Үхрийн махан гуляшны гайхалтай 5 төрлийн жор – Мах нь үнэхээр зөөлөн, анхилуун, амттай болно

6

Мах нь үнэхээр зөөлөн, амттай, анхилуун болно.

1. Унгар маягийн үхрийн махан гуляш

fotek/Depositphotos.com

Орц:

  • 1 кг үхрийн мах
  • 1 амтат чинжүү
  • 1 сонгино
  • 5 хумс сармис
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 1 лаврын навч
  • ¾ цайны халбага давс
  • ¼ цайны халбага хар нунтаг перец
  • 3 хоолны халбага паприка
  • 300 мл үхрийн махан шөл (бэлэн дөрвөлжин шөл байж болно) эсвэл ус
  • 3 хоолны халбага улаан лоолийн паста

Бэлдэх арга:

Үхрийн махаа 3-4 см-ийн хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ, харин чинжүү болон сонгиноо – жижигхэн дөрвөлжин. Сармисаа жижиглэн татна.

Гүн хайруулын тавганд эсвэл том саванд тосоо дунд зэргийн гал дээр халаана. Сонгино, чинжүүгээ 5-6 минут шарна. Дээрээс нь лаврын навч, сармисаа нэмээд дахин 1 минут орчим шарна.

Үхрийн махаа хайруулын тавганд шарж байгаа ногоон дээрээ хийнэ. Давс, хар нунтаг перец болон паприкаа нэмнэ. Дахин 5 минут шарахдаа байнга хутгаж байх хэрэгтэй. Одоо улаан лоолийн пастатайгаа цуг шөлөө хий. Буцалсных нь дараа таглаад бага хэмтэй гал дээр 1,5-2 цаг буцалгана.

 

2. Орос маягийн үхрийн махан гуляш

gyurma/Depositphotos.com

Орц:

  • 500 г үхрийн мах
  • 1 сонгино
  • 1 хоолны халбага ургамлын тос
  • 2 хоолны халбага цөцгийн тос
  • 2 хоолны халбага гурил
  • 1 цайны халбага улаан лоолийн паста
  • 1 л ус
  • 1 лаврын навч
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

Үхрийн махаа дунд зэргийн буюу ойролцоогоор 3 см дөрвөлжин хэрчинэ, сонгиноо – хагас цагираг байдлаар.

Гүн хайруулын тавганд эсвэл том хоолны саванд ургамлын тосоо хийж дунд зэргийн галаар халаана. Махаа шаргал өнгөтэй болтол нь шараад дараа нь сонгиноо хийж дахин 6-7 минут шарна.

Тусдаа хайруулын тавганд цөцгийн тосоо хийж гурилаа бор өнгөтэй болтол нь шараарай. Дээрээс нь улаан лоолийн пастаг хийж дахин 1-5 минут байлгана. 2 хоолны халбага ус хийгээд сайтар хутгаарай, бүхэл гурил байж болохгүй.

Махан дээрээ улаан лоольтой соусаа хийж дахин бага зэрэг ус хийнэ. Лаврын навч, давс, перецээ мөн хийгээрэй. Таглаад дунд зэргийн гал дээр 1,5 цаг болгоно.

 

3. Лууван, цоохор майлзтай үхрийн махан гуляш

brebca/Depositphotos.com

Орц:

  • 500 г үхрийн мах
  • 2 сонгино
  • 1 лууван
  • 1 иш цоохор майлз
  • 1 хумс сармис
  • 1 боодол ногоон навчит ногоо – аягалахад ашиглана
  • 3 хоолны халбага паприка
  • 1 хоолны халбага орегано эсвэл майроана
  • ½ цайны халбага гоньд
  • 1 цайны халбага давс
  • 1 хоолны халбага ургамлын тос
  • 3 хоолны халбага гурил
  • 1 лаврын навч
  • 3-4 бөөрөнхий хар перец
  • 120 мл улаан дарс
  • 1 л үхрийн шөл (хуурай дөрвөлжин шөл байж болно) эсвэл ус

Бэлдэх арга:

Үхрийн махаа 3-4 см орчим дөрвөлжин хэрчинэ, лууван болон цоохор майлзаа жижиглэн хэрчээрэй. Сармисаа татна. Ногоон навчит ногоогоо ч гэсэн жижиглэн хэрчинэ.

Махаа паприка, орегано, гоньд болон давтай холино. Гялгар уутаар бүтээгээд хөргөгчинд 20-30 минут амталж орхино.

Гүн хайруулын тавганд эсвэл хоолны том саванд тосоо хийж дунд зэргийн гал дээр халаана. Сонгино, лууван болон цоохор майлзаа 5-7 минут орчим шараарай. Дараа нь үхрийн махаа нэмээд дээрээс нь гурилаа хийж шаргал өнгөтэй болтол нь шарна. Энэ үед байнга хутгаж байх хэрэгтэй.

Ногоотой махандаа лаврын навч, бөөрөнхий хар перецээ нэмнэ. Дарс болон шөлөө мөн хийнэ. Махыг шингэн бүрэн бүрсэн байх ёстойг анхаарна уу. Хэрвээ шөл махыг бүрэхгүй байвал бага зэргийн ус нэмж болно.

Шөл буцлангуут нь таглаад дунд зэргийн гал дээр 1,5 цаг болгоно

Гуляшаа аягалахдаа хэрчсэн ногоон навчит ногоогоор чимэглэнэ.

 

4. Төмс, луувантай үхрийн махан гуляш

spendwithpennies.com
  • 700 г үхрийн мах
  • 1 лууван
  • 5-6 ш дунд зэргийн төмс
  • 2 сонгино
  • 2 цайны халбага цөцгийн тос
  • 1 цайны халбага гоньд
  • 2 хоолны халбага паприка
  • 2 хоолны халбага гурил
  • 1 чимх нунтаг перец
  • 500 мл үхрийн шөл (дөрвөлжин бэлэн шөл байж болно) эсвэл ус
  • 2 хоолны халбага улаан лоолийн паста

Бэлдэх арга:

Үхрийн махаа ойролцоогоор 3 см дөрвөлжин байхаар хэрчинэ, лууван болон төмсөө – томоор нь хэрчээрэй. Сонгиноо жижиглэж татна.

Гүн хайруулын таваг эсвэл том хоолны саванд ургамлын тосоо хийж халаагаад сонгиноо 3-5 минут шарна, дараа нь гоньд, паприкаг нэмээрэй.

Үхрийн махан дээрээ гурил, давс, перец хийж сайтар хутгаад шарж байгаа сонгино дээрээ хийж 2-3 минут болгоно.

Дээрээс нь улаан лоолийн пастатай шөлөө нэмээд мөн төмс, луувангаа хийнэ. Сайтар хутгаад буцалгана. Буцлангуут нь таглаж зөөлөн галаар 1,5-2 цаг болгоно.

 

5. Беконтой үхрийн махан гуляш

jocooks.com

Орц:

  • 1 кг үхрийн мах
  • 3 сонгино
  • 1 лууван
  • 2-3 навч ногоон навчит ногоо
  • 1 цайны халбага давс
  • 1 хоолны халбага гурил
  • 100 г бекон
  • 6 хумс сармис
  • 1 хоолны халбага ургамлын тос
  • 2 хоолны халбага улаан лоолийн паста
  • 2 хоолны халбага амтат паприка
  • 1 цайны халбага нунтаг гоньд
  • 4 лаврын навч
  • 1200 мл ус

Бэлдэх арга:

Үхрийн махаа 4 см орчим дөрвөлжин хэрчинэ, сонгиноо – жижигхэн. Нимбэгийн хальсыг аваад жижиг ширхэгтэй үрүүлээр үрнэ.  Ногоон навчит ногоогоо жижиглэн хэрчинэ.

Махаа давслаад дээрээс нь гурил цацаж сайтар хутгана. Бекон болон сармисаа хутгаар эсвэл комбайнаар жижиглээрэй.

Тосоо гүн ёроолтой хайруулын таваг эсвэл хоолны саванд хийгээд дунд зэргийн галаар халаана. Тос халангуут нь үхрийн махаа хийж шаргал өнгөтэй болтол нь 6-8 минут хуурна, махаа байнга хутгаж байх хэрэгтэй. Мах их бол хоёр хувааж шарсан ч болно. Махаа шарсны дараа тавган дээр гаргана.

Үлдсэн тосондоо сармистай беконоо хийж 3-4 минут орчим шарна. Дээрээс нь улаан лоолийн пастаг хийж дахин 1-2 минут болгоно.

Бэлэн болсон соусан дээрээ үхрийн мах, паприка, гоньд, лаврын навч, нимбэгийн хальс болон 1 буцалсан ус хийнэ. Таглаад 1 цаг орчим зөөлөн галаар болгоно. Дараа нь сонгино, үлдэгдэл халуун ус хийж дахин 30 минут болгоно

Хоолоо таваглаад хэрчсэн ногоогоор чимэглэнэ.

30
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chin Dash

    2019/05/25 at 15:28

    Анхилуун айн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *