээр сарын 2

Жеймс Бонд МИ-6 албыг орхисноос хойш Ямайк дээр тайван амьдралаар өдрийг өнгөрөөх болжээ. Агентыг нэг их удаан ч амраасангүй: арал дээр ТТГ-ын хуучин анд нь ирж тусламж хүснэ. Бондыг хулгайлагдсан нэгэн эрдэмтнийг суллахыг даалгана, уг хэрэг технологийн хүчтэй зэвсэгтэй холбоотой болохыг агент эцэс сүүлд нь ойлгох ажээ.

 

Bad Boys for Life

© Bad Boys for Life / Sony Pictures Releasing
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 1 дүгээр сарын 16

Уг кино 1995 болон 2003 онуудад дэлгэцнээ гарч байсан үйл явдлын үргэлжлэл болно. Тэр үедээ л Уилл Смит болон найруулагч Майкл Бэю-г алдаршуулсан бүтээл. Энэ удаад түүх таатай эхлэхгүй: гол дүрийн баатрууд муудалцаж салаад хувь хувийн амьдралаа хөөцгөөжээ. Маркус Бернетт мөрөөдлөө биелүүлж цагдаагийн мөрдөгч болсон бол Майк Лори олигтой амжилтад хүрээгүй л явна. “Муу залуус” хуучны гомдлоо мартаж дахин нийлэхээс өөр аргагүй – ахынхаа үхлийн өшөөг авахаар Албанийн мафийнхан тэднийг мөшгөнө.

 

The King’s Man

© The King’s Man / 20th Century Fox
  • Улс: АНУ, Их Британи
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 2 дугаар сарын 11

Мэттью Воны цуврал киноны үйл явдал энэ удаад Дэлхийн 1 дүгээр дайн руу эргэж очих бөгөөд тагнуулын байгууллагын үндэс суурийг тавьж байгаа үйл явдал гарна. Киноны гол баатар – Оксфордын бэйсийн хүү хэдий нас залуу, цус шингэн ч тагнуулын ажилтанд нэрээ дэвшүүлдэг. Энэ удаад Григорий Распутинтай тэмцэнэ.

 

Artemis Fowl

© Artemis Fowl / Walt Disney Studios Motion Pictures
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 3 дугаар сарын 27

Үзэгч олныг газрын гүний амьдралд авчирна, тэнд одой хүмүүс, эльфүүд зэрэг ид шидтэй оршин суугчдаар дүүрэн. Хүмүүсээс нуугдан тэд өөрсдийн соёл иргэншлийг бий болгожээ. Санамсаргүй тохиолдлоор тэднийг 12 настай Артемис Фаул олж илрүүлдэг, тэр хүү бол домогт гэр бүлийн өв залгамжлагч болно.

 

Underwater

© Underwater / 20th Century Fox
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 1 дүгээр сарын 8

Гол дүрийн баатар Кристен Стюарт Нора – судалгааны станц дээр ажилладаг инженер-механик мэргэжилтэй эрэмгий нэгэн бүсгүй. Хүчтэй газар хөдлөлтийн дараа далайн гүнд ажиллаж байсан эрдэмтэн, судлаачид хуурай газар гарч ирэх арга зам эрэлхийлж амьд гарахын төлөө тэмцэнэ. Кристенээс гадна үзэгч олон францын алдартай жүжигчин Венсен Касселийг мөн харж баясах нь ээ.

 

The Gentlemen

© The Gentlemen / STXfilms
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 1 дүгээр сарын 1

Гай Ричийн шинэ бүтээл гүйлгээ ухаантай, сэргэлэн Оксфордын төгсөгч нэгэн залуугийн тухай өгүүлнэ. Өөрийн баяжих зорилгодоо тэрээр английн хоосорч үгүйрсэн язгууртнуудын эдлэн газрыг ашигладаг. Гол дүрийн баатар өөрийн бизнесээ зарж олсон орлогоо бэлэн болгох тэр үед багагүй хүндрэлтэй тулгарах ажээ. Гангстеруудын тухай энэ киноны жүжигчдийн бүрэлдэхүүн одуудаас бүрдсэн: гол дүрд Мэттью Макконахи, Колин Фаррелл, Хью Грант болон Чарли Ханнэм нар тоглосон байна.

