Таны бие махбодийг эрүүл саруул байхад туслах маш энгийн 9 лайфхак

5

Эрүүл мэндээ дэмжихийн тулд маш их хүчин чармайлт, цаг хугацаа болон мөнгө төгрөг орно гэж бид бодоцгоодог. Үнэн хэрэгтээ амьдралын зарим нэг хэв маягийг өөрчлөөд л эрүүл мэнддээ анхаарал тавьж чадна. Жишээ нь жимсгэнийн тусламжтайгаар шүдээ цайруулна эсвэл аяга халуун кофе ууж цөсний хүүдийг эрүүлжүүлнэ. Энэхүү нийтлэлээр өөртөө хэрхэн анхаарал халамж тавьж болохыг танилцуулах гэж байна.

Өөрийнхөө бие махбодид хэрхэн зөв хандаж өөртөө өдөр болгон өчүүхэн ч гэсэн хайр халамж бэлэглэх энгийн лайфхакыг та сонирхоно уу.

1. Толгойн өвчний эсрэг усан үзмийн шүүс уугаарай

© foodlust_adil / Instagram © novastatera / Instagram

Толгой өвдөөд тэсвэрлэхийн аргагүй өвчинд яахаа мэдэхгүй сууж байна уу – усан үзмийн шүүс чухам таныг аварна. Толгойн өвчин нь тархин дахь химийн бодисын тэнцвэрт байдал алдагдсанаас үүдэлтэй, энэ үед усан үзмийн шүүс тус болно. Уг шүүс нь өвчин намдаах эм шиг үйлчлэхгүй, харин урьдчилан сэргийлэх бодис шиг үйлчилгээ үзүүлнэ.

Усан үзмийн шүүс нь С, А болон В2 амин дэм агуулдаг тул өндөр ашиг тустай. В2 амин дэм нь рибофлавин гэх бодисоороо алдартай. Уг бодис нь тархин дахь химийн бодисын тэнцвэрт байдлыг хангаж толгойн өвчнийг дарна. Мөн цусан дахь төмрийн хэмжээг багасгадаг (уг микро-элемент толгойн өвчнийг үүсгэдэг талтай).

 

2. Яргай загас идэж бай, таны үс эрүүл болж илүү сайхан гялалзана

© beautysalonle / Instagram © totasteco / Instagram

Гоёмсог үс – хүн болгоны л хүсэж мөрөөддөг зүйл. Үсний үзүүрт түрхэж байгаа арчилгааны бодисоос илүүтэй бидний ууж идэж байгаа хоол хүнс үсний эрүүл мэндэд илүү нөлөөлдөг болохыг бүсгүйчүүд тэр болгон мэддэггүй нь харамсалтай. Яргай загасанд үсний эрүүл мэндийг хангах бодис ихээр агуулагдана. Энэ загас Д амин дэм болон тосны хүчил болох Омега-3 ихээр агуулдаг – эдгээр бодис нь үс болон хуйхыг чийгшүүлэх үйлчилгээтэй ажээ.

Үүнээс гадна Омега-3 нь үсний бүтцийн эрүүл байдлыг дэмждэг. Хүний биед тосны хүчил дутагдсан тохиолдолд үсний ургалт удааширдаг байна. Тиймээс хэдий хэр яргай загас хүнсэндээ хэрэглэнэ, төдий чинээ таны үс эрүүл байх болно. Омега-3 нь чийгшүүлэх нөлөөнийхөө ачаар үрэвслийг дарангуйлдаг, мөн үс хагтах, хуурайших, үс хугарахаас хамгаалдаг ажээ.

 

3. Нимбэг, давстай усны ачаар илүүдэл жингээсээ салаарай

© infuzedbottle / Instagram © omw2f1t / Instagram

Нимбэг болон давс – бие махбодиос хорт бодис хөөж, илүүдэл жинг багасгах ид шидтэй орцууд. Ийм ундаа нь хоол идэх дуршлыг бууруулж илүү их калори авахаас урьдчилан сэргийлэхээс гадна хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.

Мөн давс, нимбэгтэй ус нь бодисын солилцоог идэвхжүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Эрүүл мэндийг хамгаалах үндэсний төвөөс хийсэн судалгааны тайлангаас харахад, шингэн ихээр хэрэглэхэд бие махбодь илүү их эрч хүч ялгаруулдаг бөгөөд биед агуулагдах калори нь илүү их хурдтай шатаж байгааг тогтоожээ.

 

4. Хумсаа шүдний ооны тусламжтайгаар цайруулна

© ustlovenailpolish / Instagram © pocketsfullofpolish / Instagram

Хумс бага зэрэг шаргалтах нь эрүүл мэндийн үүднээс хэвийн үзэгдэл, гэхдээ харагдах байдал нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Шүдний оо энэ асуудлыг үр дүнтэй шийдэж чадна. Шүдний оо нь зөвхөн шүд цайруулж, хамгаалаад зогсохгүй хумсанд ч мөн адил нөлөө үзүүлдэг байна. Яагаад гэвэл шүдний оонд кератин агуулагддаг.

  • Хумсандаа оог сойзоор түрхэнэ. Түрхээд хэдэн минут байлгасны дараа гараа угаагаарай – ингээд л боллоо.

 

5. Өөрөө бэлдсэн бодисоор үсний ургалтыг эрчимжүүлнэ

amychristinehair / instagram

Дахин хэлье, хоол хүнс – үсний эрүүл мэндийг дэмжих үндсэн арга. Гэхдээ үс арчилгааны бүтээгдэхүүнгүйгээр зохих үр дүнгээ өгөхгүй гэдгийг мөн анхаараарай. Үсэнд шим тэжээл өгөх бүтээгдэхүүн бэлдэхэд орох эхний орц – кастровын тос. Уг тос нь шим тэжээлтэй маш олон бодис агуулдаг, жишээ нь Е амин дэм, тосны хүчил болох Омега 6 болон Омега 9, мөн хуйхыг чийгшүүлэх эрдэс бодис ихээр агуулдаг.

Хоёр дахь чухал орц бол авокадогийн тос –  үсэнд тэжээл өгөх амин дэм, эрдэс бодисоор баялаг. Үзүүр нь салаалсан болон хугарамтгай үсийг сайн эмчилнэ. Үсний гүнд бүрэн шингэж чийгшил, шим тэжээлээр хангана.

litttleleah_ / instagram

Гурав дахь орц – кокосын тос нь олон шалтгааны улмаас тосны хаан гэгддэг. Энэ л тос уургийн алдагдлыг таслан зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Кокосын тос нь үсэнд бүрхүүл үүсгэж нар болон орчин тойрны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.

Арчилгааны бодисыг хэрхэн бэлдэх вэ:

  • Дунд зэргийн саванд 1/3 кастровын тос, 1/3 авокадогийн тос, 1/3 кокосын тосыг хийнэ.
  • Сайтар сэгсэрнэ.
  • Бодисыг хуйх болон үсэндээ түрхээд 10-15 минут иллэг хийгээрэй.
  • Тосыг 30-60 минут байлгаж шингээнэ.
  • Үсээ угаана, үс хатаагүй чийгтэй байхад нь үзүүрт нь бага зэргийн тос түрхээрэй.
  • Долоо хоногт 3 удаа ийм байдлаар үсээ арчилна.

 

6. Өглөө сэрээд 30 минутад багтаад өглөөний цайгаа уугаарай

© misshinks / Instagram © jessicacatate / Instagram

Өглөө сэрээд нимбэг, давстай ус уусны дараа бушуухан шиг өглөөний цайгаа уух ёстой. Та өлсөөгүй байсан ч хамаагүй, өглөөний цай уухгүй байна гэдэг том алдаа, ялангуяа та илүүдэл жингээ хасах гэж байгаа бол шүү дээ. Жин хянах төвийн судалгааны тайлангаас харахад, хоолны дэглэм баримталж байгаа хүмүүсийн 70% нь  сэрээд 30 минутын дотор багтаж өглөөний цай ууж байгааг онцолсон байна.

Үүний учир шалтгаан нь нойрны горимоос гараагүй бодисын солилцоонд байгаа юм, өөрөөр хэлбэл сэрснээс нэг цагийн дараа бодисын солилцоо хэвийн байдалдаа орж бүрэн ажиллаж эхэлдэг. Хэрвээ та дурдсан цагаас өмнө буюу бодисын солилцоо бүрэн “сэрэхээс” өмнө өглөөний цайгаа ууж чадсан бол удаан хугацаанд өлсгөлөн мэдрэмж мэдрэхгүй явна.

 

7. Шингэрүүлсэн коллаген уугаарай

© yellow_petal / Instagram © thriversglobal / Instagram

Хөгшрөлт – зүгээр нэг урхинд орох амар зүйл биш. Бид цаг хугацааны эрхээр хөгшрөх бөгөөд энэхүү өөрчлөлттэй тэмцэж төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авдаг: чийгшүүлэгч бодис, коллагенаар баяжуулсан маск гээд л юу эс байхав.

Коллагенаар баяжуулсан маск гэх боловч арьсны гүнд коллаген нь бүрэн шингэж сайнаар нөлөөлж чаддаггүй. Асуудлаас гарах нэгэн арга бий – энэ бол нэмэлт тэжээл хэрэглэх. Судалгаанаас харахад, шингэрүүлсэн коллаген нь хөгшрөлтийн явцыг 27 хувиар бууруулдаг байна. Үүнээс гадна ясны эрүүл мэндийг сайжруулна, булчингийн масс нэмнэ, яс шохойжихоос урьдчилан сэргийлнэ, мөн үе мөчний өвчнийг намдаана.

 

8. Шүдээ жимсгэний тусламжтайгаар цайруулах арга

Инээмсэглэл – хүн болгоныг чимдэг. Шарласан шүднээсээ болоод өөртөө итгэл муутайхан жуумалзах тэр үеийг та дурсмааргүй байгаа биз дээ? Санаа зовох зүйлгүй дээ, та хоол хүнсээ солиод л бүх асуудлыг шийдэж болно. Антиоксидантаар баялаг жимсгэнэ, ногоо гайхамшгийг бүтээнэ – шарласан шүдийг цайруулна.

  • Гүзээлзгэнэ – шүдийг цайруулна, цай, кофены өнгөрийг арилгана
  • Алим нь байгалийн гаралтай толбо арилгагч хэмээгддэг. Алим идэхэд шүлс ихээр ялгарч амны хөндийг цэвэрлэдэг.
  • Жүрж болон бусад төрлийн ислэг жимснүүд нь шүд гэмтээх амны хөндийн хүчлийг багасгадаг.

Анхаарах зүйл: шүд цайруулах аливаа арчилгааны дараа амаа усаар зайлж байхаа мартаж болохгүй. Жимс, жимсгэнийн хүчил нь мөн шүдний гадаргууг гэмтээх аюултайг бүү мартаарай.

 

9. Цөсний хүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд кофе уугаарай

© depositphotos.com

Зарим тохиолдолд кофе эрүүл бус хүнсэнд тооцогддог, гэхдээ элдэв нэмэлт орцгүйгээр бол шим тэжээлтэй ундаа ажээ. Судалгаанаас харахад, кофе нь цөсний чулуу үүсэхээс хамгаалдаг ажээ. Хэн нэгэн таныг кофенд донтогч болжээ гэж буруутгаад байвал энэ нийтлэлийг үзүүлээрэй.

Бидний санал болгосон лайфхакаас та алийг нь хэрэгжүүлэхээр шийдэв? Танд өөрийн гэсэн хувийн арга бий юу. Байгаа бол коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

53
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
Баярлалаа!

44 Сэтгэгдэл

  1. Telmen

    Telmen

    2019/05/22 at 08:16

    life hack gdg ugni umnu huchin muhsdsun bdima ???

  2. Badral Badral

    Badral Badral

    2019/05/22 at 08:36

    Кофе цус өтгөрүүлдэг гэж эмч нар ярьдаг шүү…!!!

  3. Go Murun

    Go Murun

    2019/05/22 at 08:42

    ?

  4. Путь Путин

    Путь Путин

    2019/05/22 at 08:45

    шал худлаа . кофений сурталчилгаа. кофе уудаг хүн тамхи ттдаг хүнтэй адил эрт хөгширдөг.

  5. Volodya Bolormaa

    Volodya Bolormaa

    2019/05/22 at 08:56

  6. Urtnasan Gana

    Urtnasan Gana

    2019/05/22 at 09:08

    Saraka Saraka

  7. Davaajav Horolsuren

    Davaajav Horolsuren

    2019/05/22 at 09:09

    Batjargal Baterdene

  8. Ц. Юмчээ

  9. Б. Батмөнх

    Б. Батмөнх

    2019/05/22 at 09:32

    Туул Алтансүх andaa uugad bgrai

  10. yg unen uu uuval harin iim boloh bishuu

  11. Д. Дагий

    Д. Дагий

    2019/05/22 at 09:40

    Чанцалдулам Дашцээрэв

  12. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2019/05/22 at 09:41

    Хар кофе уух маш сайн шүү

  13. Barkhas Sharavdorj

    Barkhas Sharavdorj

    2019/05/22 at 14:12

    esregeer n oilgoxod bolno,xortoi xuns zardag naimaachdiin teneg xumuust zoriulsan reklam

  14. Enkhbayar Debbie Mishigdorj

    Enkhbayar Debbie Mishigdorj

    2019/05/22 at 15:32

    Яагаад ингээд байдын бээ ?

  15. Batka Ben Batmunkh

    Batka Ben Batmunkh

    2019/05/22 at 19:09

    9

  16. Uranchimeg Sarantuya

    Uranchimeg Sarantuya

    2019/05/23 at 00:59

    Koffeg bol uunaa uuna tsusnii chuluunaas hamgaalj chadahuu bi bi suuliin 10 aad jil koffe uudag bolson ungursun ond tsusnii chuluu avahuuulsan sh dee

  17. Undral Undraa

    Undral Undraa

    2019/05/23 at 03:05

    Өдөрт хэдэн аягыг уувал ийм байх уу

  18. Tseegii Dashii

    Tseegii Dashii

    2019/05/23 at 05:04

    Goe zuwulguu bn

  19. Nergui Lamjav

    Nergui Lamjav

    2019/05/23 at 05:16

    кофе элэг хатууруулдаггүй элгийг маш сайн цэвэрлэнэ /чанартай хар кофе /

  20. Bukhaan Bulgan

    Bukhaan Bulgan

    2019/05/23 at 05:53

    Ийм дураараа зураг тавьж худлаа бичиж болохгүй!

  21. Otgoo Vladi

    Otgoo Vladi

    2019/05/23 at 08:31

    Solongo Erdenebayar

  22. Oyuntogs Dalkha

    Oyuntogs Dalkha

    2019/05/23 at 09:37

    худлаа

  23. Дотор Нүд

    Дотор Нүд

    2019/05/23 at 11:32

    Кофе худлаа шүү

  24. Tsetsegbadam Sangadamba

    Tsetsegbadam Sangadamba

    2019/05/23 at 12:25

    medekhgui l yum doo

  25. Erdenetungalag Enkhbat

    Erdenetungalag Enkhbat

    2019/05/23 at 15:58

    Tumee Purevsuren Setsen Zayasaikhan Sarantsetseg Amarsanaa Энхжаргал Оргиохүү

  26. Och Baasanjav

    Och Baasanjav

    2019/05/23 at 16:21

    Kofe ih uuval zurhnii ovchtei bolno.

  27. Chimedregzen Erdenechimeg

    Chimedregzen Erdenechimeg

    2019/05/23 at 17:51

    Hudlaa schvv

  28. Tsogtbayar Perenlei

    Tsogtbayar Perenlei

    2019/05/23 at 17:54

    Tar tar tar

  29. Budlkham Umjav

    Budlkham Umjav

    2019/05/23 at 18:06

    Kope uusanaar tsos chuluu uusehgui gedeg shal hudlaa

  30. Enkhtsetseg Nymdorj

    Enkhtsetseg Nymdorj

    2019/05/23 at 18:23

    vnen vv

  31. Blomma Blommor Blommorna

    Blomma Blommor Blommorna

    2019/05/23 at 19:29

    Oo uuhaass kk

  32. Цэдэв Энхтүвшин

    Цэдэв Энхтүвшин

    2019/05/23 at 20:07

    Ёстой худлаа юм чинь энэ байна.

  33. Үүрийнтуяа Б.

    Үүрийнтуяа Б.

    2019/05/23 at 23:00

    Oyunaa Damdinsuren

  34. Zayuh Ayalguu Ayalguu

    Zayuh Ayalguu Ayalguu

    2019/05/23 at 23:18

    Худал мэдээлэл тавихаа болимоор юм

  35. Tserensodnom Sugaryaw

    Tserensodnom Sugaryaw

    2019/05/23 at 23:21

    Кофе – өөрөө ургамал амьтай- элгийг маш сайн цэвэрлэдэг гэдгийг орос сайтаас уншсан.хэрэглэх үгүй нь таны асуудал

  36. Misheel Mishka

    Misheel Mishka

    2019/05/24 at 00:20

    hud hud

  37. Urantsetseg Rentsendorj

    Urantsetseg Rentsendorj

    2019/05/24 at 10:54

    Амаар орж байгаа зүйлийн эмжээг тааруулах л чухал юм шигээ.

  38. Tumurtogoo Tumuruu

    Tumurtogoo Tumuruu

    2019/05/24 at 12:27

  39. Tumurtogoo Tumuruu

    Tumurtogoo Tumuruu

    2019/05/24 at 12:27

  40. Tumurtogoo Tumuruu

    Tumurtogoo Tumuruu

    2019/05/24 at 12:28

  41. Saarai Sarantsetseeg

    Saarai Sarantsetseeg

    2019/05/24 at 14:39

    Үнэн бол кофе ууядаа

  42. Кофе монгол хүнд зохих нь юу л бол .хэдэн үеэрээ уусан гадны хүмүүст л дасал болсон байх

  43. Цагаанаа

    2019/05/24 at 17:51

    Би 20 жил хар кофе ууж байна. Миний элэг цөс зүгээр эрүүл л байна. Хүн хүний биеийн онцлог л байх л даа. Ер нь тэгээд өөрийнхөө бие организмд таарсан юмаа идэж уух хэрэгтэй ш дээ. Тэрнээс биш хэн нэгнийг дуурөйж идэж уух юм бол эрүүл байна гэсэн баталгаа байхгүй. Хүн ер нь юу идэж өссөн тэрийгээ л идэж уу.

  44. Энхцэцэг Ж.

    Энхцэцэг Ж.

    2019/05/24 at 19:55

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *