Хэрвээ та Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээлэл бүрийг хянадаг 13 орны нэгэнд амьдардаг байсан бол…

1

Mark Zuckerberg Үндэсний аюулгүй байдлын агентлаг онлайн хэрэглэгчдийн эрхэнд халдаж байгааг шүүмжилж үг хэлж байсан. Гэвч Facebook үг хэлэх онлайн эрх чөлөөний тал дээр засгийн газрын агентлагуудтай хэрхэн ажиллаж байгаа юм бол? Тус компани 3 долоо хоног орчмын өмнө ил тод мэдэгдлийг хийсэн бөгөөд тус мэдэгдэлд өнгөрсөн 7-р сараас 12-р сарын хооронд Энэтхэгийн засгийн газраас 4765 хяналтын хүсэлт бүртгэгдсэн гэдгийг дурджээ. Энэ тал дээр Facebook шашныг доромжилсон байж болзошгүй зүйлсийг тодруулж устгасан байна. Facebook-ын ерөнхий консул Colin Stretch хэлэхдээ “Facebook-ын үүрэг бол дэлхий нийтийг илүү нээлттэй, холбоотой болгох, хүмүүст хуваалцах хүчийг өгөх.” гэжээ.

Хэрвээ та Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээлэл бүрийг хянадаг 13 орны нэгэнд амьдардаг байсан бол... 2

Хяналтын хүсэлт илгээсэн улсуудын дунд Турк улсын зүгээс Турк улс болон Туркын анхны ерөнхийлөгч Mustafa Kemal Ataturk-ыг гутаан доромжилсон 2014 постыг хориглосон бол Герман улс Холокостын тухай 84 пост, Франц 80 пост, Австри 78 постыг устгуулах хүсэлт тавьжээ. Stretch мөн “Бид албадахыг оролдсон засгийн газрын хүсэлтүүдийг хүлээж аваад анхааралтай дүгнэлт хийж, хангалттай хэмжээний хуулийн үндэслэлийг гаргасны эцэст зөвхөн хүсэлт тавьсан оронд контентыг ажиллахыг хязгаарладаг. Гэхдээ бүх сервисээсээ контентыг бүхлээр нь устгадаггүй. Эс тэгвэл бид нийгмийн стандартын хэм хэмжээг зөрчиж байна гэсэн үг юм.” гэж бичсэн байна.

Facebook өнгөрсөн 7-р сараас 12 сар хүртэлх хугацаанд хүлээн авсан хяналт шалгалтын хүсэлтүүдийг дэлхийн газрын зураг дээр харуулсан зураг нийтэлжээ. Facebook гэмт хэргийн шалтгаантай холбоотой үнэн бодит хүсэлтүүдэд хариулт өгдөг гэжээ. Түүнчлэн хүлээж авсан хүсэлт нэг бүрээ хуулийн хүрээнд шалгаж, хэрэгсэхгүй болгох эсвэл илүү нягталж шалгах арга хэмжээг авдаг гэсэн байна.

Хэрвээ та Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээлэл бүрийг хянадаг 13 орны нэгэнд амьдардаг байсан бол... 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. tsagdaa

    2014/05/04 at 19:05

    mongoliin tsagdaad medeelel ugdug bolchihson biz dee, fb-d burtguulsen utasniih n dugaaraar mongolchuudiig hen n hen be gedgiig tuvuggui medej boldog bolson. tiimees odoo ug helee tsegnehgui bol duudagdah n bna shdee kk

  2. Зочин

    2014/05/04 at 20:06

    Монголчууд одоо бүгд л энэ фэйсбүүк рүү хошуурцгаагаад байдаг, цаанаа өөрийнхөө талаар бүх мэдээллээ өөрсдөө сайн дураараа оруулж хяналтанд байдгаа мэддэг болов уу хөөрхийс

  3. jack

    2014/05/05 at 12:49

    manaihan ali deer novshrood huseltee ogtsoon

    yalanguya uls tortei holbootoi zuilsee manaihan ene facebook gedeg zuileer damjuulj l uzel bodloo cholootei ilerhiileh bolomj garch baigaa uchraas, odoo terniig n harin huuli tagnuuliihan, tsagdaagiihan hyanaad ehelsen

  4. тэнэг

    2014/05/05 at 13:21

    УИХ-ын гишүүд нь пейжтэй болоод байхаар одоо хяналт тавигдахгүй гээд яахав дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *