Эдгээр лайфхакуудыг мэдэж авснаасаа хойш би төмсийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэдэггүй юм байна гэдгийг ойлгосон!

2

Саяхан Oprah Winfrey өөрийгөө төмсөнд донтсон гэдгээ зарласан билээ. Гэхдээ тэр төмсийг буруу хэрэглэдэг байсан. Илүүдэл жингийнхээ гол буруутныг төмс гэж үздэг байжээ. Гэвч үнэн хэрэгтээ төмс маш хэрэгтэй хүнс бөгөөд төмсний шүүс болон үндэс зэргийг шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг. Түүнчлэн төмсийг бие организмд өргөнөөр хэрэглэж болдог бөгөөд бид та бүхэнд төмсийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэдэггүй гэдгийг баталсан 10 зөвлөгөөг хүргэж байна.

Амттай нүүрс уснаас илүү – толгойноос авахуулаад хөлийн хуруу хүртэл эмчилнэ.

Төмс цагаан хоолтонд зориулсан хамгийн тохиромжтой хүнс бөгөөд найрлагандаа эрүүл ширхэглэг, витамин B6, витамин C, кали, зэс, төмөр, цайр, мангани, фосфор, ниацин болон пантотеник хүчил агуулдаг. Мөн эрүүл фито-тэжээл агуулдаг тул антиоксидантыг идэвхжүүлдэг байна. Нэг ширхэг том хэмжээтэй төмсөнд ойролцоогоор 290 калори, 0 холестерин, 7.9 гр уураг болон бага хэмжээтэй тос байдаг.

Энэ хүнсний ногооны эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг хүртэхийн тулд төмсийг хэрэглэх бус, төмсний шүүсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэх хэрэгтэй.

1. Үсийг эрүүл байдлаар ургуулна

Энэтхэгийн олон эмэгтэйчүүд энэ байгалийн гаралтай гоо сайханд зориулсан аргыг эрт дээр үеэс эхлэн хэрэглэсээр иржээ. Хагтах, үс унах болон ургахгүй байгаа нөхцөлд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй:

4 ширхэг хальсалсан төмсний шүүсийг шахаж авна. Шахаж авсан шүүсээ хуйхандаа түрхэж, 5 минутын турш иллэг хийнэ. Дараа нь 20 минут өнгөрөхөд, усаар толгойгоо угааж цэвэрлэнэ.

 

2. Ургацгийг арилгана

Ургацаг бол хараад байх тийм сайхан зүйл биш. Түүхий төмсний хальсыг ургацаг дээр тавьж, гадуур нь боогоорой. 1-2 долоо хоногийн дараа та гайхалтай үр дүнг олж харах болно.

 

3. Цусны өндөр даралтыг бууруулна

Шинэ хийсэн судалгаагаар төмсөнд агуулагдах кали нь цусны даралтыг бууруулдаг болохыг баталжээ. Өдөр тутмын хоол хүнсэндээ төмс хэрэглэвэл, жин нэмэлгүйгээр цусны даралтыг бууруулах боломжтой гэж үзсэн байна.

 

4. Гэдэс дотрыг эрүүл болгоно

Ширхэглэг ихтэй төмс гэдэс дотрын үйл ажиллагааг сайжруулж, бүдүүн гэдэсний хорт хавдар болохоос сэргийлнэ. 1 ширхэг бүтэн төмсөнд 3 гр ширхэглэг байна. Мөн эмч нар төмсний хальсанд “ид шид” байдаг гэж үзжээ.

 

5. Ходоодны үйл ажиллагааг дэмжинэ

Түүхий төмс ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Тэр тусмаа төмсний шүүс ходоодны хүчлийг бууруулах үйлчилгээтэй.

 

6. Зүрхэнд сайнаар нөлөөлнө

Төмсийг байгалийн гаралтай аргаар идэх нь зүрхийг хамгаална. Төмс витамин B6 амин дэмээр баялаг бөгөөд энэ нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулах ач тустай. Витамин B6 зүрхний шигдээс/цус харвалт болоход нөлөөлдөг хомоцистений хэмжээг багасгадаг байна.

 

7. Хөхний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэнэ

Шинэ Зеландын Массигийн их сургуулийн доктор Esther Sway Lan Chong сонирхолтой мэдээг дуулгажээ. Ягаан болон энгийн төмсний шүүс хөхний хорт хавдрын эсүүдийн тархалтыг зогсоодог болохыг лабораториор шинжилж баталсан байна. Тамоксифен буюу хөхний хорт хавдрын эсрэг бодистой төмсний шүүс нэгдэж, дээр дурдсанчлан хорт хавдрын эсүүдийн тархалтыг зогсоох юм.

 

8. Түлэгдэлтийг эмчилнэ

Түүхий төмсний хальс түлэгдэлтийг эмчлэх сайн нөлөөтэй. Зарим нэг оронд түлэгдсэн хэсгийн арьсан дээр төмсний хальс тавьж эмчилдэг байна.

 

9. Батгыг эмчилнэ

Батганаас залхаж байна уу? Зарим гоо сайхны судлаачид төмсний шүүс батгыг эмчлэхэд үр ашигтай болохыг олж тогтоожээ. Нүүрээ угаасны дараа түүхий төмсний хэрчмийг нүүрэн дээрээ тавьж, зөөлөн үрнэ.

 

10. Нарны хурц туяанаас хамгаална

Хэрэв та нарны хурц туяанд түлэгдсэн бол таны биед улаан өнгийн цэврүү үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хүйтэн төмсний хэрчмийг түлэгдсэн хэсгийн арьсан дээрээ тавьбал, арьсыг тайвшруулж амраана.

8
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *