Осама Бин Ладенаар сэдэвчилсэн бизнес Бразильд зэгсэн алдаршиж байна

0

Сан Пауло хотын төв бол Осама Бин Ладентай адилхан хүнийг олоход хамгийн хэцүү газруудын нэг. Тиймээс ч зуушны газрын эзэн Франчиско Элдер Брага Фернандес хэдэн жилийн өмнөөс хүн бүрийн анхаарлыг татаж, нилээд алдартай болсон байна. Энэ эрхмийн гадаад төрх олиггүй алан хядагчтай гайхмаар төстэй учир хүмүүс түүний зургийг авахгүй өнгөрч чаддаггүй. Гэхдээ Бразилийн Бин Ладены жинхэнэ Осамагаас ялгаатай тал нь тэрээр хүчирхийллийн эсрэг бүрэн зогсдог хүн аж. Гэхдээ хүчирхийллийг тэсвэрлэж чаддаггүй зан нь энэ эрхмийг өөрийн гадаад төрхөө ашиг орлого олох хөшүүрэг болгон ашиглах санаагаа хэрэгжүүлэхийг нь зогсоож чадаагүй юм. 54 настай Бин Ладентай адил байдлаар хувцаслаж, Barbas нэртэй баарныхаа нэрийг хүртэл Bar do Bin Laden болгож өөрчилсөн байна. “Энэ бол бизнесийн хувьд гайхалтай санаа байсан, намайг хэн ч Франчиско гэж дууддаггүй, Бин Ладен эсвэл Осама л гэдэг” хэмээн өгүүлэх Фернандес хотынхоо од төдийгүй аялал жуулчлалын татах хүчин зүйл болжээ. Al Jazeera-гаар хүртэл түүний тухай хоёр ч удаа нэвтрүүлж байсны дээр түүнтэй зургаа авахуулах гэсэн жуулчид дараалан хүлээдэг байна. 2011 онд Бин Ладеныг алагдах үед Бразилийн нэгэн телевизийн продюсер гудамжаар яваа зорчигчдыг айлгахын тулд цагаан даавуугаар ороогоод хотын төвийн гудамжинд тавьж байсан бол өөр нэгэн продюсер байлдааны хувцас хэрэглэл өмсөж, гартаа хиймэл тэсрэх бөмбөг бариад телевизийн янз бүрийн шоунуудад оролцуулж байжээ. Гэхдээ Фернандес ийм зүйлийг нэг их хийгээд байдаггүй аж. Осама шиг хувцасласан Фернандес АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай адилхан хүнтэй хамт зургаа авахуулж, хундага өргөн камер руу инээмсэглэн ярилцаж бичлэг хийлгэсэн нь анзааргагүй харсан хэнийг ч гайхашруулмааар дүр зургийг үлдээжээ. Фернандесын баар нь Аль-Каидагийн хуучин удирдагчийн нэрээр нэрлэгдсэн цорын ганц газар биш гэдгээс үзэхэд Бразильд Осама Бин Ладен үнэхээр алдартай хүн ч юм шиг. Учир нь Бразильд Бин Ладены нэрээр нэрлэгдсэн зоогийн газар, баар, шөнийн клуб тэр ч бүү хэл автомашины сэлбэг хэрэгсэл худалдаалдаг газар хүртэл 10-аад газар байдаг байна.

Осама Бин Ладенаар сэдэвчилсэн бизнес Бразильд зэгсэн алдаршиж байна 1

[embedyt]https://www.youtube.com/watch?v=EbgwrrGs9mg[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. te1

    2014/05/08 at 10:23

    yun ulirsan balarsan osama ve ene bachka aluulah gej bgan demi yum hiihiin

  2. Ohoo

    2014/05/13 at 10:30

    Aluurchin Americ-uudad bombogduuleh n dee…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *