
“Цаг хугацаа болон далайн түрлэг ямар ч хүнийг хүлээхгүй” гэдэг үг бол хуучны хэллэг ба тэртээх 1225 онд хэрэглэгдэж байсан гэхэд болно. Жинхэнэ сонгодог хэллэг ба цаг хугацаа бол бүхний шалгуур гэдэг утга санааг илэрхийлжээ, өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйлийн хэдий хэр хугацаанд оршин тогтнохыг зөвхөн цаг хугацаа л шийднэ.
Бидний зүгээс бэлтгэсэн дараах жагсаалт та бүхэнд цаг хугацааны зогсошгүй хүч чадалтай нүүр тулгарч, амьд үлдэж чадсан гэж хэлж болохуйц эд зүйлсийг сонирхуулах болно. Тэдний этгээд хачин байдал, гандаж, гундсан гоо үзэсгэлэн худал түүхийг ярихгүй, учир нь тэд цаг уурын ямар ч нөхцөлд, таатай эсвэл таагүй орчинд дасан зохицож, он жилүүдийн эцэст өнөөдрийг хүртэл оршсоор ирсэн.
Та өөртөө хамгийн их таалагдсан фото зургийг сэтгэгдэл үлдээх хэсэгт бичихээ бүү мартаарай!
1. Ах бид хоёр хорвоод мэндлэхдээ яг ижилхэн тедди бамбарууш бэлгэнд авч байсан гэдэг. Харин би өөрийнхөө бамбаруушт арай илүү хайртай байсан бололтой…

2. Энэ нохойны хамгийн дуртай байрлал

3. Энэ гэрлийн бүрхүүл дээр нарны гэрэл туссаар байгаад доорх зүлгийг нь түлж, зам гаргажээ

4. Сайн жаалыг хүн бүр илдэг бололтой…

5. Хөлийнхөө ясны бүтцийг ил харагдтал нь энэ гутлыг өмссөн байна

6. George Orwell-ийн 1984 онд хэвлэж гаргаж байсан номыг цоо шинэ хувилбартай нь харьцуулахад

7. Энэ навч хэтэрхий удаан усан санд байсан учир ногоон өнгө нь бүр арилчихжээ

8. Пиццаны газрын хүлээлгийн хэсгийн шал ингэтлээ халцаржээ

9. Хурц нарны туяанд энэ бичвэр хүнд металл хэлбэрийн фонтоор бичсэн хаяг болон хувирчээ

10. Найз охины маань муур өдөр бүр нэг гишгэсэн газраараа л явдаг

11. 14 жилийн маажилтын үр дүн

12. Гадаа машин дуугарах болгонд Cobb үүдний дэвсгэр дээр гарч зогссоор ирсний баталгаа

13. Надад олон зүйлийг сануулдаг бал. Сүүлийн 15 жилийн турш, амралтын өдрүүдээр би энэ балыг халаасандаа хийж авч явдаг. Энэ бал манай өвөөгийнх юм л даа. Тухайн үед өндөр албан тушаалтнууд ийм бал хэрэглэдэг байсан байх. Тийм ч учир надад сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм.

14. Олон жилийн турш жуулчид үүн дээр гишгэснээс болж төмөр тор чулууг нэвтэлжээ

15. Аав маань энэ түрүүвчийг маш удаан барьж байгаа, харин тэгтэл түүний жолооны үнэмлэхний зураг ингээд үлдчихсэн байна гэж хэн санах билээ

16. Манай сургуулийн баруун болон солгой гартай хүмүүст зориулсан хаалганы бариулнуудын харьцуулалт

17. Орон нутгийн энэ үсчин манай энэ хавьд бизнес хийдэг болоод удаж байна. Түүний үсчингийн сандлын эргэн тойрон дахь металл шал эдгээр он жилүүдэд ингэтлээ элэгджээ

18. Ажил дээрх эдгээр хутгуудыг мөн ч олон зүйлд ашигласандаа, зарим нь бүр элэгдэж хуучраад, ийм байдалтай болсон байна

19. Найз охины маань нүүр цэвэрлэгч шингэн дээрх бичвэрүүдийн бүх үсэг ийм байдалтай болжээ

20. Энэ хананы ирмэг маш олон жилийн дараа ийм байдалтай болсон гэнэ

21. Ээж маань эгчид яг ижилхэн дөрвөн дэгдээхэй авч өгч байсныг санаж байна, харин тэр заримыг нь гэрийн хаа нэгтээ алга болгочихсон. Бид нар 16 жилийн дараа бүгдийг нь арай гэж оллоо

22. 60 жилийн дараа, анх удаа эмээгийн орыг өөр тийш нь зөөх үед, доод талынх нь хивс ийм байдалтай байв

23. Энэ залуу бүснийхээ бүх нүхийг нь ашигладаг юм байна

24. IKEA-ийн хулхи хаалга

25. 10 жилийн дараа эмээгийнхээсээ хуучин компьютерын гарыг оллоо

26. 40 жилийг ардаа үдсэн мяндас утас

27. Дэлгүүрийн хонхтой хаалга

28. Хэдий хэр эдэлгээ үлдсэнийг машины маань дугуй ийн харуулдаг

29. Факсын машин/принтер зэргээс цаасыг авахдаа хүчтэй татдаг байснаас болж ийм зурааснууд үүсжээ

30. 1829 он болон 2005 онд баригдсан шатнууд









Munkhjargal Dulamjav
2019/07/01 at 22:17
Зөөлөн нь хатуугаа элээдэг…
Д. Бархасбур
2019/07/02 at 15:39
ymr ch hereggvi yum