
Бид өнөөдөр та бүхэндээ салат хийх энгийн нэгэн жорыг хүргэхээр бэлтгэлээ – ердөө 3 орц байхад л хангалттай. Энэ салатыг Зөвлөлтийн үеэс Рига дахь жижигхэн тосгонд амьдардаг хүмүүс анх хийж идсэнээс хойш алдар нэр нь түгсэн гэж ярьдаг байна.
Оюутан сурагчид болон залуухан хосуудад, энэ салатыг хийхэд тийм ч их мөнгө хэрэг болохгүй, бага мөнгөөр амттай бас шим тэжээлтэй салат хийж идэх боломжтой. Хамгийн гол нь энэ салатыг хийж идсэнээр бүтэн өдрийн турш цатгалан мэдрэмж төрөх ба үр дүнд нь та жингээ барих боломж бүрдэх юм.
Орц:
- 200 гр чанасан вандуй
- 200 гр хиам
- 200 гр бяслаг
- 2 хоолны халбага майонез (бусад төрлийн соус байж болно)
Хийх заавар:
Энэ салатыг хийхэд анхаарах ёстой чухал зүйл бол орцуудын хэмжээг тохируулж, найрлаганд нь багтаж буй хүнсийг зөв хэрчих явдал юм. Орцууд ижилхэн хэмжээтэй байхаас гадна мөн ижил хэмжээгээр хэрчигдсэн байх хэрэгтэй.
Ингэснээр амт сайтай, өег салат болох болно.
Орцуудыг хэрчихдээ дөрвөлжин хэлбэртэйгээр бүгдийг нь ижилхэн хэмжээтэй хэрчих ёстойг анхаараарай.
1. Салатыг хийх үндсэн хугацаа 3 минут. Хиамаа дээр дурдсанчлан ижил хэмжээтэй хэрчинэ.
2. Бяслагаа хэрчиж, салатаа хийхэд бэлдэнэ. Энэ үед вандуйгаа усанд хийж буцалгаж болгоно.
3. Орцуудыг хэрчиж, хольсны дараа майонез (эсвэл соус) хийж сайтар хутгана. Нэмэлтээр шинэхэн ургамал, ногоо салатандаа хийж болно.
Ингээд таны салат бэлэн боллоо. Сайхан хооллоорой!








Gegi Bagmid
2019/06/15 at 10:19
Т. Дэлэгдулам
2019/06/15 at 10:41
ӨөөЯӨӨӨӨ
Myagmarsuren Dorj
2019/06/15 at 13:57
Сайн Байна Уу Ноен / Хатагтай??☑️??☑️
Хэрэгтэй нь бага зэрэг христийн мэндэлсний Баярын зээлийн санхүүжилтийн худалдан баярын бэлэг .
??????????????????Бид хангах, олон улсын зээл тусламж бүх хүмүүст хэцүү санхүүгийн нөхцөл байдал.Манай нийслэл ашиглаж болно олгох зээл хооронд $ 7,000 $ 1,500,000 буюу түүнээс дээш. Нь хүүтэй 2% жилд. Энд байгаа зарим нутагт манай үйлчилгээ :
– Санхүүгийн зээл
– Орон сууцны
– Хөрөнгө оруулалтын зээл
Зээлийн авто
– Зээлийн эргүүлэн худалдан
– Хувийн зээл
Бид байдаг хангахын тулд манай хэрэглэгчид 48 цагийн дотор таны хүсэлтийг хүлээн авах хэлбэр юм.
????????????
И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
Таны хүсэлтийг хүлээж байна .
Myagmarsuren Gantuya
2019/06/15 at 21:16
Yamar byaslag hiih ve
Аз Азаа
2019/06/15 at 23:35
Ккк энэ ч бүр л жин нэмэх бхдаа
Suvd-Erdene Gankhuyag
2019/06/15 at 23:39
Хиам шиг хор байхгүй шүү!
Michidmaa Avarzed
2019/06/16 at 05:53
Hiam bitgii id gesen.?
Э.Түшиг Жаргал
2019/06/16 at 22:26
Zolboot Zobo mini and tsadaj uz hha
Амарбаясгалан Баатар
2019/06/18 at 15:30
Anu Dargia