 

The Turning

© The Turning / Universal Pictures
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 1 дүгээр сарын 24

Кейт нэгэн баян айлд асрагчаар ирнэ. Гэрийн эзэн үеэл дүү нараа өөрийн асрамжиндаа өсгөн хүмүүжүүлж байгаа ажээ. Кейт төд удалгүй урьд нь асрагчаар ажиллаж байсан бүсгүй хайртай залуутайгаа цуг энэ байшинд нас барсныг олж мэдэх бөгөөд ах, дүү хоёр ч сонин ааш авир гаргаж байгааг ажиглана.

 

Wonder Woman 1984

© Wonder Woman 1984 / Warner Bros. Pictures
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 6 дугаар сарын 3

Энэ удаад Диана нэгэн тэрбумтны эсрэг тэмцэнэ. Тэрбумтан хязгаарай хүч, баялагтай болохын тулд британийн археологич Барбара Энн Минервийн тусламжтайгаар ид шидийн эртний эдлэлийг олж авахаар санаархана. Тэрбумтны шуналтай санаархлаас болж археологич удирдлагагүй эмэгчин муур болж хорлон сүйтгэж эхэлнэ.

 

Jungle Cruise

© Jungle Cruise / Walt Disney Studios Motion Pictures
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 7 дугаар сарын 23

20 дугаар зууны эхэн үе. Эрэлхэг бүсгүй Лили Хоутон (Эмили Блант)-аар удирдуулсан аялагчид Амазонд анагаах увдистай модны эрэлд гардаг. Ширэнгэн ойн аялалд тэднийг дан ганц зэрлэг байгаль угтахгүй, мөн өрсөлдөгчдийнх нь тавьсан занга амар тайван явуулахгүй. Эмили Блантын багт Дуэйн Жонсон, Жек Уайтхолл болон Эдгар Рамирес нар багтжээ.

 

The New Mutants

© The New Mutants / 20th Century Fox
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 4 дүгээр сарын 1

Өсвөр насны таван мутантуудыг хүчээр судалгааны нууц бааз дээр хорьдог. Тэд өөрсдийн сүйтгэх хүчээ ашиглан ямартай ч энэхүү аймшигтай газраас зугтахаар шийдэх ажээ. Тус кино супербаатруудтай Икс хүмүүсийнхээс тэс өөр, sci-fi экшн кино гэхээсээ илүүтэй Стивен Кинг маягийн залуучуудын аймшигт-драм гэсэн ангилалд хамаарна.

 

Monster Hunter

© Monster Hunter / Sony Pictures Releasing
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 9 дүгээр сарын 3

Дэслэгч Натали Артемис (Милла Йовович) өөрийн цэргүүдийн хамтаар аймшигтай, хүчтэй амьтад байдаг нөгөө ертөнц рүү аялдаг. Зэрлэгүүдтэй тулалдахад нь харийнханд Анчин туслах ажээ. Уг дэлгэцийн бүтээл нь Monster Hunter гэх алдартай видео тоглоомын кино хувилбар юм, найруулагчийн суудлыг Пол Андерсон эзэгнэн суусан байна.

 

The Voyage of Doctor Dolittle

© Dolittle / Universal Pictures
  • Улс: АНУ
  • Дэлгэцнээ гарах огноо: 2020 оны 1 дүгээр сарын 1

Киноны үйл явдал – ахмад дайчин доктор Дулиттл эхнэрээ өөд болсноос хойш зожиг нэгэн болжээ. Эмчийн цорын ганц хань – түүний ховор амьтдын цуглуулга. Виктория хатан хаан үл мэдэх өвчин туссан гэдгийг доктор сонсоод домогт арал руу аялалд гарна. Тэр арлаас өвчнийг анагаах чадалтай эм олно гэсээр эрэлд гарах нь тэр.

Эдгээр кинонуудын алийг нь та үзмээр санагдав?

14
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Идэр-Од Идэрэ

    Идэр-Од Идэрэ

    2019/11/04 at 23:25

    Harry Hart here is the Kingsmen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *